
Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа НИТХ-ын 2024 оны сонгуульд намаа удирдан орсон боловч нэг ч суудалгүй болж ялагдсан билээ. Гэвч түүнийг Нийслэлийн Засаг Дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний реформ хариуцсан бүтээмжийн менежерээр томилсон байна.
Ийнхүү Х.Нямбаатартай хамтран ажиллаж эхэлсэн Нийслэлийн ХҮН намын хорооны дарга, Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний реформ хариуцсан бүтээмжийн менежер Э.Золзаяа өнөөдөр болсон Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаанд оролцжээ.
Э.Солонго
Сэтгэгдэл0