sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Трамп энэ сарын 5-нд Эрдогантай утсаар ярьсныхаа дараа олон нийтийн сүлжээнд "Ямар ч байсан би Орос, Украины хооронд өрнөж буй энэхүү шившигтэй, цус урсгасан дайныг зогсоохын тулд Ерөнхийлөгч Эрдогантай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэж бичсэн байна.


Трамп мөн хоёр орны удирдагчид Украин, Сири, Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар ярилцсан бөгөөд түүний хэлснээр, Эрдоган Трампыг Туркт ирэхийг урьсан бол тэрбээр түүнийг Вашингтонд ирэхийг урьжээ. 

Эрдоганы ажлын албанаас Турк улс АНУ-тай олон салбарт, ялангуяа батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд мөн Туркийн Ерөнхийлөгч Америкийн засаг захиргааны Ирантай хийж буй хэлэлцээний хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн гэж мэдээлсэн байна.


Эх сурвалж: pnp.ru


Ж.Бат