sonin.mn

Цахим спортын Counter Strike төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох IEM Katowice 2024 өчигдөр буюу 1-р сарын 31-нд Польш улсад эхэллээ.

Нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Монгол Улсын "The MongolZ" баг оролцож байгаа. Тэд үндсэн шатанд өрсөлдөх эрхийн төлөөх эхний тоглолтоо Бразилын FURIA-ийн эсрэг хийж, 16:14-өөр ялжээ. 

Бразилын баг дэлхийн чансаанд аравдугаарт эрэмбэтэй бөгөөд өнөөдөр манай улсын баг Оросын шилдэг баг Spirit хүлээж байна. Хоёр багийн тоглолт 20:30 цагаас тоглоно. Ялсан баг нь хэсгийн шатанд шалгарах юм.


С.Сарнай