
ОХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэхийн өмнөхөн Хятадын төв радио телевиз болон Үндэсний киноны газар ОХУ-ын нийслэл Москва хотноо Хятад_ Оросын хамтран бүтээсэн "Улаан бүч" киноны сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах гэнэ.
Энэ үеэр Хятад, Оросын томоохон уран бүтээлчид санал бодлоо хуваалцах бөгөөд уг кино энэ оны 9-р сард Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Хятадын дэлгэцэнд гарах аж.
Хятад, Оросын кино урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн хамтын ажиллагааны бүтээл болох "Улаан бүч" киног энэ оны 2-р сарын 20-нд Орос даяар дэлгэцэд гаргаж, 380 сая рублийн ашиг орлого олсон байна. Энэхүү киног бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд 1927 онд Хятад, ЗХУ-ын хувьсгалчид мөр зэрэгцэн тэмцэж, чухал нууц баримтыг хэрхэн амжилттай, аюулгүй хамгаалж байсан тухай өгүүлжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Монгол кино гэсэн
любовь морковь 🥕