Эрт дээр үеэс бүр тодруулбал Хубилай хааны үеэс Монголын ард түмэнд өвлөгдөн ирсэн уламжлалт шагайн харваа өдгөө спортын төрөл болтлоо хөгжсөн.
Энэхүү гайхамшигтай спортоор амжилтанд хүрч, олон залуучуудыг шагайн спортод дурлуулж яваа Үлэмж дархан мэргэн, спортын мастер Т.Ганбүргэдтэй ярилцлаа.Тэрээр өдгөө "Бороо Гоулд" компанийн шагайн харвааны ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж буй.
-Монгол наадмын бас нэгэн чимэг болж ард түмнээ баясгаж байгаа зүйл бол шагайн харваа.Тиймээс хоёулаа яриагаа шагайн харвааны үүсэл хөгжлийн талаар эхэлье?
-Манайд шагайн харваа маш хурдтай хөгжиж байгаа. Биднийг анх сум тавьж байхад "Монгол наадгай" гэсэн нэрэн доор тэмцээн явагддаг байлаа. Харин одоо спортын цол зэрэгтэй, эрийн дөрөв дэх наадам болоод явж байгаа нь туйлын бахархууштай зүйл юм.
Гарал үүслийн тухайд бараг Эзэн Чингисийн үеэс зохиогдсон тоглоом шүү дээ. Дайн тулаан багатай тэр үед цэргүүд дасгал сургууль хийж, бие биедээ эрдэж бардаж нэгнийхээ толгой дээр адууны хомоол тавьж харвадаг байсан юм билээ. Чингэс хаан ч цэргүүдийнхээ дасгал сургуулийг маш ихээр дэмждэг байсан гэх.
Толгой дээрээ хомоол тавьж харвахдаа сүүлдээ зарим нь алдаад харин оносон нь онч мэргэн болж эр бие, зориг тэвчээрийг нь шалгадаг байсан юм билээ. Бүр толгой дээрээ сум алдсанаас болж нэг нэгийгээ гэмтээгээд эхэлсэн.
Тэгэхээр нь Чингис хаан одоо энэ тоглоомоо зогсооё гээд богийн шагайг овоолоод далны ясан дээрээс нэг богийн шагайгаар харваж онуулахад нөгөө бутаргасан шагайнаасаа цэргүүд авна шүү дээ.
Тэрхүү шуудай шагайнаас хэн нь илүү шагай цуглуулсан нь хождог учиртай байсан юм билээ. Энэ үндэслэлээр анх шагайн харваа үүсч хөгжсөн гэж ахмад буурлууд маань ярьдаг юм.
-Наадмын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Энэ жилийн хувьд шагайн харваа их шахуу болж байна. Энэ сарын 29-нд улсын аварга шалгаруулах нэр хүндтэй том тэмцээн болно. Бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Үүний дараа баяр наадмын их сорилго явагдана. УАШТ-ээр хувийн цуваа багийн харваа гэж болдог.
Харин улсын баяр наадмаар зөвхөн багийн харваа болдог юм. Ерөнхийдөө наадмын бэлтгэлийн хувьд хангалттай сайн байгаа. Учир нь УАШТ хойшилсон учраас бэлтгэл улам жигдэрнэ. Үүний дараа их сорилгод ороод наадамдаа харвах учраас бэлтгэл бүрэн хангагдана гэж хэлж болно.
-Таны амжилтыг уншигчидтайгаа хуваалцъя?
-1997 оноос эхлэн шагай харваад одоо Үлэмж дархан мэргэн, спортын мастер хэмээх нэр хүндтэй алдар цолонд хүрсэн. Миний энэхүү амжилтанд баг хамт олон, ахмадууд маань маш их тусалсан.
Ер нь ямар нэг спортын амжилтыг дасгалжуулагч, баг хамт олон, найз нөхөд анхны багшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Миний анхны багш Дорноговь аймгийн "Саран хөхөө" чуулгын харваач Д.Шалчгайбаатар гэж сайн харваач байсан. Энэ буянтан намайг татлага сум нийлүүлэх анхны алхмыг минь нээсэн дээ.
-Таны залгамж халаа болж яваа харваачид олноор төрж байгаа. Тэднийхээ тухайд?
-Багш маань, ах маань гээд явж байгаа олон харваачид бий. Миний хувьд бусдад ихэрхээд байдаггүй учраас залуу харваачид надтай найз нөхдийн хэмжээнд үерхэж, нөхөрлөнө, асууж лавлана.
Ямар сайндаа би тэдэндээ ахмад настай, ахмад цолтой харваачдын дэргэд надаас битгий юм асууж бай, дараа нь асууж бай гэж хэлж байхав дээ. Одоо "Бороо-Гоулд" компанид 50-60 харваач сурч боловсорч байна.
Монгол Улсын дөрвөн үлэмж дархан мэргэнээс өөрсдөө судалгаа явуулаад сонголт хийгээд намайг авсан юм. Иймд миний бие Бороо-Гоулд компанийн шагайн харвааны ерөнхий дасгалжуулагч, багшаар ажиллаж байна.
-Шагайн харваачид эдлэл хэрэглэлдээ их ач холбогдол өгдөг ?
-Шагайн харваа хөгжиж байгаа нь хувцас хунараас харагдаж байна. Учир нь багууд уран оёдолчдоор оёулсан хувцсаар ижилсэн гангарч байна. Ингэж төрийн наадмаа хүндэтгэж байна.
Бороо-Гоулд компанийн залуучууд гэхэд төрийн хувцас оёдог оёдолчдоор хөх саарал өнгийн торгоор хос хувцас оёулаад баяр наадмын бэлтгэлдээ гарчихсан байна. 50-60 хүн харваж байгаа болохоор манай компанийн дэргэд "Их таширын харваа" гэдэг шагайн товчоотой болсондоо баяртай байгаа.
Их ч урамтай байгаа. Бороо-Гоулд компанид арваад баг хоорондоо харвах хэмжээний хөгжсөн. Зарим залуучууд аймгийнхаа гоц мэргэн цолыг авчихсан байх жишээтэй.
Тийм учраас хоёр жилийн дараа сайн харваачид гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд Шагайн товчооны дарга Довчиндорж, Мижиддорж, Соёлоо нартаа баяр наадмаараа сайхан харваарай гэж ерөөе.
-Уухай, хурайг энгийн хүмүүс тэр болгон ойлгодоггүй. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Шагайн харваанд онооны, бэлтгэлийн уухай гэж байдаг. Өөрөөр хэлбэл тэмцээн дээр өөрийн баг харваачдаа зоолт чинь дээр байна жаахан дараарай, эсвэл зоолт чинь дор байна ахиухан няслаарай гэдгийг үгээр хэлдэггүй.зөвхөн уухайгаараа ойлголцдог байсан байна шүү дээ.
Тиймээс уухайг зөв сайхан сураад, зөв сайхан уухайлаач гэж хэлмээр байна. Энэ тал дээр манай шагайн харваачид алддаг тал бий. Шагайн харвааг гадаадын зочид төлөөлөгчид манай шагайнд дуртай хүмүүс ихэд үзэж сонирхдог. Гэтэл тэр үеэр муухай орилоод, уухай ч биш, уйлаан ч биш дуу авиа гаргадагт нь сэтгэл эмзэглэж явдаг. Зарим залуучуудад ч хэлж сануулдаг.
-Шагайн харваа монголын уламжлалт тоглоом наадгай. Тиймээс шагай харвах ямар ач холбогдолтой вэ?
-Хэрвээ би шагай харвадаггүй байсан бол энэ нийгэмд хэн ч биш байх байлаа. Шагайн буянаар намайг 18 аймагт танихгүй хүн байхгүй болсон. Наад зах нь л гэхэд хөдөө машин тэрэг саатаад нэг сум аймаг дээр очиход хэзээ ч буудалд бас гадаа хонож үзээгүй.
Шагайн харваа ингэж эрчүүдийг хооронд нь нөхөрлүүлдэг гайхамшигтай зүйл юм. Монголд үлэмж дархан харваач цөөхөн байдаг учраас шагай харвадаг бүх хүн таньдаг болчихсон. Тийм учраас мэргэн хэзээ ирэв гээд л хоол цай болоод явчихдаг юм. Шагай харваж босч суух нь өөрөө л эрүүл мэнд.
Нүдний хараа ч сайжирдаг. Бас сахилгагүй залуучуудыг төлөвшүүлдэг. Том цолтой харваачдын дунд ороод ирэхээр ямар ч задарсан залуу байсан түүнд захирагддаг. Хэрэв захирагдахгүй бол энэ спортыг орхих хэрэгтэй болдог.
Тийм учраас шагай сонирхож орж ирсэн хүмүүс сайхан хүмүүсийн дунд орж ирээд яалт ч үгүй төлөвшдөг. Залуучууд сайн онож байна. Бидний өмнөх үеийнхэн дандаа өрж харваж байсан. Гэтэл бидний үед хоёр хасаа харваа эхэллээ. Хасаагаар алдахгүй харваж амжилт гаргаж байгаа залуучууд олон байна.
-Манайд хэр олон харваач байна вэ?
-Манайх зургаан мянга гаруй гишүүдтэй. Шагайн харваа олон талын ач холбогдолтой учраас гадны орнуудад маш их хөгжиж байна. Америк, Англи, Франц, Хятад, Солонгос, Бельги Герман гээд хаа сайгүй шагайн холбоо нээгдлээ.
Гайгүй дасгалжуулагч, харваачдаа олон улсад монголынхоо шагайн харвааг сурталчлуулахаар явуулж байна. Америкт гэхэд л Төв аймгийн Засаг дарга байсан Энхбат, Солонгост би Азийн язгуур урлагийн их наадамд оролцоод ирсэн.
Тэнд байгаа монгол залуучууд харвааныхаа хэрэгслээс өгсөн чинь Солонгосын хоёр гурван баг наадмаараа цуглаад тоглодог болсон байна лээ. Бүр байр эзлүүлээд дундаасаа шагнаад урамшуулчихдаг гэсэн. Энэ мэтээр гадаад дотоодгүй хөгжиж байна.
Сүүлийн үед 60-аас дээш насны хүмүүс чавхаар харваж манай холбооноос чавхны харваа зохион байгуулдаг болсон. Чавхны харваанд эмэгтэй хүмүүс их орж байна. Ялангуяа Дундговь аймгийн чавхаар харвадаг эмэгтэйчүүдийн дөрөв таван баг байх жишээтэй.
Нэг үе шагайн харваан дээр эмэгтэй хүн байх зохисгүй гэж үздэг байлаа. Гэтэл одоо больсон. Яагаад гэвэл Дондогдулам хатан есөн оёдолчинтойгоо шагай харваж байсан гэдэг. Тэгээд Богд хаанд би хэдэн оёдолчидтойгоо баг байгууллаа та нартай одоо харвана гэж хэлсэн юм билээ.
Тэгэхээр нь эмэгтэй баг гэж юу байсан гэтэл дандаа утас зүү ширтэж суудаг хүмүүс яагаад харваж болдоггүй юм, эрүүл мэндэд нь хэрэгтэй гэж бодоод харвуулж эхэлсэн гэж хэлсэн гэдэг. Гэтэл удалгүй хувьсгалын өөрчлөлт болоход нь Дондогдулам хатан өөрийнхөө шүрэн зүүлтийг тасдаад оёдолчиддоо нэг нэг шүр өгөөд явуулсан гэдэг.
Магадгүй та нар ямар нэгэн байдлаар бие чинь өвдөж, зовлонд унахад энэ шүрийг үзүүлээд над дээр ороод ирэхэд та нарыг бүгд хүлээж авна гэж хэлсэн гэдэг. Тийм учраас шагайгаар эмэгтэйчүүд хүртэл үнэнч нөхөрлөж байсан нь харагдаж байна.
-Таны наадмын өнгө гоёл. Зарим хүмүүс амжилт дагуулах өнгө гэдэг ч юмуу ямар нэг ээлтэй өнгийг бэлгэддэг шүү дээ?
-Дээлний өнгөний тал дээр би их маруухан. Ээлтэй, зохилтой өнгө гэдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Харин хань маань миний дэргэд лам. Чи энэ жил тийм өнгөтэй дээл, тийм өнгөтэй цамц өмсөх ёстой юм байна гээд аль хэдий нь бэлдчихсэн байдаг. Энэ жилийн хувьд хүрэн дээл малгай, цагаан цамц өмсөнө.
-Жилд хэдэн тэмцээн болдог вэ?
-Жилийн есөн сард зайгүй шагайн харвааны тэмцээн болдог. Долоо хоногийн хагас бүтэн сайн өдөр болгон хөдөө орон нутагт тэмцээн болдог. Энэ жил гэхэд дөрвөн аймгийн ой тохиож байгаа.
Хэнтий аймагт ахмад харваач Сампил гуайн шагайн харвааны том наадам болно. Бас манай Дундговь аймгийн Дэрэн суманд нэг том харваачийн хөшөө дурсгал босч том хэмжээний наадам болох юм.
-Сэтгэлд үлдсэн наадам тань?
- Миний оролцсон наадам бүхэн сэтгэлд үлдсэн байдаг. Манай баг аль ч наадамд түрүүлэхийн төлөө явдаг байсан тэр үеийн наадмууд сэтгэлд тодхон үлдсэн. Ялангуяа 1998- 2007 оны наадамд бид ид гялалзаж явлаа.
Ерөөлтийн баг гэхэд халхын харваачид чичирдэг байсан гэхэд хилсдэхгүй. Миний хувьд 2000 оны хамгийн дурсамжтай санагддаг. Яагаад гэвэл би энэ наадамд дархан мэргэн, спортын дэд мастер цолонд хүрсэн юм.
Тэр үед одоо ганцхан алхахад л хамгийн дээд цолонд хүрнэ гэж мөрөөдөж байлаа. Бас тэр үед хүү маань төрж аавдаа хүү маань цол авчирсан болохоор хүүдээ Мэргэншагай гэж нэр өгч байсан даа.
Д.Нэргүй
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
Сэтгэгдэл0
Аа яа яа, арайтай л Чингис хаантай шагай харваж байлаа гээд бүлтэрчихсэнгүй.
Чингис хаантай харваагүй ч тэр агуу хүний үр удамтай нь харваж байгаа юм биш үү чи шагай харвах нь битгий шалны мод оо аятайхан хэрэглээч хужаа минь
Морь уралдуулдаг, шагай харвадаг, бөх барилддаг баагийнууд бол нөгөө зуны сар зургаа гэж бодоод юу ч хийхгүй, зунжингаа нааддаг залхуучууд. Муусайн эхнэр, хүүхдээ харштал ажиллуулаад, өөрсдөө болохоор архи айраг эргүүлж, энд тэнд очиж мэдэх мэдэхгүй юм ярьж худлаа бүлтрэгчид. Нийгэмд бүтээж байгаа юм эд нарт байхгүй.
чам шиг эцэг эхийнхээ хураасан халтар мөнгийг хужаагийн эрлийз хурлийз хүүхнүүдийн бөгсөнд зарцуулж амьдралаа үрсэнээс дээр
Оровдмоор ч юм даа ! Манай монголчуудад баяр наадмаас оор ажил байдаггуй юм байна доооооо !!!!!!!!!
чи тэгээд ажиллаач лаг юм бол доо
Derend khenii hushuug bosgoh gej baigaa yum be? Ganburgedee amjilt. Sain yavaa yum bn minii naiz.
Сайн байна уу, Ганбүргэдээ? Хааааанннннн, "Чингисийн цэргүүд" толгой дээрх хомоолоо харвах гээд хэдэн биенийхээ нүд амыг "сохолчихоогүй" байгаадаа, "тоглоом нь шоглоом" болохоор л зүйл байж.
Niigemd hen ch bish bh hetsuu shu kk
ov ulamjlal yos judgaa medehgui gjliin maluud l uhtleee ajilaad l