sonin.mn

"Канвон-2024" олимпын уулын цанын эрэгтэй, эмэгтэй слаломын төрлийн эхний гараа явагдлаа. 


-Эмэгтэйчүүдийн уралдаанд 48 ҮОХ-ны 78 тамирчин хурд сориход Австрийн М.Варошиц хамгийн шилдэг цагийг (49.35 секунд) үзүүлэв.


-Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун уралдаанаа амжилттай дуусгаж, 1:31.15 үзүүлэлтээр 60-д жагсаж байна.


-Эрэгтэйчүүдийн слаломд 59 ҮОХ-ны 78 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний гараанд Шведийн Л.Лиленборг 46.04 секундээр бусдыгаа хошуучилж байна. 


-Манай тамирчин М.Манлайжав эхний гараагаа амжилттай гүйцээж, 1:19.90 минутын үзүүлэлтээр 62-т жагсаж явна. 


-Эмэгтэйчүүдийн слаломын хоёрдугаар гараа 12:45-д, эрчүүдийн гараа 13:45-д эхлэх болно.


Тамирчдадаа амжилт хүсье!


"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч:


KELME Mongolia

KHANBOGD Cashmere


May be an image of 7 people and people skiing

May be an image of 1 person and ski slope