Гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 7 удаагийн үйлдлийг гаалийн байгууллага таслан зогсоов.
Илрүүлсэн хэрэг, зөрчлөөс онцолбол: Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн Г.Т-гийн нэр дээр илгээсэн илгээмжид цай, савангийн хайрцагт нуун далдалсан нийт 840 грамм Хашиш гэх нэршилтэй мансууруулах бодис байсныг рентген хяналтаар гаалийн албан хаагчид илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаа.
Тухайн 840 грамм Хашиш гэх нэршилтэй бодис нь ойролцоогоор 3360 хүний нэг удаагийн мансуурах хэрэглээ болж байна. Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл5
Ингээд "Анхаарай" гээд л боллоо юу? Засаг төр нь, баригдаж л болохгүй шүү...гээд харин ч чимээгүй дэмжээд байгаа юм шиг. Цаазын ялтай аймаар тоглоом шүү дээ,аан.
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Эх орны байдал,хүмүүсийн аж амьдрал,нийгмийн уур амьсгал ийм байгаа үед,хүмүүсийн сэтгэл зүй хямралтай нөхцөл байдалтай байхад үүнийг ёстой хуулиар чанга барих ,хатуу хориглох зүйлийн нэг ойлгодог шүү,үндэсний аюулгүй байдалд ёстой сөргөөр нөлөөлнө гэдгийг хүн бүр л мэдэж хэлж байгаа шүү дээ.
ГХЯ-наас гадаад улсад элчин сайд байсан олон хүн хар тамхины гэмт хэрэг үйлдээд ямар ял шийтгүүлсэн бэ,мэдэх хүн байна уу, тэд их мөнгөтөй болж Монголын нэр хүнд шалдаа буусан байх шүү
Хар тамхи яах вэ. Төр засгийн тэргүүнээр ажиллаж байсан дарга нар улсын өмчийг хууль бусаар дээрэмдэж аваад гадаадад гаргаж зараад юу ч болоогүй юм шиг дархлагдаад сууцгааж байдаг болжээ.. Монголын хууль хяналт энгийн ардад үйлчлэхээс тэд нарт өгт үйлчлэхээ байжээ.. Х.Баттулга өөрийн төрсөн охин Х.Намуун болон төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлж, үндэстэн дамнасан компаниудаар дамжуулж 250 сая ам.доллараар худалдсаныг Хонг Конгийн бирж дээрх 507 хуудас мэдээлэл дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Компаниас компанид хувьцаа шилжүүлж оффшор бүсээр дамжуулж Монгол Улсын стратегийн ордыг худалдаж мөн татвараас зайлсхийсэн нь тогтоогдов