АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин Украинд хийж буй дайндаа цэг тавихыг хүлээж авахгүй бол Цагаан ордон “хатуу тоглоом” эхлүүлэхэд бэлэн гэнэ. Энэ талаар НАТО дахь АНУ-ын элчин сайд Мэтью Уитакер Bloomberg-т ярилцлага өгөхдөө “санкци бол ердөө нэг хөзөр” хэмээн онцолсон байна.
“Бид эдгээр хоригийг хэрэгжүүлсэн, цаашид ч мөрдөх болно. Энэ нь Путинийг хэлэлцээний ширээний ард суулгаж, дайн дуусгах, эсвэл ядаж гал зогсоох хэлэлцээрт хүргэж мэднэ,” гэж тэр хэлжээ.
Түүний хэлснээр Вашингтоны шинэ хоригууд бол “эхлэл төдий”. “Ерөнхийлөгч Трамп бүх хөзрийг гартаа барьж байна — энэ бол тэдний зөвхөн нэг нь. Өөр олон арга, илүү хүчтэй нүүдэл бий” гэж дипломат мэдэгджээ. 10-р сарын 23-нд Трамп Оросын хамгийн том эрчим хүчний компаниуд болох «Лукойл» болон «Роснефть», мөн тэдний охин компаниудын эсрэг хатуу хориг зарласан. Энэ нь Трамп дахин Цагаан ордонд эргэн ирснээс хойш ОХУ-д чиглэсэн анхны санхүүгийн цохилт бөгөөд Bloomberg-ийн мэдээлснээр шийдвэр нь Кремль Украинд хийж буй дайнаа зогсоохоос татгалзсаны дараа гарсан аж.
Хоригийн мэдэгдлийн дараа хоёр компанийн хувьцаа Москвагийн хөрөнгийн бирж дээр огцом унаж, зах зээлийн үнэлгээ нь хоёрхон өдөрт 424 тэрбум рублиэр (ойролцоогоор 5.2 тэрбум ам.доллар) багассан байна.
Гэвч Вашингтоны дараагийн алхам үүгээр дуусахгүй бололтой. Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын засаг захиргаа аль хэдийн Оросын эдийн засгийн гол тулгуур салбарууд — банк, нефтийн дэд бүтэц зэрэгт чиглэсэн шинэ хоригийн багц бэлтгэж байна. Мөн сенатор Линдси Грэмийн санаачилсан, Оросын эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаж авдаг орнуудын импортыг 500 хувийн татвартай болгох хуулийн төслийг дэмжих боломжийг Цагаан ордон судалж байгаа аж.
Үүний зэрэгцээ, Оросын Төв банк “эрсдэлийн хувилбар”-таа барууны хоригууд улам чангарч, нефтийн үнэ $30–35 руу унавал улс орны эдийн засаг 1990-ээд оноос хойш анх удаа хоёр жил дараалан агшиж, инфляци 10 жилийн дээд түвшинд хүрнэ гэж анхааруулжээ.
Энэ тохиолдолд бизнес, өрх гэрүүдийн зардал, хөрөнгө оруулалт эрс буурах аюул нүүрлэнэ. Ийнхүү Трампын шинэ хоригийн давалгаа дэлхийн эрчим хүчний зах зээлд доргилт үүсгэж, Москвагийн санхүүгийн тогтвортой байдалд хүчтэй цохилт өгөх нь тодорхой болж байна. Вашингтон “санкци бол зөвхөн нэг хөзөр” гэж хэлж байгаа нь — энэ тоглоомд хатуу дүрэмтэй шинэ үе эхэлж буйг илтгэж буй мэт.
Н.Отгончимэг
Эх сурвалж: https://www.moscowtimes.ru/
Баасан - 11 сарын 21,
2025

Сэтгэгдэл20
Америкийг сулруулж байх шаардлагатай.
Эмээ уугаач,,,дебиль ээ,,,
Оросууд дайн зогсоох тодорхой саналуудыг тавиад удаж байна, Үүнд Украин төвийг сахих,аливаа цэргийн эвсэлд үл нэгдэх,нацист засаглалаас татгалзах,цэрэг зэвсгийн хязгаарлалттай байх,орос иргэдийн эрхийг сэргээх, Энэ мэт нөхцөлд ОХУ-д баруунаас ирэх аюул буурна, Дайн зогсоно, Оросууд хэн нэгний сүрдүүлгэд автах арчаагүй орон биш, Хэний ч өмнө сөгдөхгүй,Хэний ч хоол болохгүй
За чи,,,битгий хуцаад бай,,,хэн “””оросыг иднэ”””гээв,,,,орос чинь дотроосоо өмхийрөөд өтөөд хөгцрөөд ялзраад сүйрээд дуусаж байна,,,,
Ишшш
Путлер дайнаа зогсоохгүй бол орос орон элгээрээ мөлхлөөш д
хэн зэвсэгээ хэргэлж чадсан нь ялна
Dear Vladimir: The root cause of bloodshed is domestic issues.Your critics are initiating all kinds of sanctions beginning with magnitzky list and now blood bath unable to end. No nations threatened Russian world. It's a hoax.Trump human ways telling would you please end this bloodshed,Let the people have freedom of choice. Sincerely Iron Leader the Great
Dear Vladimir: The root cause of bloodshed is domestic issues.Your critics are initiating all kinds of sanctions beginning with magnitzky list and now blood bath unable to end. No nations threatened Russian world. It's a hoax.Trump human ways telling would you please end this bloodshed,Let the people have freedom of choice. Sincerely Iron Leader the Great
америк ёвроп нато орсыг давж хятадт хүрэх гэж санаархах юм шууд чаддаг юм бол нөгөө талаас нь хятад руу довтлохгүй юундаа айсан юм бол доо-------------------- орос хэзээнээс гитлерийн германд хоёр удаа ялагдаж байсан юм бэ ГУРАВ ДАХЬ УДААГАА ЯЛӨГДАЖ ЮУ МАГАД ЮМЫГ ЯАЖ МЭЛЭХ ВЭ ГЭЖ МОНГОЛ БРУЦЕЛЁЗТАЙ ЭРГҮҮТЭЙ ДОГШИРЧ ЯВААД БАРЬЖ ИДҮҮЛДЭГ ХОНЬ ШИГ ТӨСТЭЙ БОЛООД БАЙНА ёвропийн ямар улсад ялагдсан БОЛООД улам амтшаад байгаа юм уу
америк ёвроп нато орсыг давж хятадт хүрэх гэж санаархах юм шууд чаддаг юм бол нөгөө талаас нь хятад руу довтлохгүй юундаа айсан юм бол доо-------------------- орос хэзээнээс гитлерийн германд хоёр удаа ялагдаж байсан юм бэ ГУРАВ ДАХЬ УДААГАА ЯЛӨГДАЖ ЮУ МАГАД ЮМЫГ ЯАЖ МЭЛЭХ ВЭ ГЭЖ МОНГОЛ БРУЦЕЛЁЗТАЙ ЭРГҮҮТЭЙ ДОГШИРЧ ЯВААД БАРЬЖ ИДҮҮЛДЭГ ХОНЬ ШИГ ТӨСТЭЙ БОЛООД БАЙНА ёвропийн ямар улсад ялагдсан БОЛООД улам амтшаад байгаа юм уу
энэ трамп байднаасаа долоон дор эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм ярих юм энх тайвныг ингэж сахиулах уу
Өөрөө байденаас дор сэтгэхүйтэй хүн юм бишүү. Kkk
ЕХ тэнэг дээр энэ зөнөг трамп залгачихлаар европ сөнөлгүй хайчихав дээ.
Ямарч үт дүнгүй xориг гэдэг үгнээс xэн xүнгүй залxжээ ккк
Оросын эрx ашигт нийцээд байгаа юм биш үү, xумс xумсаар эзлээд л ккк
Трампуш болон барууцныхан ухрайныг хөөргөж байж улс үндэстнээр нь бүрэн устгуулахбодлогыг барьж үр дагаварыг нь мэдрэхгүй байна. Ирэх жилийн 2 дугаар сарв ямар сүрэлд хүрч болох талаар Мессингийн таамаглал бий шүү.
Путин ичсэн хүн хүн ална гэгчээр ард түмэндээ ямар ч аргаар дайнд ялах гээд зүтгэж болих юмуу ялагдвал Путин өнгөрөө
энэ хэдэн оросын эрлийзүүд Украиныг ялагдана гэж маш их хүлээж бн аа. Дахиад 3 жил хүлээгээрэй.
Дампуурсан АНУсын нэг муу зөнөг пиз даа агуу Оросыг өдөөд яг яах юм бэ. Яаж ч чадахгүйгээ мэдсэн л бмаар юм. Эсвэл зөнөчихсөн юмуу. Оросын тал нь томроод дэлхий тэр чигтээ талд нь бна шүү дээ. Эсрэгээрээ АНУс жижгэрч агшаад НАТО гийн 20 хэдэн орон л бна. 4-5 НАТО орон Оросын талд орсон. Хэрээ мэдэж бяраа таньмаар юм АНУс.