
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 6 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль бус цагаачдад зориулан "өөрийн хүсэлтээр нутаг буцах" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль бусаар оршин сууж буй цагаачид эх орондоо буцахын тулд санхүү, зохион байгуулалтын туслалцаа авах боломжтой гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам даваа гарагт мэдэгдсэн байна.
1000 ам.долларын хэмжээтэй тэтгэлэг олгоно
"АНУ-д хууль бусаар оршин суугаа цагаач бүр “CBP Home” нэртэй тусгай аппликейшнийг ашиглан өөрийн хүсэлтээр эх орондоо буцсан гэдгээ нотолсны дараа уг аппаар дамжуулан 1000 ам.долларын тэтгэлэг олгоно" гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна. Энэ бол "АНУ-аас гарч явах оновчтой арга зам бөгөөд цагаачлалын ба гаалийн албадтай асуудал үүсгэхээс зайлсхийх боломжийг олгох" хөтөлбөр юм гэж мэдэгдэлд тодорхойлжээ.
"АНУ-аас явах хамгийн найдвартай, хамгийн хэмнэлттэй арга"
"Хэрэв та энд хууль бусаар оршин сууж байгаа бол баривчлагдахаас зайлсхийхийн тулд өөрийн хүсэлтээр нутаг буцах нь АНУ-ыг орхих хамгийн сайн, хамгийн аюулгүй, хамгийн хэмнэлттэй арга юм" гэж тус улсын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгджээ.
Түүний хэлснээр, энэхүү журам нь Америкийн татвар төлөгчдийн хувьд цагаачдыг албадан гаргах зардлын 70 хувийг хэмнэхэд тус дөхөм болно.
Одоогийн байдлаар хууль бус цагаачийг баривчлах, саатуулах, улмаар нутаг буцаах дундаж зардал 17 мянган ам.доллароос давж байгаа ажээ. Мөн шинэ хөтөлбөрийн хүрээнд эх орондоо өөрийн хүсэлтээр буцсан гадаадын иргэдэд АНУ-д хууль ёсоор дахин ирэх боломж нээгдэх магадлалтай гэдгийг сайд дурдсан байна. Хууль бус цагаачлалтай тэмцэх нь Д.Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажлын гол амлалтуудын нэг байсан юм. “The Washington Post” сонинд бичсэнээр, тэрбээр АНУ-аас нэг жилийн дотор нэг сая цагаачийг албадан гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
АНУ цагаачид,хар тамхичид,ажилгүй хүмүүсээр дүүрчээ. Байданы гэр бүлийн карма зузаарч, Украйны дайныг ивээн тэтгэж байжээ. Ардчилсан намыг зогсоосноор та яг одоо дайны санхүүжилтийг зогсоож чадна. Цусанд улайрагчдыг төсвийн мөнгөнд бүү гар хүргэ.
Ooriigoo hichee
Ooriigoo hichee
202.9.46.113-д АНУ-н виз гараагүй юмаа даа. одоо яая гэхэв тавилан юм даа. визгүйгээр нь оросруугаа яваач.очоод харин дайнд дайчлагдаад махан таташ болохвий
142.186.120.54 хятад руугаа зайлаа гөлгөө.
Европт ажилгүй, орлогогүй гудамжны цагаачид дүүрч европт хулгай дээрэм аллага хүчин хүчирхийлэл ихэсч байна. Их Британичууд Германчууд африк исламын цагаач троллуудаас залхаж, тэднийг эх орон газар нутгаасаа албадан гаргаж, эх орон газар нутагтаа эзэн болж аюулгүй амьдрахыг хүсэж байна. Европчууд сэрж байна.
НОЙРООС СЭРСЭН ЁВРОП орос руу дайтах биш цагаачдад гишгүүлсэн хүн ард цэвэр цусны ари германи гэсэн хүн үлгэр болсоон онголын хар хүзүүт халтар хар хонь г м хонь ямаагаа хүртэл ялгадаг
Ooriigoo hichee ajil hii
Ooriigoo hichee ajil hii