sonin.mn

Оросын удирдагч Владимир Путин Хятадад очоод, Украины эсрэг дайнд өөрөө буруугүй мэт үлгэр ярьж байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын арми фронтын зарим хэсэгт хүчээ төвлөрүүлж байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оройн мэдэгдэлдээ дурьджээ.


Түүний хэлснээр өнөөдөр тэрээр цэргийнхнээс хэд хэдэн илтгэл сонссон гэнэ. Тухайлбал, Нисэх хүчний командлагч дроныг буулгах ажиллагааны талаар мэдээлсэн.

“Оросуудын эрээ цээргүй байдал улам нэмэгдэж байна — тэд Украинд өдрийн цагаар ч хэдэн арван цохилтын дроноор дайрч байна. Өнөөдөр шөнө 150 дрон, өглөө 50 гаруй, орой ч бас хэдэн арван дрон дайрсан бөгөөд ихэнх нь «Шахед» байлаа” гэж Ерөнхийлөгч тэмдэглэв.


Тэрээр мөн Украины тэнгэр дэх дайсны дроны бүлгүүд нь үнэндээ Хятадаас гаргаж буй Оросын мэдэгдлийн “дагалдах хөгжим” болж байна гэж хэлэв. Түүний хэлснээр, энэ бол Оросын талаас дэлхий нийт дайн зогсоохын төлөө хийж буй бүхнийг илт үл тоомсорлосон үйлдэл юм.


Зеленский нэмж хэлэхдээ, өчигдөр оросууд Дональд Трампын дайн дуусгахын тулд удирдагчид уулзах хэрэгтэй гэсэн санааг шууд үгүйсгэсэн.

“Сүүлийн өдрүүдэд Путин Хятадад дахин үлгэр ярьж байна: дайнд өөрөө буруугүй мэт, өөрийг нь хэн нэгэн үргэлж «алдахгүйгээр» байлдаж, алуулж, хүүхдүүдийг хоргодох байранд шахаж, мянга мянган хүнийг бидний байрлал руу дайрахаар илгээдэг юм шиг дүр эсгэж байна. Тэгээд одоо бид фронтын зарим хэсэгт Оросын хүчний дахин төвлөрөл болж байгааг харж байна” гэж тэр онцоллоо.

Мөн түүний хэлснээр, Путинийг энх тайванд хүргэх ямар ч хүсэл алга.

“Орос цохилт өгсөөр байна. Мэдээж бид үүнд хариу барина. Хариугаа асимметрик байдлаар өгч, Орос өөрийн эрээ цээргүй байдлын үр дагаврыг заавал мэдрэх болно” гэж Зеленски дүгнэв.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az