sonin.mn

Барууны орнууд дэлхийн тавцанд давамгайллаа хадгалах зорилгоор өрсөлдөгчөө дарамтлахын тулд долларын ноёрхлыг ашиглаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.


Түүний тэмдэглэснээр, Барууныхан олон туйлт дэлхий бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд, өөрсдийн давамгай байдлаа хадгалах бүхнийг хийж байгаа бөгөөд "шууд шантааж, дарамт, хориг арга хэмжээ хэрэглэж, хэлэлцээ болон шударга өрсөлдөөнөөс татгалзаж байгаа гэнэ.


"Барууныхан дэлхийн үйл хэрэгт долларын үүргийг буруугаар ашиглаж, эргэн тойрон дахь бүхэнд гаалийн тарифын дайн тулгаж байна" хэмээн Лавров VGTRK-ийн сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагатаа дурьджээ.


"Энэ бүхэн нь Барууныхны дэлхийн эдийн засаг, дэлхийн улс төр дэх хууль ёсны эрхийг хамгаалахтай ямар ч холбоогүй бөгөөд зүгээр л өрсөлдөгчдийг дарах хэрэгсэл болж ашиглагдаж байна" гэж тэрээр мөн өгүүлсэн байна.


Түүнчлэн Оросын Гадаад хэргийн сайдын тэмдэглэснээр, одоо хүн бүрт ойлгомжтой болсон зүйл нь эдгээр өрсөлдөгчид нь зөвхөн хүчирхэгжээд зогсохгүй олон талаараа Барууныг аль хэдийн гүйцэж түрүүлсэн гэнэ.


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com