Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт зөөгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүмүүс хэнээс ч үл санаа зовж, эмээнэ. Аливаа асуудлын учрыг олж байж дуугарах уужим ухаан даанч холдож.
"Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" гэдэг маш гүнзгий учир утгатай сургааль үгийн үнэ цэнэ атгаг бодолд нь дийлдээд байна. Ерөөсөө л хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана. Гудамж талбайд нус цэр, хогоо хаях нь дэндлээ. Шаардлага тавьсан хүний өөдөөс хэрэлдэхээ л мэдэхээс, өөрийнхөө бурууг огтхон ч үл хүлээнэ. Автобусанд ахмад хүнд суудал тавиад өгөөч гэсний төлөө ичмээр ноцно.
Хүмүүсийн соёл, ухамсар, хүний мөс 30 жилийн өмнөхөөс дордсон байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Нэгнийгээ хүн ёсоор үздэггүй, бусдын нэр төр, хувь заяаг дуртай газраа хаядаг шүлс шигээ дор үнэлдэг сошиал ертөнцийг дагасан гаж сэтгэлгээ улам бүр хүчээ авч эхэллээ. Хүний оюун ухаан, адгууснаас ялгарах тэр хүнлэг энэрэнгүй сэтгэхүй өөр хийсвэр, олдмол ухамсарт захирагдаж эхэлснийг ухаарах болоогүй юу? Компьютер, интернэт, түүнийг дагасан "робот" ухамсрын орон зайн түрэлт хүний мөн чанарыг гайхалтай хурдан устгаж байна! Хүн чанарын хэлтэрхий ч үгүй сүг өөрийгөө хүн л гэж боддог нь гачлантай. “Амьдрал мөнх биш тулдаа л шударга юм даа” гэж бодогдохоор бүдүүлэг муухай, хүний үнэргүй авирлах байна. 2023 оны 6 дугаар сарын 26-нд нийслэлийн ахмадуудад тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулга хийх уулзалт болсон. Их ч олон хүн цуглаж, бөгчим халууныг үл ажран олон цаг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж билээ. Гэтэл хамгийн эхэлж микрофон авсан өвгөн "Хүн хүнээ барьж идэж эхэллээ. Монгол хүн ийм байгаагүй юм" гэж үгээ эхэлдэг байгаа. Үхэхээс бусдыг үзсэн тэр бууралд мөнгө төгрөг гэхээсээ Монгол хүний зан суртахуун, хүн чанарын элэгдэл доройтол сэтгэлийг нь зовоох болсон нь тодорхой байлаа. Тийм ч учраас хаа байгаа Сонгинохайрхан дүүргээс хотын төв рүү зүтгэсээр иржээ. Өнөөдөр эр, эм, хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй сошиал орчинд хамаг үнэт зүйлээ алдаж хүний мууд үхэн хатан шунан дурлах болсон нь гашуунаас гашуун үнэн. Энэ чинь амьдрал болохоос диваажин биш. Хүн гэдэг амьтан бурхан биш. Алдаа гаргах, хазгай гишгэх тохиолдол хэнд ч байна. Гэтэл өөрсдөө өндөг шиг өөгүй биш байж жаахан эвгүй гишгэсэн нэгнийгээ улай үзсэн хэрээ шиг тал талаас нь тас татах гээд дайрдаг болжээ. Аливаад учир зүй, шалтгаан гэж байдаг. Түүнийг олж харахыг огт хүсэлгүйгээр зөвхөн харлуулж, гутаахаа л яарч байгаагаас бүхэл бүтэн хүн нэр төр, сэтгэл санаа, хувь заяагаараа хохирч байна. Ямар ч хүний мөс алга. Эргэцүүлж, харьцуулж, ойлгож өрөвдөх, нигүүсэх, өршөөх уужим сэтгэл алга! Монгол хүн ийм байгаагүй юм. Сошиал ертөнцөд солиотой мэт дураараа аашилж, бусдын мууд дурлаж, мууг нь үздэг шигээ бодит амьдрал дээр хүмүүн бус авир хандлага гаргаж, түүндээ гэмших нь бүү хэл таашаан баясдаг гаж донтой, нэгэн төрлийн хүйтэн цустнууд болж "хувирчээ". Энэ бол гамшиг, бас мөхөл! Хүн гэдэг амьтан ухамсраараа адгуус араатнаас ялгардаг юм шүү дээ. Тэр ухамсар бол хүн чанар юм. Гэхдээ араатанд ч гэсэн энэрэх хайрлах ууч сэтгэл байдаг! шалтгаална гэдгийг ойлгох ухаан чадвар үнэндээ алга.
Монгол хүн өвөг дээдсээс уламжлан ирсэн язгуур араншингаараа бусад улс үндэстнээс ялгарч, онцгойрч харагддаг юм шүү дээ, уг нь. Харамсалтай нь хөгшин, залуу, эр, эм, хөдөө, хотын гэлтгүй нэг л биш болчихож. Ахмад хүмүүс үгийн сайныг хэлж, бодлын дээдийг тунгааж явах учиртай. Хүүхэд залуус ахмадаасаа үг сонсч, үлгэр жишээ авч явдал мөрөө тэгшлэх ёстой байдгийг бид мартаад эхэлчихэж ээ!
Энэ дашрамд судлаач, багш Ч.Туяа “Золбиншин зэрлэгшсээр буй Монгол хүн” нийтлэлдээ “Золбиншил гэдэг нь шинж чанарын хувьд бол адгууслаг шинж, төрх төлөв, харин дотоод хөгжил талаасаа бол хүн зэрлэгшиж буй үйл явц. Золбиншлыг үйлдэл хандлагаар нь задлаж харуулбал, а..., ц..., я..., п...чих халгам, золбин үг хэллэг бүхий хараалыг зогсоо зайгүй урсгаж, дунд хуруугаа гаргасан, нүүр лүү нулимж, салаавч өгч, хэт эрээ цээргүй эрээгүй садар үгээр хараах энэ үйлдэл хандлага бол адгууслаг шинж, төрх төлөв. Адгууслаг хүн гэдэг өөрөөсөө хийгээд өрөөл бусдаас ичиж зовох, эрээлэх, санаа зовних эрүүл мэдрэмжгүй, гоо сайхан, ёс зүй, хүнийг хүндлэх дээдлэх хүн ёсны мэдрэмжгүй.. Үх хат гэж орилж хашгиран зүхсэн, ална тална гэж дайрч давшлах энэ үйлдэл хандлага бол араатанлаг шинж, төрх төлөв. Араатанлаг хүн гэдэг нь хүнийг хайрлаж энэрэх, өрөвдөж санаа зовних, өмгөөлж өмөлзөх, хүн гэж үзэх, хүлээн зөвшөөрөх хүн ёсны мэдрэмж, хүнлэг нинжин, өрөвч зөөлөн сэтгэлгүй. Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болжээ, Монгол хүн” хэмээн онцолсныг ишлэмээр санагдлаа. Ч.Туяа бодит үнэнийг л хэлсэн.
Зарим мэдээллийн хэрэгсэл эздийнхээ даалгавраар тэнцвэртэй мэдээлэл гэдэг сэтгэлзүйн алтан зарчмыг уландаа гишгэн нэг талыг барьж, яс хаясан мэдээллээр хооллоно. Амьдрах арга нь ийм байдлаар солигдоод даанч удлаа. Мэргэжлийн үнэ цэнэ, утга учир харамсмаар алдагдав. Сошиал орчин бүр ярихын ч аргагүй бохир намаг мэт болсон гэж дахин давтая. Хүнийг доромжилж, гүтгэж л байвал таашаал авдаг, сэтгэл нь ханадаг, нойр нь хүрдэг, хоол хоолойг нь давдаг болчихож.
Уг нь Монгол хүн хэн нэгнийг гомдоох үг хэлсэн бол хэдэн өдөр сэтгэл нь зовж, хоол нойрноос гарахдаа тулдаг байсан цаг байсан юм! Хүний мууд дурлах, мууг нь үзэхийг цээрлэхийн дээдээр цээрлэдэг байсан юм! Монгол хүний нэгнийгээ өмөөрөх, ойлгох, уучлах, энэрэх сэтгэлийн орон зай тун бага үлдлээ. Хүн чанарын хомсдол Монгол Улсын ирээдүйг бүдгэрүүлж эхэллээ! Аливаа үндэстний оршин тогтнох үндсийн үндэс нь эв нэгдэл гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна вэ? Төр засаг ч тэр, ард иргэд ч тэр энэ асуудалд онцгой анхаарахгүй бол нийгмийн сэтгэлгээ хэдийнээ хүндээр өвчилж эхэлсэн байна! Эцэг, эхчүүд, багш нараас гадна Боловсрол, шинжлэх ухааны болоод Соёлын яам нэг арга бодохгүй бол нийгмийн сэтгэлзүй огт өөр тийшээ хазайгаад явчихлаа! Байгалийн инстинктээ дарахад хүнд заяасан ухамсар, сэтгэхүй хангалттай. Ухамсрыг дагаад соёл үүссэн шүү дээ. Монголчуудын хувьд эргээд араатанлаг, зэрлэг шинж рүүгээ орох гээд байгаа юм уу?! Монголчууд яагаад аливааг гэгээнээр, эерэг өнцгөөс харж чадахаа больчихсон юм бэ? Хүн хүнээ гэсэн тусархуу, өгөөмөр, өрөвч зөөлөн сэтгэл хаачив? Нэг мэдэхэд хараал зүхэл, үзэн ядалт, өс хонзонтойгоо хамт хүн чанараа залгих вий. Хамгийн гол нь бид цөөхүүлээ гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!!
Дажсүрэнгийн Лхагвадорж
Сэтгэгдэл42
Энийг чинь хотжилт эхэлэ байна гэдэг юм. ҮҮНД үндэс угсаа хамаагүй АЦаа
Ямар их хотжиж байгаа амьтан бэ
Хөрөнгө мөнгө шүтсэн баруунаас импортлосон нийгэм Монгол хүний УХАМСАР, ХҮН ЧАНАРыг устгаж байна.
Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг чинь хэлээрээ хэрэлд гэсэн үг бишүү. Ямар ч асуудал алга.
Дорнод аймгийн ШШГГ-ын Цагдан хорих байрны дарга хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, 2 жилийн ял сонсжээ
иаш зев бичжээ
Араатанлаг бүдүүлэг хэрцгий зан авир бэртэгчин үзэл нь орк монголчуудын төрөлх араншин юм. Орк монголчууд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Орк монголчууд хэзээ ч соёлжихгүй. Орк монголчууд хэзээ ч ёс суртахуунтай болж чадахгүй.
Ном уншихгүй болохоор ийм болчихоод байгаа юм ! Ааш авир гаргаж байгаа хүнийг дор нь сошиолд тавиад бай тэгвэл ичээд багасана ! Сошиол чинь маш хэрэгтэй зүйл шүү !
uuriig chn ehleed tabiidaa kk
uuriig chn ehleed tabiidaa kk
глобалчлагдаж "хөгжиж" байгаа нь тэр, анусыг шүтэж гүйгээд байвал энэнээс ч дор болно,ардчилал гэгч үлгэрийн үр дүн
дэмжиж бна. муухай авгай хүүхнүүдийн бичиж бгаа бүр ой гутмаар бнаа
Мөнгөнөөс өөрийг бодох сэхээгүй болгодог капиталист нийгэм. Европын соёл нийгэм арай өөр байж магад, харин бид америк маягийн бүдүүлэг капитализмыг дүрээр нь хуулж авчээ.
Яагаад гэвэл саарал ордноор мангайсан нүүртэй долийсон хулгайч луйварчин алуурчид цуглаж өөрсдийгөө дархалсанд байгаа юм.
ОРКУУД ЭНЭ НИЙГМИЙН ХАМГИЙН ТОМ ДАЙСАН БОЛЖЭЭ
ОРКУУД ЭНЭ НИЙГМИЙН ХАМГИЙН ТОМ ДАЙСАН БОЛЖЭЭ
Маш зөв хэлжээ. Үүнийг уншаад ойлгодог болоосой
Ард иргэд бухимдалтай байна ятэрний тусгал Шударга ес тогтож чдуурал буурах тусам рнийгэм соелжиноо
Xүүxдүүд л иx эвдэрч байна даа, ядарлаа ч гэx шиг xүүxдийг xүндэлсэнгүйч гэx шиг энэ айxтар мөнгөний нийгмийг эцэг эxийнxээ дээр тавиад байxаар уруугаа яваxаас яаxав, эxлээд улсаараа аль нийгэмрүү бид яваx нь зөв бэ гэдгээ тодорxойлоx xэрэгтэй

Эцсийн эцэст xүүxдүүд эцэг эxээ сонсоxоо больсноос бүx зүйл эxэлсэн !
Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!! гэдэг Социалист нийгэм байгуулж байж л биелэгдэнэ. Одоо капитализмаас xөгжингүй орнууд татгалзаад эxэллээ, удаxгүй сайxан болоx байxоо,

оркоо социализмыг баруун европ, скандивын орнууд аль хэзээ байгуулчихаад бна

МАШ ГАНГАН ҮНЭРТ УС ХАНХЛУУЛСАН МУЛГУУ МУНХАГ ОРИЛЖ ЧАРЛАСАН ХӨЛДҮҮ ГАРУУД ХАА САЙГҮЙ
ХАМГИЙН ГОЁ ГАНГАН АТЛАА ХАШГИЧИЖ ГУУГАЧСАН ХҮН ДҮРСТ СҮГ БОЛСОН ХЭРЭЭНҮҮД ХАА САЙГҮЙ. ТЭД МЭДЛЭГГҮЙ МАШ ХӨЛДҮҮ ХҮЙТЭН СЭТГЭЛТЭЙ СЭТГЭЛ НЬ ЯГ ХОГИЙН САВ ШИГ.
Дорнод аймгийн ШШГГ-ын Цагдан хорих байрны дарга хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, 2 жилийн ял сонсжээ
Наад хогийн дарангуй шинжтэй засгаа зайлуул. Ардчиллаа тордож амгалан тайван, эрх чөлөөтэй нийгмээ бхйгуулж эхэл. Хүмүүс дорхноо л өөр болоод ирнэ. Хамаг гай зовлонг МАН тарьж байна.
Наад хогийн дарангуй шинжтэй засгаа зайлуул. Ардчиллаа тордож амгалан тайван, эрх чөлөөтэй нийгмээ бхйгуулж эхэл. Хүмүүс дорхноо л өөр болоод ирнэ. Хамаг гай зовлонг МАН тарьж байна.
yychilaarai,ali ch zasag baisan ab adilhan baisan?.....MAN zasag harin ch ene Mongol ylasiig chini ergyylen abchirlaa,archilsan nam hezee ch chadahgyi ee!!!ardchilal tordood baih yum ygyi!!!hoorondoo ebtei bol chaasaa yabna?ygyi bol mehne!!!!!!!!!!!

Mongol hyn ta!!!!yndesnii onchlogoon ardchilal neriin door orhij bolohgyi suu!!bye byeen hyndlej harilzaj yzeerei!!!!yynees emne Mongol yndesten orsij irsen yum suu!!!!
Mongol hyn ta!!!!yndesnii onchlogoon ardchilal neriin door orhij bolohgyi suu!!bye byeen hyndlej harilzaj yzeerei!!!!yynees emne Mongol yndesten orsij irsen yum suu!!!!
совесть- советский хүнд байсан Орос хүн одоо орчлонгийн толгой оройн дээд чимэг очирваань бурхад мөн ажгуу чингэс хаан орост буужээ
Монгол хүмүүс аль социализмын үед ч хэрэлдсэн, зодолдсон, атмаан гэж золбинтсон, ядуу сэтгэхүйтэй арчаагүй байсан. Одоо чөлөөт нийгэм гээд тэр нь улам гаарч зэрлэгшсэн бөлгөө.
Монгол хүмүүс аль социализмын үед ч хэрэлдсэн, зодолдсон, атмаан гэж золбинтсон, ядуу сэтгэхүйтэй арчаагүй байсан. Одоо чөлөөт нийгэм гээд тэр нь улам гаарч зэрлэгшсэн бөлгөө.