Хууль тогтоомжийг чангаруулах нь нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах чухал арга хэрэгсэл мөн. Гэхдээ хууль чанга байх нэг хэрэг, олон улсын эрх зүйн жишиг, хүний эрхийн зарчим, шийтгэлийн тэнцвэрт байдалтай нийцэх нь өөр асуудал. Сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд насан туршид нь жолооны эрхийг хасах" агуулгатай хуулийн төсөл өргөн барина гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.
Анх сонсоход хатуу, зоригтой шийдвэр мэт санагдаж болох ч дэлхийн улс орнуудын хууль тогтоомжийг харьцуулан үзвэл ийм тогтолцоо бараг байдаггүй.
Өндөр хөгжилтэй орнууд согтуугаар жолоо барихтай тууштай тэмцдэг. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг оронд согтуугаар жолоо барьсан этгээдэд өндөр торгууль, жолооны эрхийг тодорхой хугацаагаар хасах, албадан сургалтад хамруулах, хорих ял оногдуулах зэрэг олон төрлийн хариуцлага хүлээлгэдэг. Давтан үйлдсэн, эсвэл хүний амь нас хохироосон бол эрүүгийн хариуцлага улам хүндэрдэг.
Гэхдээ эдгээр орны аль нь ч анх удаа согтуугаар жолоо барьсан иргэний жолоодох эрхийг автоматаар насан туршид нь хасдаггүй. Зарим улсад олон удаагийн давтан зөрчил, эсвэл онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх маш урт хугацаагаар, заримдаа хугацаагүй эрх хасах шийдвэр гаргах боломжтой байдаг. Гэвч энэ нь шүүхийн тусгай шийдвэрээр, тухайн хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлсний үндсэн дээр гардаг болохоос бүх хүнд адил үйлчилдэг ерөнхий журам биш.
Өөрөөр хэлбэл, дэлхийн ихэнх улс "насан туршийн эрх хасалт"-ыг ердийн захиргааны шийтгэл бус, зөвхөн маш онцгой нөхцөлд хэрэглэж болох арга хэмжээ гэж үздэг.
Учир нь жолоодох эрх бол зөвхөн автомашин унах эрх биш. Олон хүний хувьд ажил хөдөлмөр эрхлэх, амьжиргаагаа залгуулах, гэр бүлээ тэжээх боломжтой нь шууд холбоотой эрх юм. Иймээс олон улсын эрх зүйн практикт шийтгэл нь үйлдсэн зөрчилтэйгээ дүйцсэн, дахин засрах боломжийг бүрэн үгүйсгээгүй байх зарчмыг баримталдаг. Хэрэв нэг удаагийн согтуугаар жолоо барилтыг насан туршийн хоригтой адилтгавал дараагийн асуудал урган гарна. Хүн 25 настайдаа алдаа гаргасан бол 75 нас хүртлээ буюу үлдсэн бүх амьдралынхаа турш жолоо барих эрхгүй байх ёстой юу?
Арван, хорин жилийн дараа ч дахин үнэлгээ хийлгэх, шалгалт өгч эрхээ сэргээх ямар ч боломжгүй байх нь шударга ёсны зарчимтай нийцэх үү гэсэн асуулт гарч ирнэ.
Хуулийн зорилго нь зөвхөн шийтгэх биш, дахин зөрчил гаргахгүй болгох, нийгмийг хамгаалах явдал байдаг. Тиймээс хөгжингүй орнууд хатуу шийтгэлээс гадна архины хамааралтай жолоочийг эмчилгээ, зөвлөгөө, албадан сургалт, дахин шалгалт, автомашинд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж суурилуулах зэрэг олон талын арга хэмжээг хослуулан хэрэглэдэг.
Мэдээж согтуугаар жолоо барих нь бусдын амь нас, эрүүл мэндэд шууд заналхийлдэг аюултай үйлдэл. Үүнд хүлээх хариуцлага өндөр байх ёстой гэдэгтэй маргах хүн цөөн. Гэхдээ хуулийн хатуу чанар нь түүний үр нөлөөтэй заавал тэнцдэггүй. Хэт туйлширсан шийтгэл нь хууль хэрэгжих боломж, Үндсэн хуулийн зарчим, хүний эрхийн асуудлыг давхар хөндөх эрсдэлтэй. Тиймээс согтуугаар жолоо барихтай тэмцэхдээ олон улсын туршлага, бодит үр нөлөө, эрх зүйн тэнцвэрийг харгалзсан бодлого боловсруулах нь улс төрийн өнгө аястай, анхаарал татсан мэдэгдэл хийхээс хавьгүй чухал. Хатуу хууль гаргах амархан. Харин шударга, хэрэгжих боломжтой, урт хугацаанд үр дүнгээ өгөх хууль боловсруулах нь төрөөс шаардагдах жинхэнэ бодлого юм.
Б.Намуун
Даваа - 08 сарын 17,
2026
Сэтгэгдэл9
Ккк, самарсайхаан гэж
Сайнбуянгийн Т1-үүд Монголд ер хэрэгтэй юм хийхгүй ээ, өөрсдөө л баяжихаа бодно, хэдэн үеийн гуйрамчууд ш дээ !
Амарсайхан Налайхийн хасаг хүн шдээ.Малнууд аа
Монголд 40 мянгахан, өөрийн тусдаа эх оронтой Буриадууд социализм шигээ одоо давхраагүй ээ. Ард нь 18 сая ах дүүстэй Казахууд Монголд 120 мянга. Хүн биш Ойрдууд 400 мянга. Хүрэлсүх мөнх биш.
Согтуугаар хүн эрэмдэглэх, алах эрх хэнд байх ёстой гэж. Өөрийгөө хамгаалхаа мэдээд байгаа бол ил хэлчих... бусад нь айхаа болиг...
Энэ монголд чинь Яасан дуусдаггүй лалар шиг олон найр наадам болдог юм бээ. Өнөөдөр бас л найр наадам болж байна . Бөхчүүдэд ланд 300 машин 20 ш , Лексус 600 машин 20 ш ийг , 5 өрөө байр 20 ш ийг , 4 өрөө байр 20 ш ийг , 50 саяас - 1 тэрбум хүртэлхи төгрөг л өгөөд л байдаг , Аваад л байдаг. Одоо энэ олон найр наадам боллоо. Монголчууд бүгдээрээ түм бум наслах байлгүй дээ тээн .
Хүрэлсүхийн Буриадуудын засагт байгаа ганц дөрвөдийг зайлуулах ажиллагаа эхэлжээ.
Namyyn hulgaich aa!!!chi neg ikhe yhaantan boloh gej byy hyz!!!cham sig gelegnyyd zendee!!!harin Amarsaihan hiih yum aa hiij chaddag hyn,chi muulsanaaraa erne hyniig gytaaj chadahgyi ee!!chamaig dongosoh sahyy dyrgyi hyrch bna,hoorond ni eb negdelgyi bolgoj ajil ryy dalaij baina geh bodlogo sanagdana...........chi yygeeree sain yum hiij chadahgyoi ee!!!mal aa...........................
MUU OROSIIN TAGNUUL ULAAN LUIVARCHIN SHTEEE ESTOI HULGAICH ZANDKAD HUUGDUUD GULUG SHIG BSAN DAA