Монголын ширээний теннисний холбооны “Үндэсний лиг”-ийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Билэгт, эмэгтэйчүүдээс залуу тамирчин Д.Должинзуу нар тэргүүн байр эзлэв. Ес дэх удаагийн лигт 80 гаруй тамирчин эхний шатнаас өрсөлдөж, эрэгтэй эмэгтэй найман тамирчин тунаж үлдсэн юм. Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамичид нь ДАШТ-д оролцох эрхийг авах байлаа. Манай шилдэг эмэгтэй теннисчин, Монгол Улсын зургаан удаагийн улсын аварга ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртсэн нь ширээний теннисчдийн ур чадвар дээшилж байгааг харуулж байна. 2015 оны ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д зохион байгуулна.
Д.Өлзий
Эх сурвалж:
.jpg)
Сэтгэгдэл0