Ерөнхий Сайд асан Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа: "Өнөөдөр уг нь хүүхдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байх ёстой өдөр билээ. Гэвч бид нэгэн бяцхан үрээ цаг бусаар алдлаа.
Заамар суманд амиа алдсан 3 настай охины эцэг эх, ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өөрийн хүүхдүүдээс ялгаагүйгээр Монголын ард түмэн сэтгэл зовниж, харуусан гашуудаж, зүрх шимширч байна.
Хүүхэд бол манай үндэстний хамгийн том үнэт зүйл байх ёстой. Хүүхдүүдээ хайрлана гэдэг аюулгүй орчныг нь бүрдүүлж, амь насыг нь хамгаалахаас эхэлнэ. Азийн шатрын тэмцээнд оролцож буй бяцхан шатарчид маань надаас "Бид яаж туслах вэ?" гэж асуулаа.

Тэмцээнд ялах ухаанаас илүү бусдыг аврах гэсэн шатарчин хүүхдүүдийн минь гэгээн сэтгэл, миний сэтгэлийг их хөдөлгөлөө. Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар бид Ази тивийн шатарчидтайгаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж Энэтхэг улсад уул уурхайн өрөмдлөгийн цооног, худаг, гүн нүхнээс хүн аврах тусгай зориулалтын төхөөрөмжийг захиалан хийлгэж байна. Төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө.
Энэхүү технологи нь 300 метр хүртэл гүнд ажиллаж, тусгай камераар хүүхдийг олж, хамгаалалтын бүсээр бэхлэн аюулгүй ажиллагааг хийх чадвартай юм.
Дахиж хэзээ ч, нэг ч гэр бүл энэ зовлонг битгий амсаасай. Хүүхэд бүрийн аюулгүй байдал, амь нас, ирээдүйн төлөө төр, иргэн, бизнесийн байгууллага гэлтгүй хүн бүр чадах чадахаараа нэгдье!" гэжээ.

Лхагва - 06 сарын 24,
2026

Сэтгэгдэл22
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа ккк.
Хүний амь хүртэл улс төрчийн нүүрээ тахлах баг болох гэж.
Улс нь өөрөө авч чадахгүй л байгаа юм байх даа
Энэ одоо тийм их мөнгө идсэн хэрэг үү ?!
Ард иргэдээ баян болгох бодлого явуулаач ИДЭЖ УУСАН МӨНГӨ БУЦААЖ ӨГӨӨ
Heden sm radiustai tsoonogt uil ajilllagaa yavuulahiig ve?Sayaiin Zaamariin tsoomogt bol nemehgui l zurag haragdaa baina daaAvragch suuj orond nervegdegchid tuslamj uzuuleh zoriulalttai yum shig ee
Баярлалаа, мундаг
Иййм багаж төхөөрөмж байдаг лл ббайсан бна шшүүү дээ. Онцгойн даргаа олгойнуудаа.
За ерөнхийлөгч болоорой
Zuv shu bolovsroltoi hunuus chin yarih bish hiidegt gol utva n bdg yum bn
Genius.
Zuv sh dee
Alt uhaj bayjsan sda-nuud duugyi l bhad zuv Setgeltei bna shudarga bna
Ерөнхийлөгч болохыг хүсье
Тэтгэврийн зээл тэглэж , одоо болтол эрдэнэс монгол л төлж бгаа шүү !!! Хуурамч нүүр хэрэггүй
Бадрал генерал хэлэлдээ 21 давхарт хүртэл сунадаг шат манай дэлхий дээр байхгүй гэсэн та дээшээ 21 давхарт хүрдэг шат байдаг эсэхийг нэг асуугаадхаарай доошоогоо харин 300 метрт аварч болох юм байна
Чи БЗД 18-р хороо, 14-р баырны зүүн талд газар эзэмшиж, оффис барих ажлаа зогсоож, суугчдын, хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах баталгааг ханга.!!!!
Улсаасаа илүү баян болчихсон огцрогсод албан тушаал хашиж байхдаа ажлаа хийлгүй олон хүний үйлийг барж, амь нас хохироож цаг алдуулж, хохироочихоод одоо гэнэтхэн өгөөмөр нүнжигтэй эр болж харагдах гэж оролдох нь нийгмийн тогтолцооны гажиг хүний сэтгэл сэтгэхүйг хэрхэн эвдсэний нэг илрэл юм даа
Ннэ чиэ одоо юу ьэ! Төр ийм арчаагүй байж болохгүй
Төр ийм арчаагүй байж болохгүй ээээ!
Занданшатарын жишгээр Онцгой байдлын газарт нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж аваад өгөх нүнжиг, жудаг манай баячуудад байгаа болов уу?
Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution