Бүсчлэн хөгжих тухай олон удаа яригдсан, олон удаа шийдвэр гарч байсан гэж мэтгэх хүн зөндөө гараад ирлээ. Тэр ч үнэн байх. Гэхдээ нэгдсэн шийдэлд хүрдэггүй, тэгэх зориг зүрх дутсан гэж би үздэг нэгэн. Жишээ болгож нийслэл хотын маань энэ их “ГАЙ ЗОВЛОН”-г гэтэлгэх үндсэн арга зам бол бүсчлэлээр дамжуулж нийслэл дэх хэт төвлөрлийг эрс багасгах, миний хувийн хүслээр бол 70-80% багасгах явдал гэдэг дээрээ би үргэлж зогссоор байх болно. Өнгөрсөн 34 жилийн үр дүн юу байв гэхлээр өнөөгийн их гайг монголчууд бид хамтран бүтээсэн явдал юм. Юун гай билээ? Монгол орны өнцөг булан бүрээс ядарсан, зүдэрсэн, амиа авч явах чадваргүй, малаа барсан, ядуу дорой, магадгүй золбин тэнэмэл бүх иргэнээ нийслэлдээ авчруулж шавуулаад нийгмийн халамж хүртээгээд зүв зүгээр суулгачихсан явдал хэмээн би үздэг. Тэр үзлээсээ ухрахгүй.
Статистикийн албан мэдээ: 2.7 сая монгол хүн нийгмийн халамж хүртдэгийг 3.6 сая хүн амдаа хуваагаад үз дээ! Хэрэв аль эрт бүсчилчэхсэн бол ядаж бүсийн төвүүдэд ядуурал, залхуурал, халамж нь тархаад нийслэл маань ийм их гайг дангаараа үүрэхгүй байлаа. Эргэж харамсаж байна.
“Бүсчилсэн хөгжил”–Монголын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг анх удаа тодорхойлох шиг боллоо. Шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн зогсох, агаарын бохирдол, түгжрэлийн зөв шийдэл гээд нэн чухал асуудал хэлэлцсэн ба 6 бүс болгожээ.
Үүнд: Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл нь Төрөлжсөн аялал жуулчлал (археологи, амралт, рашаан сувилал, шашин);
- Баруун бүсийн тэргүүлэх чиглэл: Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ;
- Хойд бүсийн тэргүүлэх чиглэл: Шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан;
- Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл: Эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал;
- Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл: Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал;
- Говийн бүсийн тэргүүлэх чиглэл: Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл гэжээ. Үүнтэй холбогдуулан Эвслийн (МАН-АН) анхдугаар Засгийн газрын үеийн боловсруулж ил болгосон, хэвлэсэн улс төрийн газрын зургийг толилуулъя. Засаг захиргааны гэж нэрлэх боловч би хүч оруулан улс төрийн гэж байна.
Хамгийн оновчтой зөв хуваарь гэж тэр үедээ үзсэн байх. Одоо ч үнэ цэнэ, ач холбогдлоо алдаагүй. Тэр үед Ерөнхийлөгч нь Н.Багабанди, УИХ-ын дарга нь Н.Энхбаяр, Ерөнхий сайд нь Ц.Элбэгдорж байжээ. Хоёр нам нийлээд эрх барихаараа хамгийн зоригтой шийдэлд хүрчдэг юм биш үү? Гол нь хэрэгжүүгүйдээ л байна. Гэхдээ одоо оройтоогүй ээ.
Эрхэм дүү Х.Алтайн бичсэнийг эргэж сонирхоорой, эрхэм уншигчид, улс төрчид минь. Гадаадын зөв туршлагуудыг ярайтал гаргаад иржээ. Дотоодын зөв шийдлийг ч санал болгожээ. Энэ жил, бүр сонгуулиас өмнө бүсчлэлээ эхлүүлээд жилжингээ явуулаад эхний үр дүнг нь 2024 оны төгсгөлд гаргаад, 2025 оноос жигдрүүлчихээсэй, улс төрчид минь!
Би хувьдаа дээрхи 6 бүсчлэлээс юуг олж гэж харав гэхлээр “нүүдлийн соёл иргэншил” гэж уран сайханддагийн эсрэгээр эрчимжсэн хөдөө аж ахуй, эрчимжсэн мал ахуй-г Төр-Засгийн дээд түвшинд зарлан тунхаглажээ гэж олзуурхан байна. “Эрчимжсэн” гэчихлээр яалт ч үгүй фермерийн аж ахуй руу явахаас өөр гарц байхгүй. Байгаль дээр тааваараа бэлчээд бэлчээр хомсдуулаад үржээд олон мянга болчихдог мал сүргээ цөөрүүлж, чанаржуулж, таваарын эргэлтэд оруулж, бүхэл бүтэн үйлдвэрлэл болгохыг л эрчимжсэн мал ахуй гээд байгаа хэрэг л дээ. Энэ юуг илтгэх вэ гэхлээр юуны өмнө хөдөө аж ахуйгаа шал өмнөө дүр төрхтэй, тун ашигтай үйлдвэрлэл болгож, хөдөө рүүгээ нийслэлийн (цаашлаад аймгийн төвүүд, сумын төвүүд) энэ их ажилгүй, ядуу иргэдээ татмаар байна. Хөдөө шиг сайн сайхан газар алга, энэ хотод юу хийдэг юм гэж хотоо нулимтал хөдөөг хөгжүүлэх хэрэгтэй. Хөдөө нь соронзон болж тэднийг татаасай!
“Нулимах” гэдэг зохисгүй үг хэрэглэсэндээ хүлцэл өчөөд яагаад тэгж бичих дээрээ тулав гэдэгтаа бяцхан тайлбар хэлье. Ингэж хатуухан хэлж яс маханд нь (мэдээж тархинд нь!) тултал ойлгуулж мэдрүүлэхгүй бол нийслэлийн зах хязгаар, гэр хорооллуудаар үй түмэн (мянга мянгаараа, бүр бумаараа) ажилгүй, ядуу, залхуу иргэд өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж, нийгмийн халамжийг ховх сорж, паразит амьдралаар төгсгөлөө (хорвоогоос явах) хүлээж байгаа нь худлаа биш гэж үү? Тэд л Монголын нийгмийг хэврэгшүүлж байна, бүр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд үтэр түргэн бүсчлэн хөгжиж бүсийн төвүүдэд иргэдээ тархаан төвлөрүүлье!
Д.Баярхүү
Сэтгэгдэл13
зөв шүү
Говь-Алтайн урвагч пиздаа нараа. 1911 онд ар халхын нутгаар Монгол улсыг байгуулахыг дэмжиж Богдыг хаанд өргөх үед Одоогийн Говь-Алтайн урд хэсэг байсан урвагч нар хэсэг газрыг аваад Монгол улсаас салж Хятадад дагаар орсон байдаг. Гэтэл тэр урвагч нарын ах дүүс нь Говь-Алтайг зайдлан унасан төрхтэй болжээ. Муу урвагч нар сайн ноён хан аймгийн нутаг Одоогийн Завхан аймгийн урд хэсгээс Завхан голыг салгаж авсан байгаа нь хууль бус бөгөөд газар нутгийнхаа төлөө дайн зарлахад бэлэн байгаа шүү. Завханы Отгон, Шилүүстэй, Цагаанчулуутын нутгаас авсан завхан голынхоо урд хэсгийг завханчууд бид урвагч Говь-Алтайханаас буцааж авах ёстой.
Юу ч яриад байгаа юм. Говь Алтай, Баянхонгор аймгийн хүмүүс урагшаа хил давж хятадын харьяат болоод одоо тэндээ сайхан л амьдарч байгаа юм шиг хаагдана лээ. Гэхдээ тэд нар газар нутаг тасалж авч урагшаа ороогүй байхаа.
Тукагийн дуу Х.Алтайг хотынхон Дэмжээрэй ! Зов юм яриад бг шуу! Профессор Элчин сайд Баярхуу гуай ч бас зов л санал бичиж! Энд шавааралдаж тугжрээд утаагдаад,хавдар ханиадтай шаналаад яах вэ? Их Монголоос улдсэн энэ жаахан газараа Хогжуулье ! Хогшин залуугуй! Залуус гэлтгуй Хогшид дун насныхан ч Ходоо гарч сайхан амьдарч болно шуу дээ’ Тор засаг Зохион байгуулаад Дэмжээд огоосэй ! Дорвитой ! Бурэн зурагаа нь Бутэн бодлогоор Бодит Амьдрал дээр !
Аль Н. Энхбаярын үеэс л ярьж ирсэн асуудал. Тэгээд яг төрийн бодлого болгоод хэрэгжүүлээд бодит хэрэг болгодоггүй шдээ.
Бүсчилсэн хөгжлийн асуудлыг жинхэнэ утгаар нь гадаадын жишгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо энэ мэт залуучууд ажиллах хэрэгтэй, 24 онд ийм залуусаа урдаа барихгүй бол МАН явахгүй дээ. Гол нь хил дамнасан жижиг дунд бизнес сайн дэмжих чухал. том нь бол явчихна. том том бүтээн байгуулалт энэ тэр гэлгүй бизнес ажлын байраа дэмжих нь чухал.
Завхан, Говь-Алтай,Баянхонгорын аянчин жинчид дагаж тусалж явдаг хэсэг хүмүүс аянд явж байгаад ирж чадалгүй үлдсэн гунигт түүх байдаг.Тэд тэгээд тэндээ шингэсэн гэсэн дам яриа л бий.
Үнэн шүү.Улаанбаатартаа шавааралдаад л улам гүн шаварт шигдэж бхаар Алтайгийн гаргаж буй санал санаачлагыг ажил хэрэг болгох нь зүйтэй.Залууд амжилт хүсье.
Үнэн шүү.Улаанбаатартаа шавааралдаад л улам гүн шаварт шигдэж бхаар Алтайгийн гаргаж буй санал санаачлагыг ажил хэрэг болгох нь зүйтэй.Залууд амжилт хүсье.
Үнэн шүү.Улаанбаатартаа шавааралдаад л улам гүн шаварт шигдэж бхаар Алтайгийн гаргаж буй санал санаачлагыг ажил хэрэг болгох нь зүйтэй.Залууд амжилт хүсье.
Мундаг юм аа, Алтай! Алтай найздаа амжилт хүсье, Саяхан ажлаа өгсөн байна лээ, Энэ жилийн сонгуульд нэр дэвших юм шиг байна. Сонгуулиар Алтайдаа саналаа өгнөө!!!
Зөв!
Ер нь аливаа хөгжлийн концепцийг эрдэм шинжилгээний нүсэр хүрээлэнгүүд, институтууд хийдэг. Харин аливаа нэг нам, аливаа нэг хувь ерөнхийлөгч, аливаа нэг ерөнхий сайдын зохиосон бүсчилсэн хөгжил мэтийн хөгжлийн концепциуд бол нэг ёсондоо үлгэр домог, хошин шог, уран зохиол, мунхаруулга, тархи угаалт юм шүү дээ.