sonin.mn

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар уулзжээ.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Одоогийн байдлаар хоёр талын хамгийн чухал ажил бол хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдамжийн дагуу "Сан Францискогийн алсын хараа"-г биелүүлэхийн төлөө ажиллаж, Хятад Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах явдал юм. Дэлхий дээр цорын ганц Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг бөгөөд энэ бол Тайваний асуудлын одоогийн бодит үнэн. Хятадын аж ахуйн нэгж, хувь хүмүүст тавьсан хууль бус ганц талын хориг арга хэмжээгээ цуцалж, Хятадын хууль ёсны хөгжлийн эрх ашгийг хохироохгүй байхыг АНУ-д шаардаж байна" гэсэн байна.

Хоёр тал мөн хоёр орны бүх түвшний солилцооны талаар ярилцаж, Украины хямрал, Палестин-Израилын мөргөлдөөн, Солонгосын хойгийн асуудал зэрэг бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал солилцжээ.


Г.Бямба