
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийлээ.
Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:
2-р хороо, МҮЭСТО-ы баруун талд автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
2-р хороо, ТБД андуудын урд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
2-р хороо, ТБД андуудын хойд талын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
2-р хороо, 25-р эмийн сангийн автобусны буудал дээр байсан 6 ТҮЦ,
2-р хороо, Төмөр замын дуу бүжгийн чуулга буюу “Ганзам палас”-ын урд байсан 2, хойд талд байсан 1 ТҮЦ,
5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал дээр байсан 8 ТҮЦ,
5-р хороо, 3-р эмнэлгийн баруун талд байрлах автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал дээр байсан 9 ТҮЦ,
16-р хороо, Баруун 4 замын автобусны буудал дээр байсан 5 ТҮЦ
29-р хороо Саппорогийн автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,
Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу ТҮЦ нүүлгэсэн байршлууд:
2-р хороо, Чингүнжавын гудамж, Моносын автобусны буудал дээр байсан 1 ТҮЦ,
16-р хороо, Модны-2 автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,
17-р хороо, Дамдинбазарын гудамж, 41-р байрны урд байсан 1 ТҮЦ,
17-р хороо, Амарсанаагийн гудамж, Модны-2 автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,
19-р хороо, “Парадокс”-ын автобусны буудал дээр байсан 2 ТҮЦ,
32-р хороо, Хорооллын автобусны буудал дээр байсан 3 ТҮЦ,
33-р хороо, 86а байрны хойд талд байсан нэг ТҮЦ гээд энэ сарын 10-11-нд шилжих шөнө нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлөөд байна.
Зураг 1-2. Гуравдугаар эмнэлагийн урд талын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа
Зураг 3-4. 10 дугаар хорооллын автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа
Зураг 5-7. 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ТҮЦ-ийг буулгасан өмнө ба дараа
Сэтгэгдэл10
Авлига хороолол, газрын наймаачдыг бол хотын сураггүй хэдэн хулгайч дарганцарууд яаж ч чадахгүй, харин түц гараж мэтхэн амьдрах гэж ядаж жирийн иргэдийн эд хөрөнгөнд эр бар түрэмгий дээрэлхүү гэж энэ дарганцарууд!
zail
Avilgal horoololiig hezee buulgah ve?
САЙХАН АЖИЛ ХИЙЖЭЭ, ХҮН Ч ЯВАХ ЧӨЛӨӨГҮЙ ТЭЭРТЭЙ ХЭЦҮҮ БАЙСАНШТЭЭ
Зөв ажил болжээ. Бусдыг нь бас буулгах хэрэгтэй
зөв зүйл хийжээ чанаргүй хүнс зарж хууль зөрчин тамхи архи зардаг ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүй татвар НӨТ ын бичигч өгдөггүй олон хууль зөрчдөг
Нямбаатар аа, Энэ олон хүниы амьдралыг нураалаа, тэгээд юугаар гийгүүлэх юм бэ?!Үхсэн нохойны үзэмжтэй хот, түгжирэл саарах. Нийгмийн нэг номер асуудал чинь ядууралтай тэмцэх байдаг юм шүү.Хэлэх үг олдохгүй юм.Дурак.
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.
Amnaas tsaashgui teneguud busadiin ajild saad bolokh gaj dontonguud
Ta bukhnii ajild ulam ikh amjilt khusej baina.