“Би чадна” гэдэг уг нь их гоё үг л дээ. Урам зориг өгсөн, өөртөө итгэх итгэл нэмдэг гээд л ерөнхийдөө бол эерэг утгатай юм. Гэхдээ хэзээнээс юм мэдэхгүй, “Би чадна” гэдэг үг эсрэг утгаар ойлгогддог болсонтой бид хэдийнэ дасал болоод бүр цаашлаад бидний хамгийн болохгүй бүтэхгүйн шалтгаан болсныг хүртэл анзаарахгүй болчихож. Олон жилийн өмнөөс л “100 айл” хавьд ажил хайж сууцгаадаг, барилгын ажил хийлгэхээр санал тавьсан бүхэнд “би чаднаа” гэж том амлачихаад цагаа тулахаар халтуурдаж, бусдын ажлыг “алдаг” хүмүүсийг бид ийн нэрлэх болсон. Энэ үеэс “би чадна” гэсэн эерэг утга нь эсрэг хэлц болтлоо нийгэмд сөргөөр нөлөөлж эхэлсэн байх юм. Хамгийн хоржоонтой нь зөвхөн барилгын салбарт ч биш нийгмийн бүх салбарт энэ айхтар “би чадна” гэдэг үзэгдэл өвчин тахал мэт халдварласнаар өнөөдөр Монголын бүх л салбарт болохгүй бүтэхгүй байгаа бүхний шалтгаан “би чадна”-чууд болчихож. “Би чадна”-чуудын хамгийн хорлонтой нь хэм хэмжээгээ мэдэхгүй, хэт өндрөөр өөрийгөө үнэлэх, за тэгээд бусдын өмнө чадах мэт дүр эсгэж сүүлдээ бүр чадаад байна гэж өөртөө итгэж эхэлнэ. Энэ бүхний уршиг сүүлийн жилүүдэд өрнөж байгаа бүхнээс харагдаж байна. Товчхондоо бол мэргэжлийн байх, стандарттай байх, чаддаг юмаа хийж, чадахгүйгээ чадахгүй гэж хэлж чаддаг хүн ховордсон.
Мэддэгээ мэддэг хүн бол цэцэн хүн. Мэддэггүйгээ мэддэггүй хүн хамгийн аюултай” гэсэн эртний сайхан сургаал бий. Мэддэггүйгээ мэддэггүй хүн хамгийн аюултай гэдэг нь л өнөөдрийнхөөр бол “би чадна”-чуудыг хэлсэн хэрэг. Ерөөсөө бүх салбарт “би чадна”-чууд л гай болж байна.
Мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэ цэнэ гэдэг зүйл хог дээр хаягдчихсан. Хамгийн наад захын жишээ нь манай хэвлэл мэдээллийн салбар. Сэтгүүл зүй гэдэг дуртай болгон нь микрофон бариад бусдын аманд түүнийгээ тулгаж ааг амьсгаагаа багтааж ядан асуулт асуучихаад түүндээ хариултаа ч авахгүй сагсалзахыг хэлдэггүй. Мэдээ яаж бичихээс эхлээд хүнээс ямар асуултыг асууж болох, болохгүйн хэмжээг мэддэг, алдсан ч хариуцлагаа хүлээх чадвартай байхыг бид сэтгүүл зүйн сургуульд сурч, сонин хэвлэл, телевизийн мэргэжлийн редакцаас суралцаж төлөвшиж энэ мэргэжлийг эзэмшдэг. Гэтэл өнөөдөр дуртай болгон нь хар төхөөрөмж бусдын энгэрт зүүж, төрийн ордон дотор хашгирч, орилж, толгойтой болгон нь подкаст нэртэй хэрэгтэй, хэрэггүй мааз үгээр нийгмийг сенсаациас сенсааци руу хөтөлж байна. “Би чадна”-чуудаас мэргэжлийн үнэр ч үнэртэхгүй. Уг нь сэтгүүлчийн мэргэжил үнэт зүйлтэй, ёс суртахууны хэм хэмжээтэй, дэгтэй журамтай, хариуцлагатай байхыг бүх л сургуульд заадаг. Гэхдээ зөвхөн микрофон барихыг нь хагас хугас сураад амархан гэж боддог “би чадна”-чууд манай салбарыг үнэндээ муухай харагдуулж байнаа. Үүн шиг улс төрд ч “би чадна”-чууд онцгой олноор орж ирсэн. Их хурлын гишүүн болсон инфлюнсер бүсгүй “Би боловсролын сайд хийж чадна” гэж өөртөө тун итгэлтэй ярьж байна лээ. Өөрийнх нь ямар боловсролтой нь ч тодорхой бус хүн боловролын салбарыг би удирдаад явж чаднаа гээд яриад явтал нь бид “би чадна”-чуудыг толгой дээрээ залчихаад үр дүнд нь тэднээрээ “Тэрбум төгрөг олж чаддаггүй тэнэгүүд” гээд доромжлуулаад сууж байх гэж. Инфлюнсер гэж гоё нэртэй “би чадна”-чууд дээр урлагийнхныг улайтал өөрсдийгөө од болгодог одонцорууд, эмчийн дипломгүй ч хандалтын араас хөөцөлдсөн сошиал донтнууд, өөрсдөө сэтгэлзүйн эмгэг үүсгэдэг сэтгэлзүйчид гээд уртаас урт үргэлжилнэ.
Хүний өмнөөс ичих хэцүү юм гэж хуучны хөгшчүүд ярьдаг байлаа. Түүн шиг өөртөө хэт итгэлтэй та нарын өмнөөс ичих үнэндээ хэцүү байдаг шүү. Гадаадад байдаг монголчуудад ч “би чадна”-чууд их гай болно.
Эмнэлгийн орчуулга хийлгэх, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал ярих гээд гадаадад хэл ус мэдэхгүй дөнгөж ирсэн хүмүүс бол “би чадна”-чуудын туршилтын туулай болно. АНУ-д эмнэлэгт очоод үзүүлэхдээ эмчийн яриаг бүрэн ойлгохын тулд монгол орчуулагч авах үйлчилгээ түгээмэл. Харамсалтай нь орчуулагч нар нь англиар байтугай монголоор ч олигтой ойлгочих чадваргүй, цаашаа англиар буруу асуух, эмчийн хэлснийг тэс хөндлөн орчуулах нь энүүхэнд. Маш олон хүмүүс гадаадад амьдарч байгаа монголчуудын групп дээр хохирсон тухайгаа бичдэг. Энэ бол “би чадна” гэдэг үзэл ямар хортой бөгөөд хүнийг өөрийгөө ч мэдэхгүй хэмжээнд хүргэдэг түүнийх нь горыг нийтээрээ амсаж байдгийн цөөн жишээ. Дотнын найз минь шинэ байранд орлоо. Тансаг зэрэглэлийн, чамгүй үнэтэй хотхон гэхэд дотор засал авах юмгүй, сантехникийн хоолой нь буруу холболттой, цахилгааны асуудал байнга гардаг. Инженер нь инженер нэртэй, юугаа ч мэдэхгүй "хүүхэд" гэж байгаа юм.
Дунд сургуулийн хүүхдээр плитаны чигжээс хийлгэх гээд явуулчихсан, өнөөх нь шороотой хутгаад өдөр болгон хэрүүлтэй суугаагаа аминчлан ярих. Ерөөсөө Монголд стандарт гэдэг юм огт хэрэгждэггүйнх. Ингээд ярихаар хэзээнээсээ бид техник сэтгэлгээ сайтай, зарим зүйлийг “монголчилж” ирсэн гэж өөрсдийгөө өмөөрөх.
Хуучны цагт “монголчилж” асуудлаа шийдэж, засдаг байсан байж болно. Гэхдээ өдрөөс өдөрт шинэ зүйлс бий болж, техник технологийн бүх зүйлс асар хурдтай өөрчлөгдөж байхад ингээд ч хийчих юм байна, “би чаднаа” гэдэг хэнэггүй монгол зан бидэнд, бусдад, нийт даяар гай болж байна. Ингэж явсаар эцсийн эцэст мэргэжлийн биш хүнээр удирдуулж, мэргэжлийн бус хүмүүсийг хөөргөж, мэргэжлийн бус зүйлийг хүлцэн тэвчсээр бид өөрсдөө мэргэжлийн бус “би чадна” улс боллоо.
Б.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 10 сарын 30,
2025

Сэтгэгдэл18
ЯГ ТИЙМ . ЁСТОЙ ҮНЭН .ОЙ ГУТМААР ЮМ ХИЙДЭГ
Шатахууны сайд Дамдинням - Би чадна!!!
Buh salbart ene uvchin nevt shingesen Mongoloo muhuuj bra. Zuv asuudal tavijee. Iluu urgeljluulen olon talaas ni bicheerei. Medehgui chadahgui hunii duu undur turemgii gedeg ni
Бараг хүн болгон хуурдаг хулхиддаг хулгайлдаг луйварддаг авилгаддаг болсон. Монголоо алдсан хүнээ алдсан шулаа мөлжөөний мангас чөдгөр шулам болсондоо хөөрхий.
1990 онд улс мөхөж, дахин хөл дээрээ босох гэж зовсон. Энэ хугацаанд олон багш нар амьдрал хөөж ажлаасаа гарч худалдаа наймаа хийсэн. Үр дүнд нь хүүхдүүдийн сурлага хөдөлмөр муудаж, эцэстээ одоогийн би чадна гэдэг нөхцөл үүссэн. Улс төрийг удирдаж чадаагүй дарга нарын буруу их юм.
Ажиллах хүчингүй, тэр тусмаа мэргэжлийн байгууллага байхгүй болсон үед би чадначууд байгаа нь их юм. удахгүй ажил хийдэг хүнгүй, зөвхөн худлаа ярьдаг, дуу дуулдаг, бөх барилддагаас өөр ямар ч юм хийдэггүй, зөвхөн залилан луйвар, дээрэм хийдэг л болцгоох гэж байна. Мэргэжлийн байгууллагын дээр нь мэргэжлийн бус улс төрийн албан тушаалтан гэх юу ч мэдэхгүй намчид залардаг, бүхнийг тэд дураар шийддэг болчихоод байхад үүнээс өөрөөр байх боломжгүй шдээ
Зууны мэдээ гэгч сонингийн сэтгүүлч худал сүржигнэх хэрэггүй. Ямар байгаа нь үр дүн болохоос хувь хүний буруу биш. Монголын үе үеийн дарга нар буруу удирдсантай холбоотой үүссэн нийгмийн үзэгдэл мөн.
Түмний нүдэн дээр ил бгаа жишээнүүд- жагсаалтаар орж ирсэн гишүүд гэгч, сайд болоод соёлыг самарч санхүү хулгайлсан номин, номинг томилсон номинтойгоо адилхан хоосон толгойтой, хүүдий дүүрэн зальтай, шуналтай, улсыг элбэгдоржоос дутуугуй тоноод гүн хямралд оруулчихсан оюунэрдэнэ. Энэ хүмүүсийн нэг ижил зан - ичихээ мэддэггүй, ширэн нүүрэлсэн, хэрүүлч, хэл ам хийхдээ гаргуун.
yostoi buh salbart bi chadna chuud suiruulj bna daa. chadahgui bgaagaa oilgohgui. bi hiicheed bhad minii holsiig ogohgui bna geed l heruul hiigeed orood irne shuu dee
ӨГЛӨӨ нөгөө ШОКООС гарлаа гэдгийг үзлээ. ЗАНДАНШАТАР, ДАМДИННЯМ нар худлаа хэлжээ. ТА нар худлаа ярихаа болиоч.
Бүх л сайд, УИХ-ын гишүүд "Би чадна"-чуудыг мэргэжлийн салбар болгонд бойжуулж байна!!!!!!!!!!!!!!!!!
Бүх л сайд, УИХ-ын гишүүд "Би чадна"-чуудыг мэргэжлийн салбар болгонд бойжуулж байна!!!!!!!!!!!!!!!!!
Бүх л УИХ-ын гишүүд, сайд нар, Засаг дарга нар эдгээр "Би чадна"-чууддыг төрүүлж, бойжуулж байна!!!!!!@!!
Бүх л УИХ-ын гишүүд, сайд нар, Засаг дарга нар эдгээр "Би чадна"-чууддыг төрүүлж, бойжуулж байна!!!!!!@!!
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж дүгнэж байгаа нь XXI зууны агуу их солиорол юм.Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.
Сайхан бичсэн байна мерит зарчим байхгүй нам дагасан өлөнгүүд дарга болж тоглох нь улс орныг сүйрүүлж дуусгана шүү
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.