sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2-р сарын 17-ны өдөр Африкийн холбооны 37 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад цахилгаан илгээж баяр хүргэжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, "Өнөөдөр дэлхий ертөнц зуун жил тохиогоогүй томоохон өөрчлөлтийг туулж байна. Хятад, Африкаар төлөөлөл болгосон "дэлхийн өмнөд хэсэг" эрчимтэй хөгжиж, дэлхийн түүхийн үйл явцад гүнзгий нөлөөлж байгаа юм. Африкийн холбоо нь Африкийн орнуудын эв санааг нэгтгэн бие дааж хамтран хүчирхэгжихийг дэмждэг бөгөөд интеграци болон чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг идэвхтэй хөгжүүлж байна. Африкийн холбоо G20-д амжилттай нэгдсэн нь дэлхийн засаглал дахь Африкийн төлөөлөл, дуу хоолойг улам бүр нэмэгдүүллээ. Үүнд Хятад улс чин сэтгэлийн баяр хүргэж байна.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад, Африкийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, Хятад Африкийн удирдагчдын яриа хэлэлцээ амжилттай болж, орчин үеийн хөгжлийн замналаа судлах асуудлаар хоёр тал бие биенээ дэмжин, хөгжлийн алсын хараагаа хэрэгжүүлэх таатай орчин хамтран бүрдүүлэхээр тохиролцсон юм. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын шинэ хурал 2024 онд болно. Хоёр ард түмэнд үр өгөөж өгөхийн тулд миний бие Африкийн орнуудын удирдагчидтай хамтран Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг сайтар боловсруулж, Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг дээд түвшинд хамтран байгуулахын төлөө хичээн зүтгэнэ" гэсэн байна.


Г.Бямба