sonin.mn
Монгоп төрийн байгаль хамгаалалын үндэс Хүннү гүрний өмнөх үеэс эхлэн тавигдсан гэж эрдэмтэд үздэг.Модун Шаньюй хаан “Газар бол улсын үндэсийн үндэс мөн” гэж айлдсан нь Монгол төрийн байгаль хамгаалах бодлогын тулгуур нь болж байжээ.
 
XII зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Богд уулыг анх дархлан тахиж “Хан уул” хэмээн нэрлэж,түүний ой мод, ан амьтныг хамгаалж ирсэн нь Монгол Улсын дархан цаазтай газрууцын хамгийн ууган нь төдийгүй дэлхийн дархан цаазтай газруудын хамгийн анхдагч гэж зүй ёсоор тооцогддог. Энэ нь бидний өвөг дээдэс байгаль орчноо хуульчлан хамгаалж байсны тод жишээ юм.
 
Монголчууд 2200 жилийн тэртээгээс өөрийн гэсэн хууль цаазаа гарган дагаж ирсэн бөгөөд түүний дотор байгаль орчин, газар, ус, ан амьтан, жигүүртэн шувуу, ой мод, бэлчээр нутгаа хамгаалан гаргасан зүйл заалтууд багагүй хувийг эзэлдэг. Мөн байгаль орчин, хүн, мал,эд зүйлээ ой хээрийн түймрээс хамгаалах, түймэр тавьсан этгээдийг илрүүлэх талаар гарсан заалтууд олон байдаг.
 
Монголчуудын байгаль орчноо хамгаалах ёс, зан заншил уламжлал, шашны зан үйл, сургаал, хууль цааз дотроос ой хээрийн түймэрт тавих заалт нь онцгой байрыг эзэлдэг Тухалбал: Монгол гүрний Үндсэн хуулийн дайтай хууль болох Чингисийн Их Засаг хуульд (1189-1206 он) “...өвс ногоо ургасан хойно газар нүхлэх, гал алдаж малын бэлчээр шатаах аваас хатуу цээрлүүлэх”, Алтан хааны цааз бичигт (1507-1582 он).. Муу санааны үүднээс түймэр тавихад хариуцлага хүлээлгэх..ээр заажээ.
 
Монгол-Ойрадын цаазад (1640-1761 он) “...нүүхдээ галаа унтраах, өвс ургамал, ойг хамгаалах талаар заасан байдаг”.
 
Халх журам хуульд (1709-1790он) ...Түймэр гарваас заргай заргүй ирж унтраах, эс ирвээс ямбатан сайдыг бод мал, энгийн хүнийг бог малаар торгохоор заасан нь эртний хууль цаазад ял шийтгэлийг ялгамжтай оногдуулдаг байсан ба санкцын хэрэгжилтийг үр дагвараар нь ангилан зааж өгсөн нь бидний өвөг дээдэс эрхзүйн өндөр соёлтой байсныг гэрчилж байна.
 
Алтан хааны цаазын бичгийн Хүн амины хэргийн тухай нэгдүгээр бүлгийн долдугаар зүйлд “Түймэрг хүнийг үхүүлбээс гурван ес, хүн тэмээний алинаар орлуул, гар хөлийг түлбээс хоёр ес, нүүрийг түлбээс таван ес”, наймдугаар зүйлд “Муу уршгаар буюу муу санаагаар түймэр тавибаас нэг хэсэг занчиж, есөн есөөр торго” гэсэн нь цээрлүүлэх хэм хэмжээтэй санкцыг хэрэгпэж байсныг нотолж байна.
 
1620 оы Их цаазын 72-р зүйлд Түймэр алдваас тавт хэн үзсэн хүн ав юугаар төлвөөс төлөөтэй.
 
Монгол Ойрадын их цаазын 61-р зүйлд “Өсөрхөж түймэр тавибал хэвээр болтугай сайн хүнийг албал довтолтугай. Дунд хүнийг албал гучин бэрх гурван зуун мал автугай адаг хүнийг албал арван таван ес бэрх тэргүүдтэй ав.
 
Монголчууд хууль цааздаа ой хээрийн түймэр тавьсан гэмт этгээдэд цээрлүүлэх хэм хэмжээтэй санкцыг хэрэглэж байснаас гадна ой хээрийн түймэр илрүүлсэн, унтраасан, түймрээс хүн, мал, эд хөрөнгө аварсан эттээдэд урамшуулах хэм хэмжээтэй санкцыг өргөнөөр хэрэглэж ялыг ялгамжтай оногдуулдаг байжээ.
 
Тухайлбал: Алтан хааны цаазын бичгийн мал сүргийг аюулаас аврах талаар долоодугаар бүлгийн 81-р зүйл түймрээс тэмээ гаргаваас тэмээ бүрээс нэг хонь ав.
 
Халхын шинэ олдсон цааз бичгийн арван найман хуулийн 58-р зүйл “Түймэр алдсан хүнийг хэн үзсэн нэг морь тавлаж ав”.
 
Монгол-Ойрадын Их цааз 60-р зүйл “Нүүсэн нутгаас хүн гал унтраавал хонь ав. Түймэрт үхэх хүнийг аварвал тав ав, Түймэр, ус хоёрт туслах гэсэн хүн үхвэл бэрхтэй ес ав, Унасан унаа нь үхвэл бэрхтэй босгож ав, Боол хүн, харавч хуяг гаргавал нижгээд морь ав. Лоовууз, хуяг гаргавал морь хонь хоёр ав. Гэр бараа эд хаваар гаргавал морь, үхэр авч хувааж ид түймрээс хэдэн сүрэг мал гаргавал хоёрыг ав, цөөнөөс нэгийг ав гэж заажээ.
 
Торгуул бол Монголын эрүү иргэний түүнчлэн захиргааны шинж чанартай бүх хэргүүдэд оногдуулж байсан ял шийтгэлийн нэг төрөл мөн. Торгуулын хэмжээг хэргийн хүнд хөнгөнийг харгалзан малаар бодож торгодог байжээ. Малаар торгодог шийтгэлийг нэг ес, хоёр ес,гурван ес, дөрвөн ес, таван ес, зургаан ес, долоон ес, найман ес, есөн ес хэмээн тогтоодог байсан ба нэг ес нь дөрвөн бод, таван бог малаас бүрддэг байжээ. 
 
Гэхдээ торгуулын есийн хэмжээг Монголын эртний хуулиудад харилцан адилгүй тогтоож байсан байна. Жишээ нь: 1507 оны Алтан хааны цаазын бичигг есийн хэмжээ нь адуу хоёр, үхэр хоёр, хонь ямаа нийлээд тав, бүгд ес, Бусад цаазын бичигт янз янзаар тайлбарласан байна. Тухайлбал “Халх журам ”-д есийн: дөрөв нь бод, тав нь хонь гээд, тавын хэмжээ гэвэл: хоёр нь шүдлэн, үхэр, гурав нь шүдлэн хонь гэсэн байхад, “Монгол цаазын бичиг”-т ялын есийн тоо нь хоёр морь, хоёр шар үхэр, хоёр үнээ, хоёр хонь, нэг бяруу; тавын тоо нь: нэг шар үхэр, нэг үюэ, нэг хонь, хоёр бяруу гэжээ.
 
Түүхэн уламжлалыг судалж үзэхэд Монголын эртний хууль цаазад ой хээрийн түймэр тавих гэмт хэргээс хамгаалах заалгуудын ялын төрөл нь ихэвчлэн хүний амьдралын үндсэн эх сурвалж болох малаар торгох хэлбэрээр илэрдэг ба тэр нь хохирол хөрөнгө чинээний байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулдаг онцлог шинжтэй байжээ.
 
Эртний эрүүгийн хууль цаазад санкцын хэрэгжилтийн үр дагавараар нь ангилан зааж өгсөн нь бидний өвөг дээдэс, хууль цаазын өндөр мэдлэгтэй байсныг нотолж байна.Мөн цээрлүүлэх санкцаас гадна урамшуулах санкцыг хууль цаазандаа өргөнөөр хэрэглэдэг байжээ. Тухайлбал:
 
1. Цээрлүүлэх нь хэм хэмжээтэй санкцтай цааз бичиг Алтан хааны цаазын бичгийн долоон хүн амины хэргийн тухай нэгдүгээр бүлгийн долоодугаар зүйлд Түймэрт хүнийг үхүүлбээс гурван ес, хүн тэмээний алинаар орлуул, гар хөлийг түлбээс хоёр ес, нүүрийг түлбээс таван ес, наймдугаар зүйлд Муу уршгаар буюу муу санаагаар түймэр тавибаас нэг хэсэг жанчиж, есөн есөөр торго. Мичин жилийн их цаазын (1620 он) 72-р зүйл Түймэр алдваас тавт хэн үзсэн хүн ав юугаар төлөвөөс төлөөтэй.
 
2. Урамшуулах хэм хэмжээтэй санкцтай цааз бичиг Алтан хааны цаазын бичгийн мал сүргийг аюулаас аврах талаар долоодугаар бүлгийн 81-р зүйл Ус шавагтай газар болон түймрээс тэмээ гаргаваас тэмээ бүрээс нэг хонь ав.
 
Халхын шиго олдсон цаазын 18 дугаар хуулийн 58-р зүйл Түймэр алдсан хүнийг хэн үзсэн нэг морь тавлаж ав. Төлсөн алданги тавт юугаар төлбөөс төлөөстэй буй хүн үхлээс аюултай буй хэмээжээ.
 
Судалгаанаас дүгнэхэд Монгол орны байгаль олон зуун жилийн турш онгон сайхнаараа хадгалагдаж ирсэн нь өвөг дээдсийн маань эх дэлхий байгальтайгаа зөв зохистой харьцан хамгаалж, байгаль шим ертөнцөө тахин шүтэж ирсэн зан үйлтэй шууд холбоотой юм.
 
Монголын эртний хууль цаазад ой хээрийн түймэр тавьсан этгээдэд ял шийтгэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх журмаар хатуу чанд ялгамжтай оногдуулж, цээрлүүлэх болон урамшуулах хэм хэмжээтэй санкцыг хэрэглэж, санкцын хэрэгжилтийг үр дагвараар нь ангилаж байсан нь бидний өвөг дээдэс, хууль цаазын өндөр мэддэгтэй байсныг гэрчилж байна.
 
ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн
Гал түймэртэй тэмцэх албаны тэнхим