sonin.mn

Хятад, Орос бол Дэлхийн II дайны гол ялагчид гэж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжинд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ мэдэгдэв.


“5-р сарын 9, 9-р сарын 3-нд бид харилцан зочин болж, Дэлхийн эсэргүүцэн фашизмыг ялсан дайнд ялалтын баярын арга хэмжээнд оролцдог” хэмээн Ши Жиньпин тэмдэглэжээ. “Энэ нь хоёр талын харилцаанд сайн уламжлал болж, Хятад, Орос хоёр улсын Дэлхийн II дайны гол ялагч, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд хүлээж буй агуу хариуцлагыг бүрэн дүүрэн харуулж байна” гэж тэрээр нэмж хэлэв.


Ши Жиньпиний хэлснээр, эдгээр баярт төрийн тэргүүнүүдийн оролцоо нь хоёр улсын Дэлхийн II дайны үнэн түүхийг хамгаалах эрмэлзлийг харуулж буй гэнэ.


9-р сарын 3-нд Бээжинд Японы түрэмгийллийг ялсаны 80 жилийн ойд зориулсан өргөн цар хүрээтэй цэргийн парад болно.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: Tass.com