"Баянзам" тээвэрчдийн холбоо, Баянзам ҮЭ-ийн хороо мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд:"Олон хүчин зүйл байгаагаас хамгийн харамсалтай жишээ хилээр нүүрс ачин гарч буй машин бүрийн жолооч нар 4.0 метр өндөрт гарч нүүрсний хучлагыг хучих ажлыг хийж байна. Уурхайгаас ирээд нүүрс буулгах талбайд мөн өөрсдөө дээш авирч хучлага хуулж байна. Ингэхдээ хамгаалах хэрэгсэл огт байхгүй маш салхитай орчинд дээш аюултай өндөрт гарч байна. Энэ байдлаас болж олон идэр сайхан залуус бэртэж гэмтэж тахир дутуу болж хохирч байна. Жолооч А цэгээс Б цэгт ачааг бүрэн бүтэн хүргэх ёстой байтал давхар ажил үнэгүй хийж хучлага хучиж хуулж уурхайд амь насаараа тэнчин тавьж төрд хэмнэлт хийж өгч байна.
Энэ нь Монгол улсын зохих хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хуулийг өдөр тутам зөрчсөн үйлдэл болж байгаа тул 2026.06.23 ний өдрөөс бүх боомт дээр тээвэрчид дээшээ авчирч хучлага хуулахгүй эсэргүүцэл зарлан зогсох болсоныг үүгээр мэдэгдэж байна.
ЭТТ ХК ийн нүүрснээс олох экспортыг орлогыг нэмэгдсэн дүнтэй харуулахын тулд тээвэрчдийн хүүхдийн талхны мөнгөнөөс хумсалж байна. Энийгээ тээврийн тендер доод үнэнийн өрсөлдөөн гэдгээр халхалж хийж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны хуулиар доод үнэ өгсөн компани тухайн биржээр арилжигдсан нүүрсийг тээвэрлэж байна. Биржээр нүүрсээ борлуулахдаа олборлолт борлуулалт татвар шимтгэл шингээд тонн тутамд нүүрсний үнэ. Үүн дээр нэмэх нь тухайн боомтод хүргэх тээврийн үнэ гэсэн хоёр үнэ шингээж байгаа Хятад улсад хүргэхээр тооцож оруулсан тээврийн хөлснөөс хэмнэлт хийхийн тулд тээвэрчдийн олох орлогыг төр булааж байна. Эрх баригч нам энэ сайдууд Сонгуульд орохдоо ард түмнээсээ хумсалж хулгайлж ажиллана гэж яриагүй....
Ж.Энхбаяр сайд хэлэхдээ төр тээвэр дээр хатуу үнэ тогтоож болохгүй, бас нүүрс тээвэрт их зардал мөнгө гаргавал улсын төсөвт орох орлого эдийн засагт асуудал үүснэ гэсэн утгатай тайлбарыг их хуралын танхимд хэлсэн.
Энд ойлголтын буруу бол тээврийн хөслийг нэмэгдүүлсэн дүнг хятад талын худалдан авагч өгч байгаа Биржээр арилжагдсан нүүрсийг үнэ дуудаж авахдаа өөрийн боомт дээр авахаар тооцож тээврийн үнийг давхар тооцож төлж байгаа. Энэ талаас харах юм бол хятад талаас тээврийн хөлсийг нэмж тооцсон дүнгээр төлбөрөө аваад дотооддоо доод үнийн уралдаан зарлаж 5-10 доллар хэмнэлт гаргаж байгаа дээрэм. Энэ бол иргэдийнхээ тээвэрдийнхээ дотоодын компаниудын орлогоос шимж буй паразит хэлбэр. Энэ асуудлыг залруулах асуудлаар одоогийн ЕС Н.Учрал УИХ ын дарга байх үед тогтоол гаргаж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг биржийн арилжаанаас салгаж, бие даасан байдлаар зохицуулах" чиглэлийн эрх зүйн өөрчлөлтийн саналыг НЭН ТЭРГҮҮНД боловсруулж, яаралтай шийдвэрлэн, даруй ажил хэрэг болгох, чиглэл өгсөн байдаг. Энэ одоо болтол яригдахгүй дарагдаж байгаа.
Н.Учрал ЕС болсон байхад нь бидний зүгээс энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар шаардлага бичиг өгөхөд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам ТНБД ын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэвт энэ асуудлаар анхаарах талаар цохсон бичиг өгсөн боловч одоогоор ямарч хариу байхгүй байгаа.
Иймд одоо өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж уул уурхайн болон ашигт малтмалын олборлолт биржийн тухай хуулиудын төсөлд тогтоолын хэрэгжилтийг хангасан заалтыг оруулахыг хатуу шаардаж байна.
Засгийн газарт хүргэж буй шаардлага:
Монгол иргэдийн нэг бүлэг болох 35000 нүүрс экспортын тээвэрчдийн ам нас эрүүл мэнд, Үндсэн хуулинд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах арга хэмжээ авч хөдөлмөрийн хууль, аюулгүй ажиллагааны хуулийг сахиулах хатуу үүрэг өгч Монгол залуусын амт насыг хамгаалах шуурхай тодорхой үр дүнтэй хариуцлага тооцсон арга хэмжээ авах.
Хууль зүйн яам, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн яам газрууд хамтран ажлын хэсэг гаргаж жолооч нарыг аюултай өндөрт гарахыг тулгаж хууль зөрчсөн үйлдэл хийсэн, хийлгэхээр шахан шаардсан дарамталсан төрийн болон ААН ийн хуулийн эртгээдийн дарга сайд холбогдох албан тшуаалтнуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авах
УИХ ын 124 тогтоолоор өгсөн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг биржийн арилжаанаас салгаж, бие даасан байдлаар зохицуулах" чиглэлийн эрх зүйн өөрчлөлтийн саналыг НЭН ТЭРГҮҮНД боловсруулж, яаралтай шийдвэрлэн, даруй ажил хэрэг болгох асуудлыг ЗГХЭГ аас эрхлэн хариуцаж, тээврийн компаниуд төлөөллийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийж биржий нүүрс тээврийг оновчтой зохион байгуулж, баялгийн экспортын үр шим Хятад худалдан авагч, төрийн уурхайд төдийгүй хөдөлмөрлөж буй тээвэрчдэд, тээврийн компангиудад үр өгөөжтэй байх нөхцлийг хангасан хуулийн өөрчлөлтийг хийх арга хэмжээ авах.
Бусад:
УИХ-ын 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг яаралтай хангаж, экспортын нүүрс тээврийн зах зээлд шударга өрсөлдөөн бий болгох.
ЭТТ ХК болон экспортлогч уурхайнууд экспортын нүүрс тээврийн үйлчилгээний өртөг, норм, жишиг тарифын судалгааг хараат бус байдлаар хийж, олон нийтэд ил тод танилцуулах.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй "ЧӨЛӨӨЛЬЕ" бодлогын хүрээнд экспортын нүүрс тээврийн салбарыг зах зээлийн гажуудал, шударга бус нөхцөлөөс чөлөөлөх бодит арга хэмжээ авах.
Шаардлагын хариуг 2026.06.23 ний өдрийн дотор албан бичгээр авах шаардлагыг хангаагүй тохиолдолд бүх боомтын тээвэрчид ажил хаялтад шилжих болохыг мэдэгдэж байна." гэсэн байна.
Пүрэв - 06 сарын 18,
2026
Сэтгэгдэл0