ПАРИС/БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 16 /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Герман, Франц улсуудад айлчлах үеэр аюулгүй байдлын тухай хоёр талын гэрээнд гарын үсэг зурна гэж хоёр улсын Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ.
В.Зеленский Германы Канцлер Олаф Шольцтой баасан гаргийн өглөө Берлинд уулзана гэж Канцлерын ажлын албанаас мэдээлсэн байна. “Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд аюулгүй байдлын баталгаа, урт хугацааны дэмжлэг үзүүлэх тухай хоёр талын гэрээнд гарын үсэг зурна” гэж уг мэдэгдэлд дурдаад, В.Зеленский Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэртай уулзахын өмнө О.Шольцтой хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ гэв.
Дараа нь Украины Ерөнхийлөгч хоёр талын аюулгүй байдлын амлалтуудыг бэхжүүлэхээр Парисыг зорих төлөвтэй байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Франц улсын зүгээс Украин болон Украины ард түмэнд урт хугацаанд, бүх түншийн хамт тууштай дэмжлэг үзүүлнэ гэдгийг дахин нотолно” гэж түүний ажлын албанаас мэдэгджээ.
Киев НАТО-д элсэхийг эрмэлзэж, хоёр жилийн турш Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй энэ үед В.Зеленский долоодугаар сард эхэлсэн хэлэлцээний хүрээнд энэ долоо хоногт Франц, Германтай аюулгүй байдлын хоёр талын хэлэлцээрийг байгуулна гэж дипломатчид хэлсэн байна.
Э.Макроны ажлын албанаас мэдээлснээр, хэвлэлийн бага хурлын үеэр хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Францтай байгуулах баримт бичигт урт хугацаанд хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлэх, сэргээн босголтыг дэмжих, цэргийн тусламж үзүүлэх зэргийг тусгах төлөвтэй байна. Хэлэлцээний талаар мэдээлэл бүхий хоёр дипломатчийн хэлснээр, Францын тал тус улсын компаниудын хэрэгжүүлэх иргэний төслүүдэд зориулан 200 сая еврогийн сан байгуулахаар төлөвлөж байна.
Берлин, Парист айлчилсныхаа дараа В.Зеленский Мюнхенийг зорих төлөвтэй байгаа бөгөөд бямба гарагт тэнд үг хэлэхээр төлөвлөж байна гэж түүний ажлын албанаас пүрэв гарагт мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Германы цэргийн командлагч,хошууч генерал Маркус Кралл Германы канцлер О.Шолц-д нээлттэй захидал бичжээ. Тэрээр уг захидалдаа, зарим хүмүүс, Герман улс байлдах чадвартай болох ёстой гэж ярьж байна. Яг 1936 он шиг. Би 37 жил герман улсыг энх тайван байлгахын төлөө цэргийн албанд зүтгэсэн. Харин одоо аажмаар,гэхдээ шийдсэн байдалтай дайны тухай ярьж эхэлснийг харж байна. Манай "гурван ариун дээд хаан" (Шольц,Хабеск Линднер) жил бүр 10 тэрбум €, германы ард түмний татварын мөнгийг өөр улсад зориулж, баруун солгойгүй цацаж байна. Энэ бидний дайн биш. Бусдын төлөө манай цэргүүдийг татан оруулах ёсгүй. Дайнд хожигч байдаггүй юм гэж бичжээ.
Гитлер, Путлер адилхан нацистууд шүү. Саяхан Путин ярилцлагадаа Гитлер 1939 онд Польш руу дайрч дэлхийн дайн эхлүүлснийг зөвтгөсөн. Ийм л байна даа
Түрэмгий фашист Оросын эсрэг бүхий л аргыг хэрэглэж явах жинхэнэ эх оронч хүү
Украины ард түмэн оросын фашизмыг даран сөнөөж чаднаа,,,оху гэдэг улс мөхөлийн замдаа шуударсан шүү,,,