Орос-Украины дайнтай холбогдуулан 2019.9.10-нд бичсэн судалгааны нэгэн өгүүллээ хоёр хуваан сайтдаа тавихаар шийдлээ. Эндээс мэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.
Орос-Хятадын хооронд мөргөлдөөн дэгдэх үү гэдэгт гадаадын ихэнхи шинжээчид одоохондоо тийм магадлал байхгүй гэж хариулна. Дайн дэгдэх магадлал бараг байхгүйтэй адил. Хятадын гадаад бодлого дорнод ба зүүн өмнөд чиглэл рүүгээ илүү төвлөрнө, яагаад гэвэл шийдэгдээгүй асуудал байна, Тайванийн асуудал байна. Газар нутаг, усан хилийн асуудал тэнд хурцдах магадлалтай учраас тэнгисийн цэргий цэргээ Оросоос давуулаад бэхжүүлээд байна гэх дүгнэлт явж байх юм.
Жао Хуашэн профессорын үзэж байгаагаар Хятад нь Оростой хамсан дэлхийн шинэ дэг тогтоохыг илүүд сонирхдог, хөрш түншийн харилцаанд үндэслэсэн тэдний харилцан эрх ашиг гэдэг нь шат ахиж буй аж. Орос нь Хятадыг хэн гэж хардаг вэ? Дэлхий дахинд стратегийн тогтвортой байдал, энх тайвныг хадгалах (1); дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ дэг журам буй болгож бэхжүүлэх (2); олон улсын харилцаанд шударга ёс, тэгш эрхийг тогтоож сахиулах (3) хамгийн нөлөө бүхий ойрын түнш нь хэмээн оросууд үздэг гэсэн байх юм. ОХУ-аас Хятадад маш их, бүр хэтийдсэн ач холбогдол, үүрэг ногдуулж байдаг юм байна.
АНУ ба Өрнөдийн тулгаад буй дэлхийн дэг явцгүй болсон, бодит биш, либерал консерватив дэлхийн дэгийг сөрөх өөр дэгийг Хятад, Орос хоёр дэмжиж байна хэмээн хятад эрдэмтэн үзжээ. Хоёр орны харилцаан дахь эдийн засгийн потенциал Хятадын хувьд нэн чухал. Улс төр гэхээсээ эдийн засгийн ашиг Хятадад чухал гэсэн санаа бололтой. Тиймдээ ч Жао профессор шууд хэлж байна. Орос бол Хятадын хувьд хамгийн том нефтийн экспортлогч, байгалийн хийн хамгийн том экспортлогч байх бололцоотой, хийн гэрээ хэрэгжээд ирэхэд тэгэх ч байх гэжээ. Оросын эдийн засгийн өсөлтийн хурд бусад том гүрнүүдийнхээс хоцорч байгаа ч Хятад нь Оросыг улс төрийн тэгш эрхт түнш гэж үздэг хэвээрээ. Харин цэргийн эвсэл болж шат ахих тухайд, Хятад бол эвсэлд үл нэгдэх бодлого явуулдаг, энэ бол улс төрийн зарчим, түүнийгээ өөрчилнө гэдгийг би олж харахгүй байна хэмээн хятад эрдэмтэн нэмж хэлжээ. Орос нөхдийн сав л хийвэл хэлэх дуртай “холбоотон” гэдэг үгнээс хятадууд жийрхээд байгааг илтгэх мэт.

Хэдийгээр Хятад нь санхүү-мөнгө-бүтээн байгуулалтын асар их боломжтой, тиймдээ ч “Банк улс” хэмээн хочлогдох боловч цэрэг зэвсгээ ямагт сайжруулж буй цэргийн нэгэн гүрэн гэдгийг бид харж байна. Хятадын удирдагч Си Жиньпин эх орныхоо цэрэг-стратегийн потенциалыг бэхжүүлэх талаар тасралтгүй ажилладаг ба ХАЧА-ийг өөрчлөн орчин үеийн болгож шинэчлэх, “байлдааны бүс”-ийн командлах чадварыг дээшлүүлэх талаар намын цэргийн бодлого гэдгийг хатуу баримталдаг. South Morning Post гэх хонконг сонинд бичсэнээр Си Жиньпин нь дайнд бэлтгэхийг цэргийнхэндээ уриалж Өмнөд хятадын тэнгис, Тайвань орчимд хариуцлагын бүс зарлаж, байлдах арга техник, дадлага сургуулилтаа тасралгүй хийхийг үүрэгджээ. Болзошгүй нөхцөл байдалд байнга бэлэн байх, дайнд бэлтгэхэд төвлөрч анхаарах, онцгой нөхцлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах талаар бас ярьжээ. Мөргөлдөөнт нөхцөл байдалд дадлагажих хээрийн ба тэнгисийн сургуулиуд цаашид тогтмол хийгдэх ажээ.Хонконгийн тэр сонинд “Энэ бүхэн гэнэтийн, хэн ч төсөөлөөгүй мэдэгдэл үйлдэл боллоо” гэсэн байх юм.Өмнөд хятадын тэнгист хятадын ба америкийн байлдааны хөлөг онгоцууд байнга хөлхөж заримдаа ойртож бүр тулгарч байдаг ба үүнийг хонконг сонин эшлэж тайлбарласан нь энэ ажээ.
Хятадын хувьд зэвсэгт заналхийллээс хулчийдаг үе өнгөрөх нь өнгөрсөн. Шууд байлдаад унах нь юу л бол? Гэхдээ өөрийн стратегийн хил хязгаар ба нөлөөний хүрээг цэргийн хүчээр хангаж хамгаална гэдгээ ил хэлдэг, бүр хуульчилдаг болсон. Еврази, Африк, Өмнөд Америкт эдийн засаг, улс төрийн экспансаа цэргийн хүчээр хангаж дэмжинэ гэдгээ ч нуухгүй байна. Арми, флотоо идэвхтэй шинэчилж байна. Дэлхийн том дайн гэдэггүй юм аа гэхэд, орон нутгийн шинжтэй жижиг дайн байлдаанд хятадын зэвсэгт хүчин түүртэхээргүй болсон. Сүүлийн хоёр жилд гадаад бодлого, гадаад стратегийн асуудлаа ч үлэмж шавдууллаа гэхчлэн Business Insider-т бичсэнийг шууд хөрвүүлье. Хятад нь аливаа зэвсэгт мөргөлдөөнд цуцашгүй юм. Хүн хүчний асар их нөөц байна. Зэвсэгт хүчнээ ямагт сайжруулж байна. Дэлхийн шилдэг 5 армийнтоонд АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Франц гээд жагсаж байгааг харвал Хятад нь хүний нөөц, газар зүйн байрлал, ложистикийн боломж, баялгийн нөөц, аж үйлдвэржилтээрээ эдний хэний ч дор орохгүй, харин ч зэрэг зэрэг хөгжүүлж байгаа гэдгээрээ онцлогтой аж.
Дайн байлдаанд ямагт бэлэн байж ирсэн армитай нь гэвэл Орос яах аргагүй нэрлэгдэнэ. Төрийн Думын батлан хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга Александр Шерин энэ талаар ам бардам ярьжээ. Оросын армийн үр өгөөж ямагт дээшилж ирсэн, шинэ шинэ зэвсэг бүтээж боловсруулж байна. Байлдааны бэлтгэл бүрэн хангагдлаа гэжээ. Харин хурандаа Виктор Литовкиний үзэж байгаагаар дайн байлдаан явуулах туршлага Хятадад байхгүй, иймээс тэр 5 армийг харьцуулах онолын үндэс муутай, америк туршлагатай, орос мэдээж туршлагатай, харин хятадууд “нет” гэсэн байх юм. Харин ч хятадын араас жагсах франц, британийн арми бол туршлагатай шүү, тэр утгаар Business Insider рейтинг тогтоох нь утгагүй, зэвсэгт хүчний байдлыг бүрэн тусгаж чадахгүй гэхчлэн ярьж, Хятадыг доош нь хийжээ.
Энд гадаадын эх сурвалжаас хангалттай ашиглалаа. Утгыг нь гаргаж унших эсэх нь уншигчдын дурын хэрэг. Монголтойгоо холбосон ганц нэг мөрүүд би нэмчихснийг санаа сэдэл, сануулга гэж хүлээн аваасай.
Орчин цагт дайн гэдэг чинь Сталинград, Курскийн дэргэдэх шиг өргөн фронтоор хэдэн сая цэрэг оролцуулан цус асгаруулан, хэдэн зуу мянган танк оволзуулж шатааж хийдэг цаг нь өнгөрсөн. Дэлхийн III дайн гэдгийг тэр өнцгөөс төсөөлж болохгүй. Олон улсын терроризмтой 2001 оноос хүн төрөлхтөн дайн хийж байна. Сири-Иракийг “Лалын улс” бүчин авч түйвээгээд ялагдсан боловч цаашаа олон салбарлаад өөр улс орнууд руу шилжин байрлаад, эсвэл гэмгүй царайлан гэр орон төрөлх нутагтаа ирчихээд дэлбэлэх тэслэх, алан хядах даалгавар хүлээн цагийг нь анан байгаа чинь ч шинэ маягийн дайн мөн шүү дээ!
2019.9.10
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Орчин үеийн дайн шал өөр болсоныг бид өдөр тутам бодитоор хараад мууцгааж байна. АНУ болон барууныханы гол боож үхэх гээд байгаа шалтгаан нь Орос ч биш Хятад юм. Социализм комунизм бол бүтэшгүй зайлшгүй дампуурах ёстой мухар зам гэж 100 жил онолдож ирсэн хүмүүст хятадын хөгжил асар том салаавчыг аманд үмхүүлж бн. Энэ нь тэдн й хувьд 100 жил худлаа ярьсан болох гээд байгаа асар том аюул юм. Тиймээс тэд сүүлийн 10 хятадыг зогсоо зайгүй өдөж дайн хийж бн. Дотоодод нь үймээн гаргаж хүний гараар могой бариулах нь хамгийн зардал багатай эхний үе шат. Энэ нь Гонг конгын ардчилалын төлөө тэмцэл гэсэн нэрээр илрэв. Хятад дарав. Тэгмэгц бактериологийн дайн хийж вирус оруулж үзэв. Хятад дарав. Одоо эцсийн шат дайны хэлбэрт шилжих шилтийн үед бн. Төрөл бүрийн эвсэл холбоо зохион байгуулж бусад улс орнуудыг талдаа татах гэж оролдож байгаа нь дайнд идэвхтэй бэлтгэж байгаа процесс юм. Гэхдээ япон солонгосоос өөр улс тэднийг нэгэнт таньсан учраас тэдний талд орохгүй байгаа нэг том асуудал бн.
Улс орныг дотроос нь задлан бутаргах тэр аргаа явуургүй болсныг барууныхан мэдчихээд, дэлхийн улс орнуудыг өөртөө татахын тулд төрөл бүрийн эвсэл холбоод байгуулах гэж оролдож байгаа чинь л үнэнд ойрхон болж байх шиг байна. Манайх шиг жижиг орон л саржинд нь үрэгдчихгүй бол яах вэ? Энэ том, “ Их гүрнүүд” чинь, үнэхээр, аюултай бодлоготой бололтой юм гэдгийг энэ нийтлэлээс ухаарах шиг боллоо!
Үзэл суртлыг түр хойш тавибал том утгаараа дайны арга хэлбэр өөрчлөгдөөгүй. Бүгд турхирдаг, хагаралдуулдаг, аль болох хохирол багатай өрсөлдөгчөө дарах гэж үеийн үед хичээдэг байсан. Ганц жишээ татахад одоо ч энх цагт Оросууд Монголчуудыг дотор нь хужаа хасаг дөрвөд гадагшаагаа Америк Япон Герман гэж турхирдаг. Анхнаасаа Оросууд Түрэгүүдэд тусламж амлаж Зүүнгарын Ойрдуудын эсрэг турхирч дайтуулснаар хоёуланг нь сөнөөж Төв Азид эзэн суусан.Дараа нь гэхэд Ойрдуудад тусламж амлаж Манж Халхын эсрэг турхиран гол гаргаад үндэстнийг мөхөөсөн.Хожим Шинжаанд Түрэгүүдийг Хятадын эсрэг турхирч хядуулсан.Тэгээд болоогүй Монгол руу амьд үлдэх гэж орж ирсэн Казахууд руу Хасаг лал цагаач гэж Монголчуудыг турхирдаг. Ертөнц ийм.
Эх орныг нь эзлэж эрх баригчдыг нь цаазладаг 2 улс байна. АНУ ,Британи гэх 2 улс .
Дэлхийд дайн хийж ашиг олдог ганц л улс байгаа тэр нь ануус,баярхүүгийн шүтээн.Дайн хийхийн тулд нүб дээр цагаан нунтаг үзүүлээд л иракийг сүйтгэж эх орны хүү Саддам Хусейнийг дүүжилсэн.Ливийн домогт удирдагч Каддафийг алахад шулам клинтонша хэрхэн баярласныг дэлхийгээрээ харсан. Дайны ард жүүдүүд,англосаксууд байдгийг энэ муу баярхүү мэдэхийн дээдээр мэдэж байгаач ганц үг унагаадаггүй гөлөг шүү дээ,орос,хятад өөрсдийн эрх ашгаа хамгаалж байгаа улсууд,чадалгүй улсууд югослав,ливи мэт нь хэдэн хэсэг болгон тасчуулаад дууслаа.Ингэхлээр түриймгийлэгч нь хэн гэдэг нь тодорхой,үүнийг бүгд л ойлгоод эхэлсэн,удахгүй дээ дэлхийн шинэ журам тогтох болно.
Хоорондоо тэс өөр Америк Орос Хятад соёл нэг санааг өөр өөрөөр илэрхийлдэг. Нарийн нягт протестант Англосаксончууд одоогийн даяаршсан дэлхийд мэдээллийн ач холбогдол маш чухал гэж ажил хэрэгчээр үздэг тул монополи давуу байдлаа ашиглаж суртал ухуулга, төөрөгдүүлэлтийг (маш олон бие биентэйгээ зөрчилдсөн мэдээлэлүүд) маш сайн хийдэг. Англосаксончуудаас айж,Католик Латинуудыг шүтэж,Азийг доорд үздэг Оросууд бол угаас туйлширдаг, илт хямдхан жүжиглэдэг үндэстэн болхоор мэдээллүүд нь ч бас ийм байдаг. Ийм мэдээлэл дотооддоо Оросуудаасаа гадна хагас хугас Өмнөд Америк,Өмнөд Дорнод Европ,Бага өмнөд Азиар хязгаарлагддаг.Хятад бол төрийн төлөө оготно боож үхэх нь тэнэг гэж үздэг дорнын соёлын хувьд санаагаа өөрийнхөө ард түмэнд ч хязгаартай хэлдэг. Гадаад ертөнцөд хэрэгтэй бол мөр хооронд далд утгаар л илэрхийлнэ.Жао профессор Оросын тухайд одоо л холбоотон гэж хэлжээ.Хятад Алс дорнод, Владивосток(Хайшэньвай (海参崴) бүгд Оросуудад булаалгасан өөрийнх нь нутаг гэдгийг хэзээ ч мартахгүй.
Saixan niitlel bnaa, bayarlalaa tanid.
Энэ орсгой шүдэлсэн новш өөрийгөө хэн гээд бумба галзуурсан юм донгосч явдагийн Ярьж бичиж байгаа нь инээд дургүй зэрэг хүргэхээс хэтрэхгүй
Not surprised in his deep knowledge, elegant writing. Sometimes Bayerhuu features some soft power technology very skillfully touch by touch being my real Icon. He's advocacy seasoned n passionate enough to be awarded a Medal of Merit, if any.Good luck
Bidniig ungas aldan hereldeed suuj baihad Ukraine uls Erchim Huchee urjigdar Europe ruu nileed ih hemjeegeer EXPORTLOOD ehlev. Tuuz haichilsangui chimeeguihen hiij Ungar Cheh Moldav geh metruu shugamaa tataj amjaad EXPORTOLJEE. Bas tsereg zevsegiin dainiig Delhiin Ur Tarianii dain bolgon huvirgaj 19 million tonn ur tariagaa bas EXPORTLOH gene. Dain baildaangui bid uy hiij buteej bn ve? Default yariv. Arai gej HB - nii zeeliig tuluulj yadaj b. Sahal E- iin zeeliig belen munguur tuluullee gev.Sejig ajig turj b. Mun 600 terbumaas 192g tuluulsen chin barag 500g ni tuluullee geh um. Avilgaliig l barigdahguin tuld Belen Munguur ugdug gedegsen. Tsaashid heleltseer hiij bui goe nereer 49%- aa aldah vii. Aldah ch gej dee Sahald uguud ard ni nuugdan " hamtrah " bii vii.
Хужаа хүн хужаа бодлоготой
дайн дххмжрана дайн энхийг сахиулна дайн ялалтаар дуусна дайн зөвлөлтөөр дуусна дайн хилээ хамгаална дайн ёрын муу ёвроп сөнөнө дайн монголыг тойрохгүй дайрна
Монгол мэдээллийн тусгаар тогтносон байдлаа одоо хангахгүй бол европыг шүтдэг Орос Буриадуудын хоол байсаар байх болно.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган