Бид хүн амын өсөлт, хөдөөгийн хөгжил, малчдын залгамж халаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлт зэрэг олон асуудлыг тус тусад нь ярьсаар ирсэн. Гэвч эдгээрийн цаана нэг нийтлэг зүйл оршсоор байгаа нь хөдөө орон нутагт амьдарч буй олон мянган ганц бие залуусын асуудал юм. Энэ бол зөвхөн нэг хүний гэр бүл зохиох эсэх тухай асуудал биш. Харин мал аж ахуйн тогтвортой хөгжил, хүн амын төвлөрлийг сааруулах, сум орон нутгийн ирээдүй, үндэсний аюулгүй байдалтай хүртэл холбогдох бодлогын асуудал юм.
Ийм учраас УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын таван жилийн өмнө эхлүүлсэн нэгэн санаачилга өнөөдөр үнэхээр нүдээ олсон ажил байсан нь тодорхой болж байна.
Тэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "Дөргөн нуурын эрэг дээр 247" нэртэй орон нутгийн ганц бие залуусын уулзалтыг анх зохион байгуулсан. Тухайн үед олон хүн гайхаж байсан. Зарим нь шоолж байлаа. "Төр гэр бүл зуучлах гэж байна", "ийм ажил гэж юу байдаг юм" гэх шүүмжлэл ч гарч байсан. Гэвч аливаа шинэ санаачилга үр дүнгээрээ үнэлэгддэг.Өнөөдөр энэхүү арга хэмжээ "Жангар" фестиваль болон өргөжин хөгжиж, таван жил дараалан зохион байгуулагджээ. Хамгийн гол нь уг фестивалиас 300 гаруй хос төрсөн гэх мэдээлэл бий. Тэр ч бүү хэл энэ жилийн арга хэмжээний эхний өдөр өмнөх фестивалиар учирсан нэгэн хосын охины сэвлэг үргээх ёслол болсон нь энэхүү санаачилга зүгээр нэг арга хэмжээ биш, олон айлын аз жаргалын эхлэл болсныг харуулж байна. Энэ бол ганц нэг хүний амьдралын тухай яриа биш.
Монгол Улсын өмнө тулгамдаад буй томоохон асуудлын нэг бол хөдөөгийн хүн амын бууралт юм. Хөдөөгийн охид хот руу шилжин суурьшиж, сумдад хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, мал аж ахуй эрхлэх залгамж үе багассаар байна.
Үүнтэй зэрэгцэн олон малчин залуус гэр бүл зохиох боломж хомс, нийгмийн харилцааны орчин хязгаарлагдмал хэвээр байгаа нь нууц биш. Ийм нөхцөлд залуусыг танилцуулж, эрүүл зөв орчин бүрдүүлсэн, соёл урлаг, спорт, аялал жуулчлалтай хослуулсан арга хэмжээ зохион байгуулах нь огтхон ч инээдэмтэй санаа биш. Харин ч төрөөс бодлогын түвшинд анхаарах ёстой асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж буй нэг хэлбэр юм. Өндөр хөгжилтэй олон орон хүн амын өсөлтийг дэмжихийн тулд шинэ гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, орон сууцны хөнгөлөлт олгох, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлдэг. Монголд ч ийм бодлого хэрэгтэй. Гэхдээ түүнээс өмнө хүмүүс хоорондоо танилцах, гэр бүл болох боломжийг нэмэгдүүлэх эерэг орчин бүрдүүлэх нь бас чухал.
"Жангар" фестиваль үүний нэг жишээ болж чаджээ.
Мэдээж ийм арга хэмжээ дангаараа Монголын хүн амын асуудлыг шийдэхгүй. Гэвч төрийн бодлого үргэлж их мөнгө, том төсөл гэхээс илүүтэй зөв санаачилгыг дэмжиж, амжилттай туршлагыг түгээн дэлгэрүүлэхээс эхэлдэг.
Тиймээс энэ санаачилгыг зөвхөн Говь-Алтай аймгийн хэмжээнд үлдээх бус, үндэсний хэмжээний бодлого болгон хөгжүүлэх талаар төр засаг бодох цаг болсон юм биш үү.
Жил бүр аймаг, орон нутгийн залуусыг хамруулсан үндэсний хэмжээний "Жангар" фестиваль зохион байгуулж, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн боловсролыг нэг дор багтаасан томоохон арга хэмжээ болговол ямар вэ?
Ингэснээр зөвхөн гэр бүл зохиох боломж нэмэгдэх төдий биш орон нутгийн аялал жуулчлал хөгжинө. Жижиг, дунд бизнесийн орлого өснө. Залуусын харилцааны ч, танилын ч хүрээ тэлнэ. Хамгийн чухал нь хөдөө орон нутагт амьдрах итгэл, ирээдүйн талаарх эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой. Монгол төр заримдаа хийх ёстой ажлаа иргэдээсээ түрүүлж харж чаддаггүй.
Харин нэгэн орон нутгийн удирдагчийн таван жилийн өмнө эхлүүлсэн санаачилга өнөөдөр бодит үр дүнгээ үзүүлж байна.
300 гаруй хос, олон арван шинээр мэндэлсэн хүүхэд бол ямар ч тайлан, ямар ч статистикаас илүү үнэтэй үр дүн юм. Иймээс Монгол төрийн хийх ёстой ажлын нэгийг зориглон эхлүүлж, үр дүнд хүргэж чадсан О.Амгаланбаатарт баяр хүргэе. Одоо харин энэ сайн туршлагыг нэг хүний санаачилга хэвээр үлдээх бус, үндэсний хэмжээний бодлого болгон хөгжүүлэх эсэх нь төр засгийн шийдэх дараагийн ажил байх учиртай.
Н.Отгончимэг
Мягмар - 08 сарын 18,
2026
Сэтгэгдэл17
Амгаланбаатар санаачилсан гэдэг тийм ч биз, үгүй ч биз. Хэзээ хаана залуус болзох боломж олдох вэ гэдэг хос үүсэхэд чухал юм. Залуус байхгүй бол болзоо санаачлаад байгаа Амгаланбаатар ганцаараа үр дүнгүй.
Бас л фестивal yyllзалт хурал тэмцээн цэнгээн хэдиид нь бүтээн байгуулалт улирлын бэлтгэл хийх вэ бага сүржигнэцгээвэл. Дээргүй юу заавал Энгийн хиих зүйлийг хүндрүүлэх хэрэг байна уу
Мал маллаад мөнгөтэй болох арга ухаанд суралцах нь чухал уламжлалт мал маллах арга ухаан хоцрогдож байна мөнгө эргэлдэж байгаа газар эр эмгүй бүгд байна
Үндэсний нийллэг, эвцэлдүүлэг зохион байгууллах хэрэгтэй
Амгаланбаатар өөрөө ч нэг юм олж авсан ! 2 байхад илүүдэхгүй гээд !
Ter tergui hot hodoogui Asi zuun Asi undesten hereggui muu sul doroigooroo deerelhuuleed guchej bgaa.Tom ah natiig barahgui
Bidnii sutdeg Yopon So nar argaa barsan .Hereggui doroi undesten yasan torson
Одоо аймаг бүр 300 хос төрүүлчихвэл болох гээд байна.
Монголын гадаад бодлого дампуурсан шүү дээ. Хамгийн ойрхоны жишээ аваад үзье. Оросуудын барьж байгуулж өгсөн Эрдэнэт хот саяхан 50 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ түүхт ойд Ерөнхийлөгч Хүрэлсүх, УИХ-ын дарга Бямбадорж, Ерөнхий сайд Учрал, Орхон аймгийн Засаг дарга Зоригтбаяр нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэж үг хэллээ. Гэтэл тэд мэндчилгээндээ Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулж өгсөн Оросын ард түмэнд баяр хүргэх нь бүү хэл "Оросын ард түмэнд баярлалаа" гэж ганц үг ган хийсэнгүй. ийм хүмүүсийг бидний өвөг дээдэс "Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио", "Шарыг үзэж шарвалздаг, улааныг үзэж урвалздаг", "Нөхөрлөж яваад ар нуруу уруу нь хутга шаадаг", "Зовох цагт нөхрийн чанар танигдана", "Хүн чанараа гээсэн амьтан" гэх мэтээр хамгийн адгийн амьтанд болсныг нь анхааруулж хэлдэг байсан. Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан Оросын ахмад барилгачид, инженерүүдийг урих нь бүү хэл Оросын элчин Сайдыг ч урьсангүй. Монголчууд солиорчээ.
Orosiin ard tymend bayarlalaa gej helsen syy dee!!ene chag ye ni yndesntenii eeree siideh byren ardchilsan siljelt ychiraas zarim zyil deer orhigdyylsan baij bolno.ene bol ylas ornuudiin holbogdoh baga zeregiin aldaa baij medeh yum gesen ch ter bygdiig egyylne gej uu?......................yumiig syymjleh arga yhaan echyyhen tedui garah ni zailsgyi ee!!byy ter zasagtaa byryyg eg ee.............ta bid hicheeh heregtei chag bolohoos ter zasagiig syymjledeg chag bis baih aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!geleenyyd ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!sain ch myy ch ene ter zasag ajilaa hiiseer ynaj baisan ardchilsan namiin ter barij baih yeiig bodbol dengyyr yabj baigaa baih suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Анхаараарай монголчуудаа, нийт монгол үндэстэнүүдээ!!! Монгол улсын Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалт нь монголчуудыг мөхөөх сөнөөх маш аюултай заалт юм. Ялангуяа "Үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтаас болж монгол улс хятаджиж, еврейжиж, казакжиж сөхөх дээрээ тулаад байна. Энэ заалтыг Монгол улсын Үндсэн хуулиас нэн даруй авч хаях хэрэгтэй.
Үнэн. Үндэсний үнэт зүйл үр хүүхдийнхээ амь насыг хамгаалах заалтгүй хэрнээ хэн нэгэн гадаад хүний эрхийг хамгаалах заалт Монгол улсын үндсэн хуулинд бичдэг нь тэнэг явдал болно.
Анхаараарай цөөхөн монголчуудаа, монгол ахан дүүсээ!!! Монгол улсын Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалт нь монгол үндэстнийг мөхөөх сөнөөх зорилгтой үндсэний аюулгүй байдалд маш аюултай заалт юм. Ялангуяа "Үндэс угсаа, шашин шүтлэг, арьсны өнгө, хэлээр нь ялгварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтаас болж монгол улс хятаджиж, еврейжиж, казакжиж, хритосжиж, исламжиж ойрын хэдэн арван жилд үндэсний хувьд сөхөх мөхөх дээрээ тулаад байна. Энэ заалтыг Монгол улсын Үндсэн хуулиас нэн даруй авч хаях хэрэгтэй. "Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол үндэстнээс бусад үндэстэн, угсаатан удаан хугацаагаар оршин суух, монгол улсын нутаг дэвсгэр дээр Буддын шашны сүм хийдээс өөр төрлийн шашны сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахыг хориглох" заалтуудыг Үндсэн хууль, бусад холбогдох хуульд тусгах цаг нь болжээ.
References: Poseidon Casino Bonus ohne Einzahlung optik.ru
References: Pandido Casino Test https://s3.amazonaws.com/new-casino/Rolletto-Casino-Bonus.html
References: Verde Casino Bewertung s3.amazonaws.com
References: Intense Casino Bonus https://en.asg.to/bridgePage.html?url=https://maps.google.ca/url?q=https://instantcasinodeutschland.de/