Бибээр Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад хорин хэдэн жил болжээ. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Би түрэмгий дайныг эсэргүүцэгч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Би судлаач биш, түүхч биш, зурдаг, бичдэг уран бүтээлч гэж ойлгоорой! Намайг Орос-Украины дайны талаар нийтлэлүүд бичлээ гээд элдвээр харааж зүхдэг хүмүүс бий бий. Гэхдээ яахав дээ, тэд маань баахан хараал урсгаж кайф авч, сэтгэл нь тайвширдаг шиг байгаа юм. Хүнийг тайвшруулж байгаа минь нэг ёсны хүнд тус болж буян үйлдэж байна гэж би боддог доо. Let it be! Энэ удаа нийтлэлийн гарчгаа сонгох гэж нэлээд юм боллоо. Орос орныг нэрлэчих ганц онч хэллэг олчих гээд бодож бодож нийгэм ба хүнийг нь ингээд томъёолчихлоо. Үнэхээр айдсаар л ямагт ялж, дэвжиж, хөгжиж, хүн ард нь жаргаж ирсэн нийгэм л дээ. Харин Украинаа барахаа байгаад айдас нь бүр ч жолоо цулбуургүй жирийлгээд өглөө.
“Оросын Засаглалын пирамидыг өнгөөр төсөөлөх юм бол гашуудал гунигийг илэрхийлдэг “хар улаан” өнгөтөй. Түүний загварыг Иван Грозный зохион бүтээсэн бөгөөд тэр цагаас хойш бүтцийн хувьд огт өөрчлөгдөөгүй” хэмээн оросын зохиолч Владимир Сорокин гэдэг хүн эх орноо тодорхойлон бичсэн байх юм. Гайхалтай ба харамсалтай!!!
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп гуай уг нь ая эвийг олоод дайныг зогсоочих юм бодсон байх. Бүтэн 10 сар тэгж хөнөглөж байна. Бүтдэггүй ээ. Тэр нь Трампын бүтэлгүйтэлд байгаа юм биш л дээ. Трамп гэдэг америк хүн Орос орны, орос хүний мөн чанар “Русский характер” гэдэгтээ оршдгийг л огтоос мэдэхгүй байгаад бүх зовлон байна. “Путинтэй уулзахад сайхан, тэр сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэм нь шийдсэн ганц ч асуудалгүй” хэмээн Трамп ярьж байгаа нь ухаарсных уу? Оросыг хэн сайн мэддэг вэ? Монголчууд биш шүү, эндүүрэв! Оросыг хамгийн сайн мэддэг нь нөгөө муу нэрт украинчууд! Oросуудыгаа дотор нь ороод гарсан юм шиг мэддэг украинчууд 1994 онд Будапештэд яасан билээ, яаж хулхидуулсан билээ гэдгээ мартаагүй. 2022-2024 онд Буча, Мариуполь, Ирпин, Гостомель, олон тосгон сууринд энгийн номхон ард иргэдийг нь хоморголон алсныг мартаагүй.
Зуун жилийн өмнөх рүү аялаад үз. 1930-аад оны өлсгөлөнгөөр амиа алдсан 5 сая хүнээ мартаагүй. Амин зуулга, идэх уух юмыг нь большевикууд хуу дээрэмдээд коммунизмын ёроолгүй тогоо руу цутгачихсанаас 5 сая украин тариачин өлбөрч үхсэн юм. Өөр ч олон хар түүхийг нь мартаагүй.
Тийм ч учраас тулалдана л гэж байна. Энэ аймшигт харгис бодлоготой Орос гүрнийг устгахгүй бол цаашид амар тайван амьдрах аргагүй гэдгийг тэд мэднэ. Тэд оросуудыг ялна гэдэгтээ итгэлтэй байна. Украиныг Европ дэмжиж байна. АНУ, Британи хоёр 1994 онд Будапешт хотноо Украины өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс өөр аргагүй байдалд орж байна. Нэг үгээр Путин төгсгөл рүүгээ шуударч байна. Би нэг л зүйлийг гярхай ажиглаж байна. Бас хүмүүний сэтгэлийн угаас өр өвдөж байна. Энэ Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн зүс царай нүд гэж энэ 4 жилд хэрхэн дордож, нүд нь галзуу хүний айдсын нүд болсныг, уншигч Та сайтар ажиглаарай. Оросын ТВ үздэг бол тэд яг галзуурахад ганц хуруу дутуу байна. Тэд фронтоос ирэх ялагдлын тухай ээлжит муу ёрын мэдээ, нефть бензиний олон үйлдвэр агуулахууд нь ээлж дараалан дрондуулж үнс нурам болж, баларч байгаа тухай аймшигт мэдээнүүд сонссоор, сүүлдээ “солиорол”-ын байдалд орж амандаа орсон заналхийллээ эцэс төгсгөлгүй урсгана. “Ялагдаж өгөхгүй бол украин хүн, украин үндэстэн гэж оршин байх гавьяагүй!” болоод явчихав. “Харьков, Полтав, Одесса, Киевийг амьд хүн амьдрах боломжгүй болгоно! Та нар өөрсдөө наад нацист төр, засгийн газраа авч хаяхгүй бол хохь чинь болгоно” гээд л орилоод байгаа бичлэг сайтад байна. Саяхных даа.
ОХУ ба Путин, Путины оросуудыг егөөдөж Днепропетровск хотын жүүдийн шашны хамба раввин Шмуэль Каминецкий үзмэрджээ:
–Дайн 2026.01.15-нд дуусна. Украиныг агуу их ирээдүй хүлээж байна. Харин ОХУ бол Хойд Солонгос шиг болно гээд “ОХУ дайны дараа над мэтийн Рабби гэх өдөөн хатгагчдын оролцоог тодорхойлоосой гэж ерөөе” хэмээн даапаалжээ. Путины аман сюрпризэд ч жолоо цулбуур алга. Нөгөө жүүдийн хамба тавлан ярьж байна. Путина ам л ангайвал ээлжит Wunderwaffe! Дахин зарлаж гэнэ. “Буревестник” гэдэг пуужин юм байх. Мэдээжийн хэрэг тэр нь Оросоос өөр ямар ч улсад байхгүй, тэднээс өөр хэн ч үүнийг бүтээх боломжгүй. Манай зэвсэг өрсөлдөгчгүй ба эгнэшгүй гэж тэр хэлж байх юм. Үнэндээ Путины энэ мэдэгдэл их сонирхолтой. Яагаад тэр билээ? Энэ бол өнөөх л "Орешник"-ийн тухай улигт үлгэр юм. Үнэндээ "Орешник" гэж байхгүй. Өнгөрсөн оны сүүлээр тэд сард 25 нэгжээр үйлдвэрлэнэ гэсэн. Хаа байна тэр 25? Алдарт Буревестникт тохиолдсон явдлаар энэ “үлгэр” төгсөнө л дөө.
Путины суртал ухуулгын машин хэдэн сарын турш “өрсөлдөгчгүй-эгнэшгүй” гэж хашгирсан ч энэ нь үнс болж л дуусна. Нөгөө домогт “Сармат” ор тас мартагдсан. “Орешник” мартагдаж байна. Энэ “Буревестник” удахгүй мартагдах биз.
Хэсэг хугацааны дараа Путинд нөгөө авилгач генералууд нь “Ирээдүйн гайхамшигт ялалт”-ын тухай ээлжит шинэ шинэ “үлгэр” зохиосноо ярьж өгнө. Вакуумдуулсан Путин түүнд нь итгэнэ. Эцэст нь “Эзэн хаан” гашуун үнэнийг олж мэдэхийн цагт нэгэнт "оройтсон бороо” болох биз. Үүнийг л би “сайн мэдээ” гээд байгаа юм хэмээн раввин Шмуэль Каминецкий нэмж хэлжээ. Монгол зүйр үг-ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг ингэхэд Украин дахь Оросын яргалалыг яг адилхан айдсын дэглэмтэй Хятад, Хойд Солонгос, Иран, мөн Беларусь дэмжээд байгаа нь одоо Орост амилаад тогтож байгаа Путины энэ дэглэмийг хамгаалах гэснээс бус Оросын ард түмний төлөө ч биш л дээ. Тэр ялагдвал тэд хамтдаа сүйрэх нь гарцаагүй.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Баасан - 11 сарын 21,
2025

Сэтгэгдэл41
Дэлхийд сионист Америк Орос Израйл гурав л муу бүгдийг авчирч, бүгдийг айлгадаг гэж Албанийн коммунист нам үздэг байсан...
Албаны коммунист намын хэн ч танихгүй мэдэхгүй оркын,,,,“”””бөөөррррр,,,, албанид ч тэр оркыг хэн ч мэдэхгүй”””””,,,,,юу гэж үздэг боддог ярьдаг солиордгыг хэн яаж мэдэж,,,,, тоож сонсох билээ,,,,монголд фэнгшү ганбааг мэддэг хүн хуруу дарам цөөхөншдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,,
ХУЦАЛГҮЙ наанаа ЯСАА ТАВИХАА БОД!!!
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
Коммунистуудаас юу хүсэж юу горьдох вэ. Тэнэг харанхуй оркууд коммунистуудаа шүтээд орчлонгийн харанхуй руу марш.
Suireedel bgaa Oros oron . Danalzaadal baigaa ter aluurchin Putin !. yaaj ter dainiig zogsooch ve !
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
Украинчууд мундаг юм аа өнгөрсөн түүхээ мартахгүй алалцаж байна. Манайхан бол аль хэдийн мартчихсан .Чингисийн удамийг нь нэгийг ч үлдээлгүй хядсан байхад л ахаа ахаа хэмээн гийнаж хэвтдэг. Ийм байж ичихгүй бид Чингисийн удам хэмээн цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлэх нь ОЙ ГУТАМ байдаг.
чингэсийн удам гэж байхгүй хятад ын хужаа удам болсон гэнэлээ бүх хужаа алтан урагг
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
Айдсын давааны ар сугаар олонч морийг дундаас нь оруулж наадмыг будлиантуулдаг байж билээ. Тэнд нь ямар ч цагдаа байдаггүй байсан юм даг
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
Лондонд удаан байвал цөмийн цохилтонд өртөх магадлалтай шүү ! эртхэн зайлаарай зураач Лондон гуай !
5 ширхэг ярс англид хангалттай гэсэн тооцоо гарсныг дуулаагүй юм уу
Тахар тэнэг ээ,,Тэгээд,,,,,чиний бөгспутин яагаад цөмийн пуужингаараа шаахгүй байнаа,,,””давай,,,,вовка шаа”””гаачээ,,,английг,,,,украинлуу дайрч балайрч байхаар англи америк герман францруу шаах ёстой юм байгаамшдээ,,,вовка дебиль,,,буруу л зүгт шаагаад байгаамдаа,,,шууд аляскруу шаах ёстой байсан юмшдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
Элчин сайдын яаманд зураач хийдиймүү. Цагаач биш гэнэ. МАН нам энэ балайгаа Лонднгоос татаачээ. 20 гаран жил болсон гэжиишд
Зураач нарч яг усан будаг шигээ гуйвамтгай тогтворгүй гарууд. Гадны монгол биш гадаад ч биш аюулууд улс самарсан түүх захаас аван. Хоёр хөрштэйгээ эрх ашгийн зөрчил гараагүй байхад Шевцар шиг төвийг сахиад ард түмнээ аятайхан амьдруулаад дэлхийд тодорхой байр суурьтай,нэр хүндтэй явж болноодоо. Хорлогчид амьтны дургүй хүргэхээ боливол яасан юм бэ? Ер нь тусгүйшүүдээ.
хөрөнгөтөн монгол орны муу муухайг зураачээ
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
зургаа л зурахаа бод та мтгнь

Амжилт хүсье. Сайн нийтлэл болжээ.

"Муу эр дайнд хөөрөв" гэж хуучны үг байдагсан. Та наанаа амар мэнд хэдэн жил амьдрахаа бодвол дээр биш үү.Таны оролцоогүйгээр дайн удахгүй дуусах гэж байна.
Хэн хаана хэзээ,,,үзэл бодлоо хэлж илэрхийлэх нь чамд ямар хамаа байнаа,,,дебиль ээ,,,,хол очиж хуцсан байдаа,,,,
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
ХУЦАЛГҮЙ наанаа ЯСАА ТАВИХАА БОД!!!
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
жийнсний "комплекстэй"-тэнэг новшоо , наад англи чинь Түвдийг хятадуудад зарсан , их гүрэн байхдаа 1922 онд "вашингтоны тунхаглал"-гэгчээр Монголыг хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байсан одоо ч хүчингүй болгоогүй улс шүү , үхэж байсан хөгшин төгцөг өмхий үхдэл үхээр хүүр хуцалгүй зураг шүү юмаа зурвал барав , ОРОС ОРОН МОНГОЛЫН ОРШИН ТОГТОХЫН ҮНДЭС,БАТАЛГАА!!!
Тэр ч Төв аймгийнхын муухай хуйвалдаан шүү.
Путлерчуудад тархиа угаалгасан зомби оркуудыг гэгээрүүлсэн үнэн нийтлэл болжээ МАШ ИХ БАЯРЛАЛАА
-цаана чинь эрэлхэг ирландчуудын ерөнхийлөгч нэг хүүхэн гарлаа ирландчууд шудрага шулуун хүмүүс шүү орос хүндээ туйлаас хайртай байдаг
Лондон зураачийг "жийнсний "комплекстэй" гээд байгаа энэ маанаг Ояа өөрөө дээлний гол, гонжоомны гол уу? таагаарай нөхөд өө, ха ха
Хөөрхий энэ ояа нар Орос ялагдаад, Путин алуулаад эсвэл ОУШүүхэд яваад, бүх юм дууссаны хойно бөөн бөөнөөрөө амиа хорлох вий. Мэдээтэй байгаарай, ах дүү, амраг садан, үр хүүхэд нь хяналтандаа байлгаарай. Одоо галзуурахад ганц хуруу үлдлээ шүү!!!!
ороын дээд орос орон очир дарнын хувилгаан ажгуу умар зүгийн улаан хувьсгалын өлгий аврорын ленинградын тэнгэр дор умрын туйлын туяа гийгүүлснээр уудам эх орноо хамгаалах гартаа нөж атгасан чингэс хаан шиг хүү мэндэлжээ энэ хүү ПУТИН БАЙЖЭЭ орос оронд путин төрлөө сибирийн тунгуст шивэр ойд харь гаригийнхан буужээ харийн хүлэгтэй сансрын хиймэл дагуул орос хүү гагарин сансарт нисчээ орешник гэдэг пуужинг ПУТИН бүтээжээ нарлаг орос орон нам хоёроо дагасан путин нарыг дэлхийд бий болголоо орсын нар огторгуйд зорчиж орчлонгийн харанхуйг гийгүүлж эхэллээ ""буревестник" дуу ч шувуу шуургыг сөрөн тэнгэрт гэрэлтэнэ данко газарт харанхуйг гийгүүлн улаан таван хушуу кремлийн оройд цацран улс хүн төрөлхтнийг гийгүүлж туйлын туяа шиг туяарна хүн төрөлхтөнд шавхагдашгүй энергиэр дулаацуулна орос хүн орчлонгийн оройн дээд ажгуу
Харин тийм ээ. хө. Гэхдээ тэдний дуу гарахаа байсныг ажиглав уу? Нөгөө гөлзуу солиотой юм шиг орилоод дайраад байдаг нь сулраад л явчихлаа.ккк. Ялагдал нь ойртсныг мэдэрчээ. Гэхдээ энэ бол сайн мэдээ. Монголчууд өнөөгийн оросуудад итгэхээ байж эхэлж байгаа нь тэр.
Амжилт хүсье. Таны нийтлэлийг унших дуртай болсон шүү. Тан шиг эрчүүд одоо цагт ховордсон шүү. Слава Украйна.
Түрэмгий хүний гэрлэн бүрхүүлийг оношлоод үзвэл
Яг онож бичлээ