УИХ-ын сонгуулийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдсөн. Өрсөлдөөн бүсчилсэн том тойргуудад өрнөнө. Тэндээс 78 гишүүн сонгогдоно. Жагсаалтаас 48 гишүүн тодорно. Нийт 126 гишүүнтэй болно.
Тэдний дийлэнх нь том намуудаас гарч ирнэ. Ийм прогнозыг судлаач, ажиглагчид хийж байна. Тэр хэрээр МАН, АН-ын тойрог, жагсаалтын “бүрэлдэхүүн” маш ихээр анхаарал татаж байгаа юм. Гэхдээ аль ч намын тухайд тойрогт нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсээ албан ёсоор тодруулаагүй байна. Энэ нь хуулийн хугацаа нь хараахан болоогүйтэй холбоотой.
Гэхдээ “...Нэр дэвшигчдээ хэн тодруулах вэ” гэдэг хуваарилалт зарим намд явагдсаар байгаа аж. Тухайлбал, сая цагаан сарын үеэр АН-ын нэр дэвшүүлэх эрх мэдлийн төлөөх яриа хөөрөө болсон байна.
Тодруулбал, АН-ын золголтын өмнөх өдөр буюу шинийн 2-нд тус намын дарга Лу.Гантөмөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “урилга”-аар очиж уулзжээ. Уулзалт гэхээсээ, золголт гэвэл зохиж магадгүй юм.
Тэдний уулзалтаар зөвхөн цагаан сарын талаар яриа болоогүй байна. Х.Баттулга ингэж АН-ын даргатай уулзах үеэрээ 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг “эзэмших” хүсэлт тавьсан байна. Тойргийн 39, жагсаалтын 24 квот гэсэн үг. Уг нь АН-ын нэр дэвшүүлэх эрх дүрмээрээ намын даргад байх учиртай. Гэвч Лу.Гантөмөр түүнийг нь зөвшөөрчээ. Х.Баттулга ямар санал тавиад, Лу.Гантөмөр хүлээгээд авчихсан нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч Х.Баттулга “татгалзахын аргагүй санал” тавьсан бололтой.
Ийм мэдээлэл “тамхины цэг”-ээс гарч, улс төрийн хүрээнд тарж байна. Ер нь бол Х.Баттулга АН-ын даргын нэр дэвших эрхийг хуваалцах хүсэлтэй явж ирсэн. Ийм мэдээллийг эх сурвалжууд хүргэсээр ирсэн л дээ. Бас түүний үйлдлүүд ч нотолдог.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл25
Udaanjargal bayar irj 24-t bagtah nee
Udaanjargal bayar irj 24-t bagtah nee
Udaanjargal bayar irj 24-t bagtah nee
Udaanjargal bayar irj 24-t bagtah nee
Зөв шүү. Эв эетэй байх хэрэгтэй. Яагаад болохгүй гэж.
Хуцваа !
Зөв шүү. Эв эетэй байх хэрэгтэй. Яагаад болохгүй гэж.
Хуцваа !
Зөв шүү. Эв эетэй байх хэрэгтэй. Яагаад болохгүй гэж.
Хуцваа !
Гадны гар хөл болсон хүн хэн нь вэ
Мэдээжийн хэрэг Женко Оросын гар хөл !
Баттулга бол Жамуха юм ! 25 онд Тэмүүжин Хүүктэй Зэгзгэр өндөрийн зээрэн хавцалд том тулаан хийнэ ! Нялх сэнгүм Гантөмөр мэтийн амьтад удахгүй талбараас зайлна ! Гүр хаан Баттулгыг тэнэг хүмүүс л дутуу үнэлэж тооцоолоод байгаа юм тэгэж болохгүй !
Жамух урваж шаравсаар яваад эцэстээ цааз луулдаг ш дээ ! Та яг зөв хэлсэн бна, Баттул га мөдхөн баривчлагдаж цаазлагднаа !!!
Тэгсэн бол өөрийгөө огцорсон гэж бодоорой
Намууд фракц дотроо суудлаа хуваариладаг л байх. Ямар санал тавиад 50 хувиа өгсөнийг намын дарга л хэлэх байх. Энэ мэдээ үнэн эсэхэд хэн хариулах билээ.
Zuv huu.zvsee huvilgan zugtaj yavaa nuhdvvdee jagsaaltad oruul ted mini hetcvv bn .aliin bolgon zugtah yu. Huuliin hamgaaltad avah heregtei .
Женкогоос салахгуй бол АН будаа болно хулгарыг нарсан хориж чадахгуй бол Монгол будаа болно
Gantumur is becoming a Scary Thought. Worse By the Day. Why??? Jenko has, at least, business acumen. Looks incredibly Smarter, Quicker, Dog Fighter n Active. Seems like No Match for him at all in recent times. If it's really true let him be the one to rule the Party. Nowadays he is not a Thug alone in Mongolia, every politicians are.

Arai tegj novchrohgui bailgui
Баттулгаас АН хол бай тэгвэл учиртай.
Битгий сэрүүн зүүдэл. Монголд байгаа улс орныг цөлмөдөг гэмт хэргийн 2 том бүлэглэлийг монголчууд зайлуулахаар сонгуульд оролцоно. Уг 2 нам нэртэй бүлэглэлээс нэг ч хүн сонгохгүй, тэр 152 ыг дан шинэ хүмүүсээр бүрдүүлнэ.Ингэж байж гүрэн Монгол улсаа аварна.Бүү горьд хулгайчид аа!!!