УИХ-ын гишүүн О.Номинчимэг цаг үеийн ноцтой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэрээ: "Тамхины хэрэглээтэй тэмцэхийн оронд тодорхой бизнесийн бүлэглэлүүд эрх ашгаа хамгаалахын төлөө нам дамнасан сүлжээ үүсгэсэн нь ил болж байна. Янжуур тамхи болон электрон тамхины импорт, худалдаатай холбоотой компаниуд өөрсдийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд төрийн байгууллагад нөлөөлөх оролдлого хийж, нийтийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг гацааж байна гэж хардаж байна.
Төрийн ордноор тамхины компаниуд УИХ-ын гишүүдийн өрөөнүүдээр явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна.
Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Энэ албан даалгавар нь төрийн бодлого болох гээд явж байна. Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг оруулах зөвшөөрлийг өгөөд бүх тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн. Үүнийгээ онцгойг татвараар нөхчихнө гээд үлгэр яриад сууж байсан хүн. Үнэхээр гутаж байна. Бид яагаад цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын өмнө буулт хийх ёстой юм бэ?
Яагаад Монгол Улсын хүүхэд, залуусын эрүүл мэндээс илүүтэйгээр электрон тамхины бизнесийг хамгаалах асуудал яригдах ёстой гэж? Электрон тамхи бол гаднын цөөн үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг бүтээгдэхүүн. Тэдний ашгийг нэмэгдүүлэхийн төлөө Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.
Хууль санаачлагчийн хувьд би энэхүү төслийг улс төрийн оноо авахын тулд бус, нийтийн эрх ашиг, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чин хүсэл, хариуцлагын үүднээс өргөн барьсан. Тиймээс энэ хуулийн төлөө тууштай тэмцэх болно. Энэ санаачилгыг дэмжиж байгаа иргэд, УИХ-ын гишүүд олон бий. Харин үүнийг янз бүрийн арга замаар эсэргүүцэж, гацаахыг оролдож буй хүмүүс ямар байр суурь баримталж байгааг иргэд та бүхэн анхааралтай ажиглана гэдэгт итгэлтэй байна.Хүүхдийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Энэ хууль хаврын чуулганы хугацаанд батлагдах ёстой. Цаашлаад энэ нь 126 гишүүнтэй УИХ үнэхээр иргэдийн эрх ашиг, хүүхдийн ирээдүйг хамгаалж чадах уу гэдгийг шалгах мөн чанарын сорилт болно" гэв.
Н.Отгончимэг
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл9
Энэ авгай одоо болиочээ
Ж.Энхбаяр угаас шившиг болсон гуйлгачин мөн. Одоо гуйлгачин хүнээр эдийн засаг яриулах хэрэг байна уу?
Цэргийн тэтгэвэр нэмж НДС цөлмөсөн, ХААЯ-ыг нүүлгэж бүхэл бүтэн салбар, яамаар тоглосон. Одоо тамхины бүлэглэлийг дэмжиж байна. Бүх лобби нь дандаа хувийн эрх ашгийн үүднээс хийсэн лобби байна. Төрөөр тоглоно гэж энийг л хэлнэ биз дээ?
Ийм аймшигтай болчихсон эрх мэдэлтнүүдийг чөлөөлж байж, зөв хүн нь цаашид ажиллана. Номинчимэгийг дэмжиж байна.
Номинчимэг гишүүн зөв шударга үйлийн төлөө байгаа бүсгүй гэдэг нь олонд танигдаж байгаа.
Номинчимэг гишүүний зөв. Электрон тамхийг хүүхдүүд бага наснаасаа эхлэн татаж байна. Бараг мода, чамирхал болсон байна. Маш их хортой. Монголд баталгаагүй тамхи оруулахаа больё. Тамхины татварыг нэмэгдүүлэх нь зөв шүү! Хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал тамхины бизнес эрхлэгчдийн эрх ашгаас илүү шүү. Гаднын орнууд тамхийг маш хүчтэй хориглож эхэлсэн байгаа. Тамхинаас болж маш олон хүн эрүүл мэндээрээ хохирч байна. Одоо хүүхдүүд бүр тэрнээс илүү хортой химийн хор сорж байна. Нэлдээ хавтгайрсан. Таслан зогсоох арга нь үнэ нэмэх!
женкогийн гар хөл хичээж байна уу
Лоббидож хэдэн юм олж бвал хүн хордох өвдөх үхэх Язгануур Энхбаярт хамаагүй болтой! Мөнгөнд улайрна гэж энэ
Have you been a victim of scams, fake investments, romance fraud, or online job scams? Losing your hard-earned money can be devastating, but you don't have to accept defeat! Recovery is 95% possible. Hire Digital Light Solutions messages E m ai l: digital,light,solution@ quality,service.c om & WhatsApp 1.9.5.4.8.5.6.8.0.4.5
Have you been a victim of scams, fake investments, romance fraud, or online job scams? Losing your hard-earned money can be devastating, but you don't have to accept defeat! Recovery is 95% possible. Hire Digital Light Solutions messages E m ai l: digital,light,solution@ quality,service.c om & WhatsApp 1.9.5.4.8.5.6.8.0.4.5
Have you been a victim of scams, fake investments, romance fraud, or online job scams? Losing your hard-earned money can be devastating, but you don't have to accept defeat! Recovery is 95% possible. Hire Digital Light Solutions messages E m ai l: digital,light,solution@ quality,service.c om & WhatsApp 1.9.5.4.8.5.6.8.0.4.5