sonin.mn

 5-р сарын 4-ний өдөр "Россия-1" телевизээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины баримтат цацагдав. Путин уг баримтат киноны үеэр хэлэхдээ, "25 жилийн өмнө Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх хүлээж авсан үеэс эхлэн дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол тал Ази Номхон далайн бүс нутаг руу шилжиж байгааг анзаарсан.


Орос улс Хятад улстай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, дэлхийн тогтвортой байдлын бат бөх үндэс суурийг бий болгож байна.


Өнөөгийн нөхцөл байдалд, Орос, Хятадын харилцаа стратегийн гүн гүнзгий ач холбогдолтой. "Дэлхийн эмх замбараагүй байдал намжаагүй, харин тархах хандлага ажиглагдаж байна. Орос, Хятадын найдвартай, тогтвортой харилцаа нь дэлхийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж байна." гэжээ.


Г.Бямба