
Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз. Учир нь, АН том нам л даа. Харамсалтай нь, “…Монголын улс төрийн хоёр баганын нэг” хэмээх албан бус тодорхойлолтоос энэ намын УИХ дахь бүлэг албан ёсоор татгалзчихав бололтой. Үйлийн сэдэл нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад “…За, Баярцогт даргад хариулъя” гэснээс болсон. Үүнд дөрөөлсөн АН-ын бүлгийн улс төр нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохоос татгалзах буюу завсарлага авах болоод явчихав.
Гэтэл УИХ-ын тухай хуулийн 30.1.5-д “…Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах эрхтэй” гэдгийг заагаад өгчихсөн. Завсарлага авах гэдэг нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой байх учиртай юм шүү дээ. Тиймээс ачигдрийн чуулган дээр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэх байсан гурван асуудлаас завсарлага авчихлаа.
Нэгэнт “…Бүлгийн шийдвэр” гээд баахан бужигнуулчихсан, бантсан ч биз. Гүрийсээр байгаад бүлэгтээ завсарлага авчихсан. Гэхдээ энэ ямар хор уршигтай О.Цогтгэрэл одоохондоо ойлгохгүй байх шиг байна. Энэ удаагийн улс төрд ах нараасаа зөвлөгөө тусламж авалгүй л туучих шиг боллоо. “…Хүний хуучин, дээлийн шинэ” гэдэг дээ. Ах нар нь цагтаа арай өндөр түвшний асуудлаар яг ийм улс төр хийж байсан түүх бий. Одоогоос 18 жилийн өмнө, 2007 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын зөвлөл хугацаагүй завсарлага авч байв. Шалтгаан нь, Ц.Нямдоржийн хэлсэн “АН” гэдэг хоёр үгтэй холбоотой байж таарсан. Учир нь тус чуулганы өмнөх өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж “…Төрийн эрх ашиг шаардвал зарим хүний бодсоноос өөр шийдвэр гаргаж чадна шүү” гэчихсэн. Яг үнэндээ ингэж хэлснийх нь араас Н.Батбаяр нарын гишүүд лавлаж, шалж асуусаар Ц.Нямдоржоос “АН-ынханд хандсан” үг унагааж чадсан байдаг. Түүнээс “…АН-ыг хүндэтгэдэг ч улс төрийн тооцоо бий” гээд хэлүүлчихсэн. Ингээд түүнд дөрөөлж улс төр хийсэн хэрэг л дээ. Тэгээд “…Ц.Нямдорж энэ үгнийхээ төлөө уучлалт гуйтал чуулганд оролцохгүй” гэж мэдэгдсэн.
Тухайн үед хаврын чуулган эхлээд хоёр сар болж, 30 гаруй хууль хэлэлцэж, батлахаас ганцхан Ойн тухай хуулийн ард л гараад байсан юм. Тиймээс АН-ын энэ үйлдэл тухайн үедээ бас л шүүмжлэлд өртөж байв.
Гэвч, өнөөдрийн АН-ын бүлгийн улс төртэй харьцуулалтгүй л дээ. Ер нь бол, баасан гаригийн хуралдаан дээр болсон “…За, Баярцогт даргад хариулъя” гэдэг бол УИХ-ын хоёр гишүүний хооронд болсон яриа ч гэсэн болно. Л.Оюун-Эрдэнэ бол 2024 онын сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын тухай хуулийн 41.2-т “…Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Үүнийг манайхан товчлоод “…УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” гэчихдэг. Аль ч агуулгаараа, АН-ын бүлэг ажил хаях хэмжээний улс төр хийх шалтгаан байтугай шалтаг ч байхгүй юм, уг нь. Хэрвээ, энэ явдлыг улстөржүүлэн үргэлжлүүллээ ч Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа хоёрын л асуудлаараа дуусна. Ер нь тэгээд манай УИХ-ын гишүүдийн дунд бие биеэсээ уучлал гуйх хэмжээний байтугай хэн хэн нь Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хэмжээний зөрчилдөөн гарсаар ирсэн. Хэрүүл, зодоон, салаавч гээд эрхэм гишүүд “хүний ёс”-оор муудалцана, бас. Хамгийн сүүлд, одоо энэ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн оролцсон зодоон Төрийн ордонд болж байв. 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын гишүүд үдийн цай уухаар цуглаад байж л дээ. Тэр үед нь Д.Ганбат гишүүн явж орсон байгаа юм. Тэгэхэд нь О.Цогтгэрэл “...Чи намайг гүтгэсэн” гэснээр АН-ын бүлгийн шинэ, хуучин хоёр дарга маргалдаад барилцаж авчээ. Улмаар Д.Ганбатыг заамдаж аваад нүүрэнд нь 2-3 удаа цохисон байна.
Д.Ганбат ч өмнөхөн нь түүнийг ноцтой асуудалд холбоотой болох талаар ярьчихсан байдаг. Үүний улмаас Д.Ганбатын цамцны хоёр товч тасарч, нүүрэнд нь гэмтэл учруулжээ. Тэднийг зодолдох үеэр Д.Ганбатын зөвлөх Б нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчээ. Цагдаагийнхан очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үед Д.Ганбат Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт хандсан.
Шүүх эмнэлэг “...Хохирогч Д.Ганбатын хацар, уруулын зулгаралт, нүдний улайлт нь хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан. Зөрүүлээд О.Цогтгэрэл 2023 оны нэгдүгээр сарын 6-нд “...Д.Ганбат нь 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, намайг онц ноцтой хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгэж, нэр хүндэд халдсан” гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад бичиж өгсөн. Шулуухан хэлэхэд, энэ хоёр хэрэг хоёулаа эцэслэн шийдэгдсэн бол УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал ч яригдахаар л байсан. Гэвч тухайн үедээ шийдэгдэлгүй тэр чигтээ “царцчих” шиг болсон. Одоо яаж байгаа юм, бүү мэд. Лав л Д.Ганбатыг “зодсон” О.Цогтгэрэлийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслээгүй л дуулдаж байна. Нөгөөтэйгүүр, АН-ын бүлгийн “…Завсарлага авна” гэсэн нь хаа хүртэл үргэлжлэх вэ гэдэг сонин байгаа юм. Эхнээсээ завсарлага авах ямар ч эрх зүй байхгүй, хуулийн боломж дээр санаж сэдсэн улс төрөө тоглоод ороод явчихсан. Гэтэл УИХ яг одоо улс, иргэдэд маш чухал асуудлуудыг хэлэлцэхээр зэхэж байна. Тэр дундаа, Баялгийн сан тойрсон олон санаачилгууд УИХ руу зүглээд байгаа юм. Яг ийм үед АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага авсан тухайд таатай харж, нааштай дүгнэх хүн ховор байна. Адаглаад л, “…Шалтаг нь “Баярцогт” боллоо, шалтгаан нь Баялгийн сан л даа” гэцгээгээд эхэллээ.
Өөрөөр хэлбэл, “…“Баярцогт”-оор шалтаглаад Баялгийн санг бойкотлоод уналаа” гэх яриа улс төрийн хүрээнээс халиад хаа сайгүй яригдаж байна. АН-ынхан ч “…Ядахад, ингэж улс төр хийгээд С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг наагаад хаячих юм” гэж байна.
Явж явж АН доторх хууччуулын эртний өрсөлдөөн энэ дээр хэрэгжиж байгаа талаар ч ярьж байх юм. Энэ бүхний ард нэг бол С.Баярцогтод таагүй журмын нөхөр нь “шанаа” өгөх, эсвэл Баялгийн санг нам зогсоож, стратегийн ордоо авч үлдэх “хүсэл” үйлчлээд байгаагийн аль нэг нь байгаа л бололтой дуулдаад байна. Гэхдээ “…АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот” гэдэг ойлголт нийгэмд илүү таржээ. Эцэст нь, аль нь ч байлаа гэсэн, ямар ч жижиг нам сэдэхээргүй ядруухан улс төрийг АН-ын бүлэг эхлүүлчихлээ. Яаж зогсоож, ямар аргаар дуусгах юм, бүү мэд дээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл37
Айсан хүн адууүргээнэ - ичсэн хүн ... гэгчээр хогийнхоо савыг ухацгааж байна даа ... Ухаад байхаар юм гардаг ч юм шиг байгаа юм , ер нь л " ... би гаргаагүй л байгаа шүү , намайг оролдвол гаргана шүү " гэдэг ТЕХНОЛОГИ буюу " элс төр хийвэл би улс төр хийнэ шүү " л МАН - ыг торгоож байна даа ...
Японд ингээд хэлчихсэн бол ямар ч сайд нь маргааш өдөр нь огцорно ! Харин Монголд бол Баярмаа Баярцогтынх гэдэг нь үнэн юм чинь гээд Данх уучлал гуйхгүй пээдийгээд байж болно ! Үүнийг улс төр гэхгүй өөр юуг улс төр гэх юм ! Маш том улс төр шүү !
Бид Япон биш.
Японд хулгайч нараа сонгохгүй л дээ! Японд нэр дэвших нь битгий хэл шоронд байж байхгүй юу!
Япондоо очиж амьдраарай.....Монголд бол май чмюи шүү....ккк
Их хурлын гишүүд өөрсдөө бие биенээ дормжлоод ,хэрэлдээд, зодолдоод,, архидаад, товч тасартал тасартал ,зодолдоод хэвлэлээр гараад л байдагш дээ. Төрийн ордондоо архидаад хүний амь нас хүртэл эрсдээд байсан. Энэ тэгээд ариун явдал уу? Одоо ч хэвээрээ. Цогтгэрэл нь өөрөө зодсон хүнээсээ уучлалт ч гуйгаагүй шүүх дээр явж л байна. Тийм хүн хүнээс уучлалт гуй , гуйхгүй бол бүлгээрээ хурлаа хаялаа гээд муухай харагдаж байна шүү.
ер нь бачлагийн сангаар яадгийн.их ухаж их зөөвөл баялагийн сан арвижна ард иргэдэд тараадаг хэд нь ихсэнэ гэсэн өтгагүй логикийн пор ард иргэд амаа үдүүлээд газар нутгаа шүүрэн шанага шиг болгохоор нийтээрээ шуудрах уу ! бодох л асуудал.үйлдвэрлэл баялаг бүтээж хөгжих ёстой ухаж идэж биш
Баялагийн сан гэж юу вэ гэдгээ бодох л ёстой
Төрийн том албан тушаалтнууд хуйвалдаж төрийн санг хуу хамсан хэргийг " алт диллерийн хэрэг " гэдэг. Тэр төрийн том албан тушаалтнууд одоо ч эрх мэдлээ хадгалж байхад " баялгийн сан " гэдэг нь нэрийг нь өөрчилсөн төрийн сан гэж ойлгож болно. Идсэн уусан мөнгөө тэр сангаараа төлчихөөд сууна биз. Жастын Батхүү , Эрдэнэтийн Ганзориг нарын Эрдэнэт үйлдвэрийг стандарт банканд тавьсан 109 сая $-ыг төр төлсөн. Түүнтэй адил ковидын хэдэн их наядын төлбөр төлөх зориулалттай сан ч байх магадлалтай.
Өнгөрсөн дүр эсгэсэн хуурамч ардчиллын 30 жилд бид юунд сурав гэвэл ийм заваан улс төр байдаг гэдгийг мэдсэн биз дээ. Үхсэн харааны баярмаа. Тэр бол зүгээр л сэжгийн ал. Тэр алаар халхавчлан хөшигний ард тохироо хийж байна. Ан бол улс төрийн нам бус харин эрүүгийн элементүүдийн жорлон юм.
Хөөрхий Оюун эрдэнэ өөрийг нь шүүмжилсэн хүн гарч ирэхээр Троллуудаа дайчлах юм. Одоо ч бүгд мэддэг боллоо, харин ч оноо алдах болж байх шиг
Гарчиг чинь яг тодорхойлжээ. Баялагийн сангийн бойкот хийж бн. Яагаад гэвэл баялагийн санд орох ордуудыг гадаадынханд өгөх гэж байсан чинь шавар хаах гээд бншдээ.
Гарчиг яг тодорхойлжээ. Баялагийн сангийн бойкот хийж бн, яагаад гэвэл баялагийн санд орох ордуудыг гадаадынханд өгөх гэж байсан чинь шавар хаах гээд бн
Ardchilsan nam ugaasaa blhgui bgan unen shdee dotroo uchraa olj chdhguu bga humuus ulsin ajil yg hiihuu yuni tuld ingej alaltsaad bdin be
Ардчилсан нам одоо наад уншигдсан кейсээ болио ажиллаа хий
Хууль бус хөрөнгө хураах Ухаа худаг ийн асуудал яригдах болохоор ингэж Ардчилсан нам бойкот хийж бна Бас баялгиын сангийн хууль баталж Төрд 34 хувь авна гэхээр уул уурхайг хувьдаа авсан хүмүүс засаг огцруулах Их хурал тараах гэж цаг хожиж Оюун эрдэнийг унагах арга хайж байгаа Хувь хүмүүс алтны уурхайн эзэд биш шүүГазрын доорхи баялаг бол Бүх ард түмний өмч
ardchilsan nam odoo bolio ajilaa hii
Харин тэгээд ажлаа хийж л бншд.
Uls turchdiin erheeree hatsan heden utsan hvvheldeenvvdiin samarch bdag gazar bish baliar yumnuud ulsiin umchiig uchnuud Jil gudarchxaad uguh bolhoiroo ih yum bolohnee
Ардчилсан намынхан одоо болио дандаа ингэж заваарч ажил хийлгүй новширохын
Баялагийн сан маш зөв асуудал шүү дээ
Баялагийн сан дэмжиж байгаа шүү
Ardchilsan nam odoo bolio ochnoon jil ingej samarlaashde ajillaa hii!
Хэрэг хэзээч хуучирдаггүйтай адиалхан булхайн ил болход цаг хугцаа харуулна бха.
Dotorh margaanaa shidej chadhgvi baij yaj tsashin ajilaa hiih bolj bna
Baliar yum nar idej uuj hanahgvi yumaa baylagiin San geed l yarihaar uursdiih ni idsen uusan bvh yum ard tvmnii baylagiin San bolhoor vheh gd bgn
япон улсад ийм юм яривал шууд л халах байх
AN dotorh asuudlaa ch shiidej chadahgui baij yaj ulsiin ajil hiinee odoo bolio idej uuj hanahgui humuus yumaa neeree
Ardchilsan namiihan ehleed oorsdiihoo dotorh hagaral asuudluudaa shiideesee bvr sorog hvvhin ch bj chadahaa bolijee
Baylagiin sang zowoor uls orondoo ashigtaigar ajiluulah heregtei
Японд хулгайч нараа сонгохгүй л дээ! Японд нэр дэвших нь битгий хэл шоронд байж байхгүй юу!
Ажил хийлгүй дандаа араас чангааж бдаг яачихсан арилсан дотортой хүмүүс бдагий эх орон ард түмэн ирээдүй хойчоо бодох сэтгэлгүй зөвхөн өөрсдийнхөө амбицийг бодох юм аа
Их хурлын гишүүн Найдалаа засгийн газрын сайд Наранбаярыгаа зодож, гэмтлийн эмнэлэгт очиж хэдэн оёо тавиуллаа гэсэн. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүдээ байнга зовоож, дарамталж, зодож, ерөнхий сайдаа үгийг нь байнга мушгин гуйвуулж, шордож байна. Ийм их хурал байхад ерөнхий сайдын тэвчээр алдарч хэдэг үг хэлэлгүй яахав дээ. Засгийн газрын оруулсан хуулийг хэлэлцэж батлахгүй буцааж томроод бид нар засгийн газрын хуулийн хэлтэс биш ч гэх шиг. Хийх ёстой ажлаа хийх л хэрэгтэй. Чадахгүй бол хурлаа тараа.
зөв зүйтэй асуудал хөндөгдөхөөр нэг гаж юм яриад гаргаад ирэхий энэ ардчилсан нам болиочээ
Хүмүүс ер нь баялгийн санг цааш нь явуулахгүй гэсэн санаархал юм болов уу л гэж харж байгаа байх даа. Хэрвээ тийм бол дахинсонгууль явуулаад энэ бүлэглэлийн утсан хүүхэлдэйнүүдийг бүгдийг нь лааз өшиглүүлчихвэл болох юм биш үү. Хэн нь хэн бэ гэдгийг бид нар хангалттаөй л үзэж мэдлээ. Альч засгийн газар хийж зүрхлэхгүй байсан ажлуудыг хийхээр зүтгэж байгаа засгийн ажлыг хийлгэхгүй байвал Баярмаа энэ тэртэй нь хамт АН-г гудамжинд гаргачихъя л даа бүгдээрээ. Сонгогчид бидэнд амьжиргаанаас гадна бас хөгжил хэрэгтэй, баялгийн сан бидний үр удамд бүр ч хэрэгтэй. Нам энэ тэр гэсэн хэдхэн хүний ашиг сонирхол бидэнд огт падгүй шүү.
АН бол том нэртэй жижигхэн толгойтнууд удирддаг арчаагүй нам шүү дээ
энэ Ганбатын тухай өгүүллийн талыг бичжээ. Энэ сэтгүүлчид хэлэх онц юм байхгүй л юм байна