Наян онд төрсөн хоёр залуу, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар мөс зүсч, салхи хагалсаар өнөөгийн өгөршсөн улс төр, сонгуулийн тогтолцоог уг үндсээр нь өөрчлөхөд хөндөлсөж байсан хамгийн том саадаа давж чадлаа.
Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлт санаачлан, улс төрийн намуудтай зөвшилцөж, эрдэмтэн судлаачдаас санал дүгнэлтийг хэлэлцүүлэн батлуулав. Бохир улс төрийн хуучин 30 жилд цэг тавьж, шинэ 30 жилийн тоглоомын дүрэмтэй боллоо. Залуучууд л өөрчлөн шинэчлэгчид, реформаторууд байдаг. Уул нурааж, ус эргүүлэх эрч хүчтэй ид насандаа өөрчлөх хүсэлтэй байдаг.
Үндсэн хуулинд ганц заалт өөрчилсөн мэт боловч нэг хүн, нэг нам дарангуйлсан, хэт их хоёр гүрний дундах эрх чөлөөний арал Монголын ардчилал, парламентын засаглалыг дархлааг нэмэх иж бүрэн шинэчлэлийн хамгийн том алхам юм. УИХ 78+48=126 болсон нь зөвхөн тооны биш чанарын өөрчлөлт. 48 гэдэг нэмэгдэхүүн нь өөр. Сонгуульд +1 саналын илүүгээр тойргоос сонгогдож, 76 хуваасан газар нутаг төлөөлдөг гишүүдээс парламент дагнан бүрдэхгүй болж байгаа нь ямар ач холбогдолтой вэ? Өөр өөрийн “хошуу”-г худалдаж торлоод авчихсан, УИХ-ын суудалд мөнгөөр гагнагдсан мөнхийн гишүүнд улс орны хэмжээнд нэр нүүрээ гарган сонгогдох шинэчлэлд ил далдаар харшил нь хөдөлсөн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэг бус удаа онцолсноор багадаа 1,5 тэрбум төгрөг цацдаг мөнгөний ид шид сонгуульд унаж суларна.
Өнгөц харахад 8 удаагийн сонгуульд МАН нэг удаа дараалж, үлдсэн 6-д нь АН-тай ээлжлэн эрх барьж ирсэн юм шиг боловч том хандив өгч, түүнээсээ хэд дахинн илүүг олж авдаг мөнгөний эзэд л үргэлж ялдаг чөтгөрийн тойргоос Монголын худалдагдсан ардчилал сугарч гарна.с Нам тус бүрийн 48 хүнээс бүрдэх нэрсийн жагсаалтанд бичигдсэн дэвшигчдэд багадаа 1,5 тэрбум төгрөг тоолон бэлтгэх, албан тушаал, засаг захиргааны нөөц ашиглах, элдэв сүлжээ хооллож тэжээх шаардлагагүй.
Өөрсдийн мэдлэг боловсрол, нэр төр, хүн амын сонирхлын тодорхой хэсэг бүлгийг төлөөлөх чадамжаараа сонгогдох эрх нээгдлээ. Намын ард муу нэртэй, муухай толботой улс төрчид нууугдах боломжгүй. 1-рт, сонгогчдод нэрс ил байна, 2-рт, нам ялах эсэх нь хэнийг жагсаалтанд бичсэнээс шууд хамаарна. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, намууд ялъя гэвэл жагсаалтаа нийгмийн олон янзын бүлгийн төлөөлөл, нийтийн хүсэмжит, мэдлэг боловсролтой, нэр төртэй хүмүүсээс бүрдүүлнэ. Төрөөс төрсөн нэг тэрбумтны нэр байхад л намын жагсаалтыг бүхэлд өмхийрүүлж, онилон шүүмжилж, багаараа ялагдах шалтгаан болно. Нийтийн хүсэл хүлээлт, цаг үе, мэдээллийн талбар шал өөр болсон учир намууд голж биш шилж жагсаахаас өөр аргагүй. Нэрсийн жагсаалтаа эрдэмтэн судлаачид, инжнерүүд, багш нар, гэр хорооллын оршин суугч, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаадад суугаа монголчуудын эрх ашгийн төлөөллөөр бүрдүүлж, олон өнгөтэй, олон намтай парламент болох боломж нээгдлээ. Аль нэг тойрогт уягдахгүй, улс орон, Улаанбаатар хотын илүү том асуудал шийдэл хөөцөлддөг 48 гишүүн парламентад суудлаа эзэлнэ. Сонгуулиас сонгуулийн хооронд урсгал зардалд нийт төсвийнхөө 80 шахам хувийг зарцуулж, хөрөнгө оруулалтанд шүлс шиг 20 хувийг нь л чүү ай илүүчилсээр ирсэн нь өнөөдрийн зовлонг овоолж хураасан. Тойрог бүрд 76 хуваасны дараа үлдсэн жаахныг нь улс орон, Улаанбаатарын хөгжил, бүгдэд хамаатай асуудалд мөнгө тавьж ирсэн. Сэлбэ голын төсөл олон жил гацсан нь хоёр эргийнх нь хоёр өөр тойргоосоо давж сэтгэдэггүй, Улаанбаатарын замын дийлэнх нь мухар байдаг нь хотоо ч бүхлээр нь харах сонирхолгүй сонгуулийн тогтолцооны хор урхаг. Ганц цахилгаан станц барилгүй 60 жил өнгөрч байгаа нь тойрогт хуваагдаж, толгой эргэсэн сонгуулийн тогтолцооны гор.
Монгол улс айлаар бол олсон мөнгөө орон гэртээ онц хэрэгцээтэй зүйлдээ зарцуулдаггүй, 76 Ерөнхий сайд болсон 76 гишүүний тойрогт хувааж цацаад, тууз хайчилж шоудацгаадаг өрхийн тооцоогүй явж ирсэн. 31 жилийн өмнө 76 гишүүнтэй байхаар тогтож байснаас хойш улсын төсөв 55-60 дахин, улсын өр 70 дахин, улсын эдийн засаг 15-20 дахин тэлсэн. Тэр хэрээр бүдүүн 76-гийн мэддэг, зурдаг, хуваадаг, иддэг хэмжээ нуга суга өсч, гишүүн болох нь хамгийн өндөр ашигтай бизнес болсон юм.
Төсөв, концесс, тендер, сангуудын зээл гэх мэт бүгдийн илүү сайхан маргаашийг өмнүүр нь орж булаасан цөөн хүний гар дахь эрх мэдлийг ийнхүү задлав. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хөдөлгөөн ч бүгд тэгш эрхтэй, гахай илүү тэгш эрхтэй гэдэг шиг Улс төрийн товчооны тусгай эрх ямба эдэлсэн 10 гаруй хүний ноёрхлын эсрэг байсан юм. Наян оны хоёр залуу Хөгжлийн банк, нүүрсний хулгай, сангуудын тонуулыг шүгэл үлээн дэлгэж олон нийттэй хүч хавсарч байгаа нь шарилжинд баригдсан улс төрийн үр дагавраас илүү үндэс хөрсийг нь эргүүлэн өөрчлөх хэрэгцээ шаардлагыг нотолдог. Өөрсдөө Хөгжлийн банкинд өр ширтэй юун шүгэл үлээх, өмнөх ах нар шигээ мэдээгүй царайлаад хоног тоолж, хугацаагаа дуусгана.
Өнөөдрийг хүртэлх Монголын улс төрийн 30 жилийн хог шороог арилгахад тоос босч байна. Өмнөх засаг баригчид өөрсдөө “но”-той учраас ноцтой баримтуудыг ил болгохыг хүсээгүй овоорч хураагдсан хог шороо тоос тортог ихтэй. Авилгын төсөөллийн индексээр 19 жилийн өмнө 145 улс орноос Монгол 85-р байранд байснаа 116 хүртэл хойш ухарсан.
УИХ 76 гишүүнтэй байх нь анхнаасаа дийлэнх олонхийн саналаар дэмжигдсэн тоо ч биш. Үндсэн хууль хэлэлцэж байхад, 32 жилийн өмнө 1991 оны 12 дугаар сарын 2-нд УИХ-ыг 76, 102, 120-150 гишүүнтэй байх гурван өөр санал гарч байсан түүхтэй. АИХ-ын 180 депутат 76 гишүүнтэй байхыг дэмжиж, 171 нь татгалзаж байжээ. 351 хүнээс ердөө 9 хөн саналын илүүгээр 76 дээр тогтсон. С.Зориг агсан өнгө мөнгөөр биш үзэл бодлогоор өрсөлддөг, бэлэг сэлт биш бодит шийдлээ уралдуулдаг пропорциональ тогтолцоонд насан туршдаа үнэнч байсан юм. Өөрчлөлтөө хэлэлцүүлж батлуулж чадсан нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар болохоос биш энэ санаачилга анхных нь биш. Фортуна Н.Батбаяр тэргүүтэй улс төрчид 99, Ерөнхийлөгч байхдаа Х.Баттулга 2019 онд 108 гишүүнтэй байх, үүний 54 нь мажоритар тойргоос, 54 нь намын жагсаалтаар сонгогдох төслүүд мэдүүлж байсан ч ажил болгож чадаагүй.
С.Баярын үзэж буйгаар төрийг “нүцгэлж”, үндсээр нь өөрчлөх нь тактикийн хувьд эрсдэлтэй, МАН-ын эрх ашгаар явцуу авч үзвэл сөрөг. Аль ч бөх өөрийн давдаг дүрэм, барьцаараа л барилдахыг боддог. МАН хоёр сонгуульд УИХ-д 60-аас илүү суудал авсан, анх удаа дараалан ялсан, нийтдээ 6 удаа эрх баригч болсон тоглоомын дүрмээсээ татгалзлаа.
Стратегийн хувьд, улс орны эрх ашгийн хувьд бол хожоотой өөрчлөлт. Нэг намын дарангуйлал үүслээ гэдэг болгоомжлолыг МАН-ын дарга, генсек хоёр өөрсдөө нурааж байгаа нь улс төрийн эр зориг, гишүүдийнхээ эрх ашгийг хөндсөн бэрх сорилт дундуур туучсан хэрэг. Эрх барьж буй нам сонгууль бүрийн өмнө өөрт ашигтай гэж үзсэн тоглоомын дүрэм зохиодог олон удаа давтагдсан түүхэнд энэ хүрээд сүүлчийн цэг хатгагдав. Үндсэн хуулийн өөрчлөлтийн чанарыг нь биш зөвхөн тоог нь онилон маргалдсанаас бус төрийн машин, улс төрийн тогтолцооны шинэчлэл энэ хавар биш 2021 оны 12 дугаар сард болсон МАН-ын 30-р их хурлаас эхэлсэн гэж үзэж болно. Үзэл баримтлалаа тодотгож, авлигачдаас намаа цэвэрлэх дүрэм баталсан. Хуульчид, эрдэмтэдтэй хамтран ажиллаж, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа 318 хуулинд хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл, заалт байгааг судлан тогтоосон. Хөгжлийн банкны өр зээлийн өнгөрсөн онд шүгэл үлээж, Засгийн газар авилгын эсрэг 5Ш ажиллагаа зарлан явуулж буй зэрэг нь шат дараатай, төлөвлөгөө байсан нь тодорхой байна.
Энэ хоёр гал атгаж, салхи зүсээгүй бол, тусгай сангууд, нүүрс, Хөгжлийн банкинд гарсан хулгай зэлгийг илчилж дэлгээгүй бол, их үргээлэг явуулаагүй бол хуучин улс төрийн автор болсон зарим ах нар гишүүн гэдэг хамгийн ашигтай бизнесээ үхэн хатан өмөөрч хамгаалахад бэлэн байсан ч өөр болж буй цаг үе, үнэний хүч хоёрт гүйцэгдлээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шинэчлэл дуусаагүй эхэлж байна. Араас нь сонгууль, улс төрийн нам, нийтийн ашиг сонирхлыг зохицуулах тухай багц хуулиуд хэлэлцэгдэнэ. Намууд хуулиар мөнгө санхүү, үйл ажиллагаагаа шилэн болгох үүрэг хүлээнэ. Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай бас нэг урт нэртэй хуулиар улс төр, төрд байх бизнес, мөнгөний хувьд ашиггүй, алдагдалтай болно. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, яам, агентлагийн дарга нар бүгд төр, төсвөөс тендер, концес, зээл, тэтгэлэг авахыг тас хорино. Мөнгө төлж гишүүн болоод олохгүй алдах тул мөнгөний эзэд сонголтоо хийнэ.
Үндсэн хууль, нам, сонгууль, ашиг сонирхлын тухай хуулиудын иж бүрэн багц шинэчлэл өнөөгийн гутамшигт улс төрийг уг үндсээрнь өөрчлөх, төрийн эвдэрхий машиныг засч, системжсэн авилгын намгаас гаргах хүлээлт үүсгэж байна. Д.Амарбаясгалан Япон, Солонгосын улс төрийн шинэчлэлийн сайн, муу жишээг эш татдаг. Монгол дугуй гэж тусдаа дөрвөлжин, гурвалжин юм байхгүй. Тийм ч учраас цоо шинээр дугуй зохиох хэрэггүй. Өрөөл бусдын туршлагаас суралцаж, өндөр хурдаар үр дүнд хүрэх хүсэл зориг, амбиц, алсын хараатай байж бодлогоороо өрсөлддөг, шийдлээ уралдуулдаг парламентын тогтолцоо, улс төрийг бүтээж босгож чадна. Япон нь амжилттай, Солонгос нь амжилтгүй болсон жишээ. Япон нь тогтвортой парламент бүхий улс төртэй, Солонгосынх тогтворгүй, ийш тийш савалдаг, , Ерөнхийлөгч нар нь төрийн ордноос гараад төрийн шоронд өрөө нь бэлэн байж байдаг. Япон “дугуй” нь өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт шиг 60% нь тойргоос, 40% нь жагсаалтаар сонгогддог холимог тогтолцоотой.
Манайхаар бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай шиг улс төрчид нь орооцолдсон дуулиант хэргээс сургамж авч, 1994 оны улс төрийн тогтолцооны иж бүрэн шинэчлэл хийж, холимог тогтолцоо нэвтрүүлсэн. Үр дүнд нь намууд нь төлөвшиж, улс төр, сонгуульд мөнгөний нөлөө эрс багассан. Солонгос “дугуй” нь дутуу шинэчлэлийн үр дагаврын улмаас чанараар гүйцэхгүй.
2004 онд улс төрийн тогтолцооны хуулиуддаа өөрчлөлт оруулсан ч Үндэсний Ассемблейн гишүүдийнх нь 84.3% нь тойргоос, ердөө 15.7% нь жагсаалтаар сонгогддог. Хоёр том нам ээлжлэн засгийн эрх барьдаг, сонгууль, улс төрд мөнгө хүчтэй, түүнийг дагасан авилгын хэрэг илүү их гардаг. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсаны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дүгнэн мэдэгдсэнээр “Нэг өгүүлбэр боловч өнөөдөр сонгуулийн тогтолцооны суурь реформ хийгдэж байна. Шинэ 30 жилийг эхлүүлэх шинэ тоглоомын дүрэм. Нэг гишүүд ноогдсон эрх мэдлийн хэт төвлөрөлд цэг тавигдлаа”. Үндэс нь эрүүл бол мод ургана. Үндсэн хуулийн өөрчлөлтөнд салбар хуулиудаа нийцүүлснээр улс төрийн тогтолцооны багц шинэчлэл хийгдэнэ. Нэг өнөөдөр хоёр маргаашийн үнэтэй. 2023 оны 5-р сарын 31. Шинэ 30 жилийн эхний өдөр.
Б.ЭГШИГ
Сэтгэгдэл0
Амарбаясгалан Оюун-Эрдэнээс нэг насаар дүү гэхэд маш хөгшин овортой харагдаж байна.
Зүс биш агуулгыг нь хар аа
Данхны бөгс долоогоод хэдийг авдаг юм бол доо! Их л амттай байх даа ккк
Ажил хийж чадахгүй, мэдэхгүй тэгээд бусдаас буруу хайна сүүлдээ үндсэн хууль буруутай болоод дууссан.
энэ луйвар дээрэмд оролцсон хүмүүс, ах дүү амраг садан нь, хамтрагч нь гэсэн новшнууд бн шүү
Эхлээд ард түмнийхээ ИТГЭЛ үнэмшлийг эргүүлж сэргээх ажлаа давын өмнө хий задаа амарбаясгаланч мэдэхгүй ногүй байж чадөхгүй л боловуу нэг тийм сул сөрөг харагдаад байдаг
Бурууг нураах бол зориг шинэ үе ирж бн
Залуус нэгдэх хэрэгтэй. Эх орон газар шороо хамгаас үнэтэй
Уншигдах нь юутай сайхан ч бодит байдал дээр яг л сонгууль угтсан хуучинсаг арга барил хүүхдийн мөнгөний олголт, тэтгэвэрт нэмэлт гээд зүй ёсны хардлага, эргэлзээ дагуулах нь ярвигтай. Яг үнэндээ 2 жилийн хугацаанд бид хуучинсаг маягаар ардын, ангийн дайсантай л тэмцэлдэж Монгол, Монголоо үзэн ядах сэтгэлгээгээ л сэдрээлээ. Бусдаар бол ЗГ-ын зүгээс л пропагандаа, үзэл суртал маягаар л мөнгө олж байна, бүх зүйл зөв сайхан болж байна гэж мэдээллэхээс өөрөөр иргэдийн амьдралд бодитой тусгалаа олсон эдийн засгийн үр өгөөж, амьдрал ахуй нь сайжирсан зүйл харагдахгүй байгааг хэрсүү оюундаа тунгаах нь чухал. Нэг гараагаа ҮХ-ийн өөрчлөлт ярьж нөгөөгөө гараараа шүүмжлээд байх 30 жилийн тогтолцооныхоо алдаа буюу сонгууль угтаж мөнгө тараадаг юм яваад байгааг хэрсүү ухаандаа тунгаах нь чухал шүү элэг нэгт ахан дүүс минь!!!...
Where is НЯМБААТАР? !!
Тагжийсан пөлдийсөн ямар ч даргын имж байхгүй хэтэрхий мэргэн жараахай нямбаатар юу гэж энд байжых бэ дэ? Эргүү минь.. сумьяабазрын халаасны хүн МАН-н хүүхэлдэй шт…
4 жилийн өмнө Үндсэн Хуульд өөрчлөлт оруулчихаад Гахай нэрээрээ алдаршсан авилгач Занданшатар бас л ийм хоосон үг ярьж байж билээ.
Амжилт хүсье.
Элэнцэг баланцагийн амжилт бэ ? Эргүү дагз минь
Хэдэн төгрөгийн долоолт вэ
600к төг-р Амарбаясгалан бичүүлсэн гэнэ
Амарбаясгалан саяхан ЖДҮ-сангаас хулгай хийж байсан хэдийдээ мөс зүсэгч боловоо,дүрээ хувиргасан ийм хамелёонд юун амархан итгэнэ вэ,
Ах дүүсээрээ ждү авсан байна лэ.. нохой толгойт амарбаясгалан гэгч
mundag etonxii said xulgaich naryg shuutgej xorongiig ny erguulen avch l chadax xeregtei
Балдуушны мундаг ?.. үхсэн хойноо нохойн баас
Одоо цагийн засгийн газрыг боловсролгүй макро эдийн засгийн суурь мэдлэггүй мөнгөний бодлого ойлгохгүй бизнесийн суурь байхгүй тэнэг юмнууд удирдаж байгаа нь инфляци нь хүнсний хэрэглээнээс давж байгаа аар тодорхойлогдоно
Намын жагсаалтыг устгаа. Нам дагасан үе үеийн хулгайч нарт.л ашигтай
Монгол хүнд тэнэглэл багадаггүй
Долоогч Б.Эгшиг гэж бязда минь .. данхан толгойт & нохой толгойт 2 Монгол орныг сүйрэлийн ирмэгт авчирчихаад байхад юуу гээ худлах юм бичиж дэмий донгосоод байнаа… зусарч лалар минь
Мөлчийтөл долоожээ
Энэ 2 -г харахаар нүд хорсох юм… нохой шиг буудах юмсан
Мал бол алаад идэхсэн… 2 хүүрийг
Энэ Амарбаясгалан ингэж Эгшиг мэтийн хүн хогуудаар ийм юм бичүүлэхээ мэднээ..
Миеэ даргыг 2 талаасаа нь долоож байгаад нэг л өдөр 2 уулаа ноцсон до.. барьцгүй 2 до… яаж ч мэдэх хорлонтой хүмүүс .. бүү итгэ…
Магтаж сайшааж ч гэх юм уу да эсвэл долоож хөхөж байгаа хүмүүс бол багаар нь дэмждэг хүчээ нэгтгэсэн цахим үндэстэн баялагтаа эзэн монгол .. ээ чааваас да тэнэгүүд ..
Нөгөө л схемын нэг тал байх гэж ажиглаж байсан минь үнэн. Гэтэл бидний хүсч байсан эрж байсан үнэн шудрага ил тод байх юмнуудыг хийгээд эхэлсэнд бид талархах ёстой
Битгий шаа