sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 13 /FIBA/. Парисын Олимпын наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх бүх 12 баг шалгарсан тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ өнөө өглөө мэдэгдлээ. Тодруулбал, Олимпын аварга болох АНУ, мөн Австрали, Бельги, Хятад, Канад, Герман, Япон, Серби, Испани, Нигери, Пуэрто-Рико болон Олимпын наадмыг зохион байгуулагч Франц улсын шигшээ баг авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөхөөр болжээ.


Эдгээрээс Олимпын наадамд анх удаа оролцох гэж буй баг бол Германы шигшээ юм. Энэ сарын 8-11-ний өдрүүдэд Бельги, Хятад, Унгар, Бразилд сонгон шалгаруулах тэмцээнүүд явагдаж, тэдгээрээс 10 баг шалгарсан бол АНУ, Франц автоматаар эрхээ авчээ.


Парис хотноо болох Олимпын наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 11-ний хооронд болно.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг