Сүүлийн арав орчим хоногт Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж, шатахуун авах гэсэн жолооч нар түгжрэл үүсгэж буй юм. ТЦА-аас авсан мэдээллээр сургуулиуд бие даалтын амралтад шилжсэн ч шатахуун дарааллаас үүдэн тэг зогсолт хийхэд хүрсэн аж. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Шатахуун түгээх станцуудыг цэнэг ажил тасралтгүй үргэлжилж байгаа.
Аюултай ачааг шөнийн цагаар цэнэглэх ёстой. Гэвч шатахуун түгээх станцуудын өдөрт хүрдэг хэмжээ 14:00 цагийн үед эхнээсээ дуусаж ахин цэнэглэлт хийгдэж байна.
Том оврын цэнэглэгч машинууд түгжрэлийн дундуур явах үнэхээр эрсдэлтэй. Зам тавьж өгөхийг бодоорой” хэмээн цахим хуудастаа бичсэн.Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Хотын дарга Х.Нямбаатараас хүсчээ. Тодруулбал, тус газраас “ААН-үүдээс ШТС-ыг өдрийн цагаар цэнэглэх зайлшгүй шаардлага үүсээд байна.
Ердийн үед ШТС-уудыг ААН-үүдээс шөнийн цагаар цэнэглэдэг бөгөөд тус цэнэглэлтээрээ өдрийн борлуулалтаа хийж чаддаг байсан бол гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж шөнөдөө цэнэглэсэн ШТС-уудын шатахуун дуусаж өдрийн цагаар хангалт хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна.
Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд бид том оврын, чиргүүлтэй түгээх автоцестирнүүдээр хангалт хийх шаардлагатай байна. Шатахуун нь аюултай ачаа тул өдрийн цагаар түгжрэл ихтэй үед Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэлтийг хийх нь тодорхой стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчиж эрсдэлт байдал бий болоод байна. Иймд түр хугацаанд өдрийн цагийн түгээлтийг хийхэд дэмжлэг үзүүлж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд зохицуулалт хийж туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.
Даваа - 10 сарын 27,
2025

Сэтгэгдэл2
бензинийг хэзээ шөнийн цагаар ачиж, буулгах ёстой гэж ямар мэдрэл нь хэлчихэв ээ. харин үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн аюултай ачаа буулгах галын аюултай, өндөр эрсдэлтэй ш дээ. Шатахуун тээврийн машинууд өдрийн цагаар түгээлтэд явдаг мэдрэлүүдээ.
Бензинээр тасалдуулах ажлыг Амарбаясгалан Данхын фракцийн бүдүүн данжаадууд хуйвалдан хийцгээж байна. Одоогоор монголчуудад 100 наяд төгрөгөөр үнэлэгдэх гарз хохирол учраад байна. Дамдиням гэгч Архангайн эфү хулгайч эд нартай хамтарч хуйвалдаад монголчуудад молиго үмхүүлэн даапаалж сууна. Хү СүиЖан Занг Дао Шао нар бас цаагуураа хуйлдаж байгаа яриа байна.