sonin.mn

Монголын толгой баячуудын нэг "Гацуурт"-ын Л.Чинбатын охин Ч.Номин аавынхаа байгуулсан компаниудад ажил хийж явж байгаад гэнэт л буюу 2022 онд Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газарт Соёлын Сайд болон дэвшсэн билээ. Үүнтэй зэрэгцэн мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болсон байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн Газарт ч, МАН-д ч гэрлийн хурдаар дэвшсэн хэрэг. Уг шийдэл одоо ч олон нийтийн сонирхлыг ихэд татдаг юм.


Учир нь Ч.Номин нийгэм, улс төрийн мэдлэг, чадвар тун сул нэгэн болохыг олон нийт өнгөрсөн хугацаанд хангалттай таньж чадсан.


Өөрөөр хэлбэл Ч.Номинг яагаад гэнэт сайд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болгосон юм бол? Энэ бүхний цаана арай их хэмжээний мөнгө байгаа юм биш биз? гэсэн хардалт цөөнгүй хүмүүст байдаг.

Иймээс түүнийг сайд болгосон Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болгоход нөлөөлсөн гэгдэх Д.Амарбаясгалан нарыг АТГ шалгахад гэмгүй болов уу? 


Нэн ялангуяа Д.Амарбаясгалангийн хувьд Ч.Номингийн аав, тэрбумтан Л.Чинбаттай нэг нутгийнх буюу Говь- Алтайнх.


Түүнчлэн Д.Амарбаясгалан 2024 онд УИХ-ын дарга болмогцоо Ч.Номинтой тун ойр хүмүүсийг УИХ-ын Тамгын Газарт томоохон албан тушаалд томилж байсан юм. Дахин хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Ч.Номинг яагаад огцом дэвшүүлсэнийг АТГ шалгах хэрэгтэй юм биш үү?




Б.Баяраа