.png)
Фотоник корпорац зэрэг Америкийн 12 компанийг экспортын хяналтын жагсаалтад оруулснаа Хятадын Худалдааны яам дөрөвдүгээр сарын 9-нд мэдэгджээ.
Уг мэдэгдэлд, дээр дурдсан Америкийн 12 компанид иргэний болон цэргийн зориулалттай эд материал экспортлохыг хориглоно, яг одоо холбогдох экспортын үйл ажиллагаа явуулж байвал даруй зогсооно, харин онцгой нөхцөл шаардлага дор экспортлогч тал Хятадын Худалдааны яаманд өргөдөл гаргаж нарийн байдлыг тодорхойлох ёстой. Дээрх шийдвэрийг 2025 оны 4-р сарын 10-ны 12 цаг 01 минутаас эхэлж хэрэгжүүлнэ гэсэн байна.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалан, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг үүргээ биелүүлэхийн тулд, “БНХАУ-ын Экспортын хяналтын тухай хууль”, “БНХАУ-ын иргэний болон цэргийн зориулалттай эд материалын экспортын хяналтын тухай журам” зэрэг хууль тогтоомжийн дагуу, Хятадын Худалдааны яам Америкийн 12 компанийг экспортын хяналтын жагсаалтад албан ёсоор оруулж байгаа бөгөөд иргэний болон цэргийн зориулалттай эд материал экспортлохыг хориглоно. Америкийн эдгээр компанид Хятадын аюулгүй байдал, ашиг сонирхолд ноцтой заналхийлж байгаа учраас дээрх шийдвэрийг зөрчиж болохгүй. гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0