sonin.mn

АСЕАН ба Хятад, Япон, Өмнөд Солонгосын (10+3) Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын 28 дахь удаагийн уулзалт 5-р сарын 4-ний өдөр Италийн Милан хотноо боллоо. Уулзалтаар дэлхийн болон бүс нутгийн макро эдийн засгийн нөхцөл байдал, 10+3 бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр хэлэлцсэн бөгөөд хамтарсан мэдэгдэл гаргажээ.


Хятадын Сангийн сайд Лань Фү-ань, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Пань Гүншэн, Малайзын Сангийн дэд сайд Амир Хамза Азизан, Малайзын Төв банкны ерөнхийлөгч Абдул Рашид Гафур нар уулзалтыг хамтран даргалсан байна.


Уулзалтаар 10+3 санхүүгийн хамтын ажиллагааны стратегийн чиглэлийг шинэчлэхийг дэмжиж, дунд болон урт хугацааны бүтцийн өөрчлөлтийн асуудалд чиглэсэн техникийн туслалцааны хэрэгслүүдийг хангахаар тохиролцжээ.

Лань Фү-ань хурлыг удирдах үеэрээ хэлэхдээ, "Өнөөгийн дэлхийн эдийн засгийн бүтцэд гүн гүнзгий өөрчлөлт гарч, даяаршлын эсрэг байдал, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч, тогтворгүй байдал, тодорхойгүй хүчин зүйл улмаар нэмэгдэж байна. 10+3 бүс нутгийн эдийн засаг уян хатан байдал, өсөлтийн орон зайтай байгаа хэдий ч дотоод, гадаадын ээдрээтэй, хүнд сорилтуудтай тулгарч байна" гэсэн байна.


Г.Бямба