
ЦЕГ Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж шүүхэд шилжүүлсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.
Иргэн Б 2024 оны 8 дугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан, байлдааны зориулалттай 1500 ширхэг сумаа бусдад худалдах гэж байгаад цагдаад баригджээ.
Тухайн иргэн уг сумыг 2022 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэгэн байрны B1 давхрын гараажид хадгалжээ. 2024 оны 8 дугаар сард бусдад худалдах гэж байгаад баригдсан аж.
Түүнд Эрүүгийн хуулийн 20.4.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлээд байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмж хууль бусаар олж авсан, шилжүүлсэн борлуулсан зэрэг хууль бус үйлдэлд 5-27 сая төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 1-5 жил хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Сэтгэгдэл9
Нарантуул, хархорин захаар зарж л байдаг юм билээ.
яаж мэдээв, их нууц мэдээ байна
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж, худалдаалах гэж байсныг илрүүлжээ😂 хууль бусаар олчихдог!?
Эхлээд байлдааны сум таардаг ангиин болон спортын/практик буудлага г.м/буунуудаар буудахад яах вэ гэдэг зохицуулалтаа хииж өгөөч ээ.
Байлдааны сум гээл сүртэй аргагүй нь тэгэж хэлдэг юм ямар ч байлдаан байхгүй байхад ! Тэгээд бусад сумнууд байлдааных биш байхна уу ! Хүн алж шархдуулж байвал сум л бол сум биз дэ ! Одоо зурагтаар гараад байгаа Оросын Шeф киног үзвэл ухаан алдаад уначих хүмүүс юм байна л да
MGL GEJ HUULI ENE ZUIL DEERE HOTSROGDSON ESWEL GUDLAA CHANGA UHAANTAI YMDAAA. HYNAH GEED BGA SANAA N5 BUSAD GAZART GERTEE L SUMAA HIIJIIN HARAARAI
сум,хар тамхи гэхчлэн юу дуртай нь чөлөөтэй орж ирж байгаа бол НАХЯ-г байгуулах хэрэгтэй гэсэн үг. Дүр эсгэсэн хуурамч ардчилал сөнөтүгэй.
paa mash notstoi hereg ba.. gulgain darga aingeech
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com