Сэлэнгийн гаалийн байцаагчид зөгийн балтай машинд “Хоосон” гэсэн тэмдэглэгээ хийжээ
Саяхан л Сэлэнгийн гаалийн удирдлагууд АТГ-т шалгагдан авилгын хэргээр арга хэмжээ авагдаад удаагүй байтал араас нь мөн л Сэлэнгийн гаалийн хэдэн байцаагч АТГ-т шалгагдах дээрээ тулаад байна. Учир нь Гаалийн ерөнхий газрын дарга нар “Манай байцаагч нар хилээр нэвтрүүлэх гэж байсан их хэмжээний зөгийн балыг илрүүлсэн” хэмээн мэдэгдээд байгаа.
Гэвч үнэн хэрэгтээ тэд илрүүлэх бус өөрсдөө хамтран оролцож, тамга тэмдгээ аль хэдийн дарсан гэдэг нь өдгөө баримтаар нотлогдоод байгаа юм.Үйл явдлыг сийрүүлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор энэ оны хоёрдугаар сарын 15-ны оройн 18:09-18:12 цагийн хооронд 12-09 СБА, 15-58 СБА, 58-08 СБА, 5225 СЭА дугаартай ачааны дөрвөн машин ОХУ-аас ачаатай орж ирсэн байдаг. Гэхдээ эдгээр машинуудыг Гаалийн байцаагч В.Батжаргал “Ачаагүй хоосон” хэмээн гаалийн бүртгэлийн программдаа бүртгэсэн байна.
Улмаар пүүний байцаагч Б.Наранжаргал ачаатай машин пүүлэх ёстой ч пүүлээгүй, тухайн өдрийн хяналт шалгалтын байцаагч О.Жаргалан, Т.Саранжаргал, П.Буянтогтох нар нь тэдгээр машиныг гаалийн бүртгэлийн программдаа мөн л “Хоосон” гэж хаалт хийн, байцаагчийн хувийн тамгаа дарж, тухайн өдрийн ээлжийн ахлах байцаагч Ч.Өнөрбаяр ч хувийн тамга, тэмдгээрээ баталгаажуулан, гаргах зөвшөөрөл өгч хаалт хийснээр Гаалийн талаас шалгах бүх үйл явцыг дуусгасан байдаг. Энэ нь хилээр нэвтэрч тээврийн хэрэгсэл шалгах нарийн хуудсан дээр тэмдэглэгдэн үлдсэн байгаа юм.
Тодруулбал тухайн өдөр ачаатай орж ирсэн дөрвөн машины нарийн хуудсан дээр хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч, гаалийн ахлах байцаагчийн гээд дөрвөн тамга нь бүгд дарагдсан байна.
Мөн гаалийн бүртгэлийн CAIS программд эдгээр ачааны машиныг “Ачаагүй хоосон” гэж гаалийн татваргүйгээр хаалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх баримтуудаас харвал дөрвөн машиныг гаалийн татваргүй гаргах гэж байгаад баригдсан нь 100 хувийн нотлох баримттай гэсэн үг. Энэ хэрэгт Сэлэнгийн гаалийн зургаан байцаагч холбогдон Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч П.Баярбат болон прокурор Ариунзаяа нар дээр шалгагдаж байгаа аж.
Өөрөөр хэлбэл гаалийн байцаагчид тамгаа дарсан дөрвөн машины дөрвөн ширхэг нарийн хуудас болон гаалийн бүртгэлийн программдаа “Ачаагүй хоосон” хэмээн бүртгэж хаасан бичлэг хоёрыг харахад ГЕГ-ынхан байтугай гадны хэн ч харсан ойлгомжтой байгаа юм.
Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон хэлтсийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар дээрх хууль бус үйлдэл гаргасан гаалийн байцаагчдыг хамгаалан “Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг, манай байцаагч нар огт буруугүй. Бид энэ хэргийг маш сайн шалгасан. Харин манай байцаагч нар илрүүлсэн” хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн, хэвлэлийн хурал хийсэн.
Үндсэндээ байцаагчдын хийсэн үйлдэл баримтаар батлагдчихсан байхад дарга нар нь ийн өмгөөлж, авилгыг устгаж, гаальд шинэчлэл хийж байна хэмээн ярьсаар байгаа. Гэтэл зургаан байцаагч нь хуулийн байгууллагынханд “Тамга тэмдгээ дарсан нь үнэн, CAIS программдаа хаалтаа хийчихсэн гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл өгсөн нь бидний буруу” гэж мэдүүлэг тайлбараа өгчихсөн байдаг. Энэ нь тус газарт авилгын хэрэг аалзны тор мэт сүлжээ үүсгэснийг гэрчилж буйг бэлхнээ харуулж байна гэх үндэслэлтэй.
Дашрамд дуулгахад энэ хэрэгт холбогдсон дөрвөн машин хил давж орж ирсэн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл Алтабулаг хилийн боомтын хашаанд байгаа бөгөөд ачигдан ирсэн 5 тн зөгийн балыг Сэлэнгийн Хилийн мэргэжлийн хяналтын албанд саатуулаад байгаа юм.
Үргэлжлэл бий...
Ж.Нарангэрэл
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Гаалийн хан дандаа л ийм хогийн юм хийж байдаг ш дээ. Бүгд хулгайч нар юм байж ярвалдаад л. Гааль ер нь татвар хураах нь хамгийн буруу үзэгдэлв Зүгээр л хяналт шалгалтаа хийгээд хяналтаа тавиад явбал таарна. Гаалийн татвар хураах нь татварын байгууллагын ажил шүү дээ.
ted nart tegeed heden togrognii hahuuli ochdog um bol. bagaar bodhod 20 tn zogiin bal. 20000 kg gesen ug. 1 kg zogiin bal ymar uneer zaragddagiig medeh hun baina uu?
Зөв шүү дэмжиж байна татвар хураалтыг татварын алба гүйцэтгэсэн нь зөв.
Татвараа өг гээд л бэлэн мөнгө авдаг гажиг тогтолцоо ганцхан гаальд л байна. Тэгээд цаашаагаа тушаах эсэх нь байцаагчийн таалал юм шиг байгаа юм./Ялангуяа Буянт-Ухаа боомтод бол энэ хэвийн үзэгдэл/
Хилийн хяналтын байгууллагуудын уялдааг хангаж ажиллах юм бол үүнийг шийдэж болно шүү дээ. Нэг нэгэндээ хяналт тавих маягаар шийдэж болно.
Гаалиас төрсөн тэрбумтангууд гэх жагсаалт гаргавал хөөрхөн урт нэрс зурайх байх даа. Бид авилга, хүнд сурталтай үнэхээр тэмцэх чин хүсэлтэй бол гаалиас эхэлж авилгын торон сүлжээг тасар татан хаях хэрэгтэй.
Darga nar ni oorsdoo holbootoi buruu medeelel taraaj dee luivarchid um bnaaa
Hamgaalj haitsaalah hereggui shuu dee!!!Uuruu hamt zurchild oroogui jum bol.... Ulam ilchilj nugachin darah ni zuv shuu!!!!!!!
Darag naran өрсдөө хөшгөлсөн машин бндаа.
Oroin ni bugdeeree huvaaj iddeg gesen!
уид л энэ гаалийн байфцаагч нарыг давруулж хэлсэн мөнгө төгрөг эд барааг нь өгч давруулсан.угтаа бол тэжээсэн бяруу тэрэг эвдэж муу боол бидний төлөө ажиллах байтлаа харин эзнийхээ эсрэг босож мөнгө нэхэж байна. бид татварын мөнгөөрөө энэ нөхрийг болон эхнэр хүүхдийг нь тэжээж байна.тэгтэл дээрээс нь албан тушаалаараа далимдуулж хүн дарамталж хил дээр хэд хонуулж шарлааж түүнээсээ таашаал авч байдаг.
Tov shuudan huuli bus tatvar bainga avdag.boliulaachee.guilgachin orovdmoor setgelgeegee tseveleech!
эмэгтэй байцаагч нар нь булга өмсчихөөд дээгүүр харсан ярвагар амьтад эрчүүд нь том жип унасан авгай эргүүлсэн тэнэг байцаагч нар таарсан ялаа авбал таарна.