Хүүхэд байхад ирээдүйн тухай бодоход нэг л сайхан мөрөөдөл байдагсан. Бидний үеийнхэн ирээдүйг яаж төсөөлж, мөрөөддөг байсныг энд нурших нь илүүц юм даа. Гол нь ирээдүй гэдэг нэг л сайхан гэгээлэг бидний мэдэхгүй зүйл байсан болохоор би гэдэг чинь ирээдүйгээ тэсэн ядан хүлээж, түүн рүү яарч тэмүүлдэг байж. Өнөөдөр би 60 гарсан өвгөн болсон хойно миний бага насны мөрөөдөл биелэлгүй, хүүхэд насны минь ирээдүй ард минь үлдэж өнгөрсөн цаг болсон ч, надад харамсах зүйл алга. Алдаж онодог хорвоод хэтэрхий их алдсандаа ч харамсах юм алга. Тавилангаараа л болж.
Харин өнөөгийн өндөрлөгөөс ирээдүйн тухай бодохоор тун харамсмаар байх юм. Та бүхэн намайг хадан гэртээ очих нь ойртоод л харамсаж байна гэж бодох байх? Тэгвэл ёстой тийм биш. Харин ч би өөрийгөө гайгүй сайхан цаг үед амжаад амьдарчихлаа гэж сэтгэл хангалуун байна. Дайны гамшгийг үзсэнгүй. Хүмүүсийг байгаль эхтэйгээ илүү ойрхон, хүний мөс чанар, ухамсар, сэтгэл оюунаа гээгээгүй, одоогийнхоос хавьгүй илүү байхад амьдарсандаа баяртай байна.
Сүүлийн 30 жилд бидний монголчууд ямар их өөрчлөгдөв өө? Цаашид бүр л дордох юм байна. Энэ муухай болж байгаа нийгэмд амьдрахад ямар ч жаргал алга. Өөрчлөгдөх гэрэл гэгээ харагдахгүй байна. Учир нь монголчууд жинхэнэ тархины тураалд орчихсон байна.
Гадны хүмүүс үүнийг аль эрт олж хараад бидний тухай бичиж л байсан. Уг нь бол монгол хүмүүсийн оюуны чадавхи өндөр гэдэгт би эргэлздэггүй. Гэтэл бид хараагдсан ард түмэн шиг өөдлөхөө байлаа. Өнөөдөр бид хэн юм бэ? Нэг л их өнгөрсөн түүхээрээ хий хоосон бахархаж цээжээ дэлдсэн хүмүүс. Бас болоогүй бид бол тэнгэр заяатай, зовхи нь өөдөө босоо монголчууд бид сэхнэ гээд л хоосон чалчаад байдаг.
Гэтэл бидний ирээдүй өнөөдрөөс л шалтгаална. Тэгвэл бид өнөөдөр ямар байна? Бид ирээдүйнхээ төлөө юу хийж байна? Бид бол Монгол улсыг мөхөл рүү нь л залж явна. Монголчуудтай яривал бүгд л ухаантай. Бүх сэдвээр үг хэлүүлэхгүй цэцэрхэнэ. Жаахан лавшруулаад харвал тэд зүгээр л биеэ тоосон, тархины тураалд орсон хоосон чалчигчид болж байна. Ухаантай ард түмэн бол 30 жил ингэж эргүүтэж амьдрахгүй биз дээ? Товчхондоо Монголын ирээдүй бүрхэг байна.
Ер нь хүн төрөлхтний ирээдүй ч бүрхэг боллоо. Хамгийн инээдтэй нь бид одоо цаг дээрээ ч амьдарч чадахгүй, одоо цагаасаа хоцорч явдаг байх юм. Хүн төрөлхтний техник, технологийн төвшин ямар хэмжээнд хүрснийг мэдэхгүй, зөвхөн бидэнд зөвшөөрөгдсөн зүйлсийг л дутуу хагас мэдэж амьдардаг байна. Бид бүхний зүүдэнд ч оромгүй хөгжсөн техник технологийн дэвшлийг хүн төрөлхтөнд ил гаргахгүй нуусаар байна. Нефть болон нүүрс хэрэглэхгүй байгальд хоргүй эрчим хүчний асуудал аль эрт нээгдчихсэн байна. Угаасаа л 100 гаран жилийн өмнө Николас Тесла үүнийг нээчихсэн л байсан. Гэвч мөнгөний эздүүд үүнийг дараад ил гаргахгүй байгаа. Нисдэг таваг энэ тэр чинь цуурхал бус бодит зүйл. Дэлхийн татах хүчний үйлчлэлийг үгүйсгэж ажилладаг хөдөлгүүр бүхий нисдэг хөлгүүд хийгдчихсэн. Эдгээр олон техникийн ололт амжилтыг хэн биднээс яагаад нууж байна вэ?
Газар доор хичнээн олон соёл иргэншил байгаа, бидний дунд манай дэлхий дээр хичнээн олон харь гаригийн төлөөллүүд амьдардаг, манай гаригийнхан Ангараг гаригийг аль эртнээс эзэмшиж байгаа, тэнд өөр харь гаригийн хичнээн төлөөлөл байдаг, ер нь эх дэлхий дээр минь хаана юу байдаг, дэлхийн болон хүн төрөлхтний түүх бидэнд зааж сургаж байснаас шал өөр болох тухай, дэлхийг ер нь хэн захирч удирдаад байгаа, хүн төрөлхтнийг ямар хувь заяа хүлээж байгааг мэдэхгүй, ойлгохгүй амьдраад л дуусах болж байгаа юм байна.
Ирээдүйн хүмүүс жинхэнэ утгаараа байгалиас заяасан мөн чанараараа байх нь нэгэнт өнгөрчээ. Сүүлийн үед дэлхийн олон эрдэмтэн, судлаачид Коронагийн дараа хүн төрөлхтөн шал өөрөөр амьдрах болно гэж хэлээд байдаг нь ийм учиртай юм.
Би яахав амьдардгаа амьдарсан. Хүн төрөлхтний ирээдүй, монголын ирээдүйд л харамсаж байна. Уг нь бол бүх хүн төрөлхтөн ухамсартайгаар тэмцсэн бол мөнгөний эздийн энэ новшийн төлөвлөгөөг нурааж болох л байсан. Харамсалтай нь тийм зүйл болохгүй нь бололтой???....
Нийтлэлч Гочоогийн Ламжав (Эрдэнэт)
Сэтгэгдэл0
иргэн биш - нийтлэлч , булганых биш - эрдэнэтийнх , иргэн ламжав ч анхдагч - нийтлэл ч ламжав ч анхдагч ...
Амьдрал хэзээ ч санаснаар болдоггүй юм. Хүн бүрийн үйлийн үрээ эдэлж амьдардаг.
Conspiracy theory het itgej - pessimist zugnult zogiol baina
асуудлаар дүгнэлт хийгээд байх шиг Олон улсын өсуудлаар мэдлэг мэдээлэл чинэ уншмгчдыг гэгээрүүлдэг ч эдийн засгийн асуудлаар дутмаг гэнэн санаанууд чинэ бүтэхгүй буруу тийш нь түлхэх хортоы
Энэ өвгөн сүүлийн үёд их бичиж байна хүн 60 хүрээд ухаан ордог юм !! Ирээдүйд санаа зовоод хэрэггүй ээ өвгөөн !
Нийтлэлч Ламжавтай 100% санал нэг байна.Би яг өөрийн чинь насны энэ Монгол улсын,эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовж явдаг нэгэн. Үнэхээр Монгол орон минь ийм өргөн уудам газар нутаг,арвин их мал сүрэг,ашигт малтмалтай мөртлөө ийм цөөхөн хүн амтай улс яагаад ийм доройтолд ордог юм бол гээд шогширч гайхаж суудаг.Бурханаас заяасан заяатай,Чингэс хаан гээд цээжээ дэлддэг мөртлөө өнөөдөр байж байгаагаа,ирээдүй хойч үе маань яах бол гэж бодохоор үнэхээр сэтгэл өвдөх юм.Нэгэн ухаант эр зоригтой,эх оронч өөрийгөө түмний төлөө Монголын төлөө зольж чаддаг эрэмгий эр гараасай,30 жил биднийгээ оюун санааны,хүмүүжлийн,ёс сутрахууны доройтолд оруулж ирсэн үе үеийн үхээнц,урагшгүй,амин хувиа хичээсэн арчаагүй,авлигач,луйварчин,урвагч Төрийн Тэргүүнүүд,ЕСайдууд шиг тэдний залгамжлагчид бүү гараасай гэж залбирья,мөргөе.Нийтлэлчид баяр хүргэе,үргэлжлэл бий гэж итгэнэм.
Монголын газар нутаг дээр амьдарч буй бүх үндэстэн ястныг нэгтгэж нэг үндэстэн болгосон цагт монголчууд эх орныхоо төлөө нэгдэж тэмцэж чаддаг болно.
Хэцүү цаг иржээ. Дэлхийгээрээ нэг тьиймхэн.Хийрхэл хий үзэгдэл тэнүүчлэх. мэдэхгүй ээ?ирээдүй гэж ярих нь илүүц болчихсон биш үү?
Хүүхдүүд эвдэж хэмхэлж байгаад нас нь тогтоод ирэхийн цагт эрхээ биш нэг томоожиж ухаан суух л байх гэж бодох юм.
Yu gej soliorood bna aa Ajil hiigeechee zavgyi bailga Bitgii geyeyyr
Нисдэг таваг, тэр шинэ технологи, харь гаргийн хүмүүс бидний дунд байгааг яаж мэдэж байна вэ? Газар доорх соёл иргэншил хаана байгаа юм бэ? Тодорхой баримттай ярь л даа! Бас л хүмүүсийг алмайруулахад чиглэсэн үйлдэл бичээд байна шүү дээ! Тэр гайхамшигт технологийг хаана бий болгоод, ямар гээч мөнгөний эзэд дэлхийг далд удирдаад байгаа юм бэ? Мөн л харь гаргийнхан уу? Нисдэг таваг гэх мэт тэр үл мэдэгдэх технологийг эзэмшдэг, хүн төрөлхтнөөс нуудаг тэр амьтдыг илчлээч! Та нар мэдэрсэн л юм бол илчлэх боломжийг нь хүмүүст илэрхийлэх, зааж зааварлах л хэрэгтэй биз д
Ангараг гаргийг аль эрт эзэмшчихсэн гэж юу бичээд байгаа юм бэ? Тэнд мөн өөр гаргийн садалгааны станц байдаг юм уу? Өөрөө яг ямар баримт, нотолгоогоор ийм зүйл бичээд байгаа юм бэ? Тэр баримтаа баталж, нотолж чадах юм уу?Би нэг л үнэмшиж чадахгүй байна.
Нийгмийн хувьсгалаар л шийдэгдэнэ тэр нь дөxөж байгаа болоод л xэт мөнгөжсөн давxрагийн сүйрэл эxлээд байгаа юм биш үү !!!
Яг үнэн 60 гарсан улсад ёстой огт xарамсаx юм байxгүй, мөн ч сайxан үе байжээ. Алтан үе л гэж тэр байx. Залуучуудаа бодоxоор л xэцүү юм даа, өөрсдөө тэмцэxгүй энэ модон хударгандаа дуртай хэ хэ хэ
Xөөрxий залуу үе маань тэр сайxан үеийг мэдэxгүй болоxоор болж байна болгоно гээд мэxийгээд байx нь даан ч өрөвдөлтэй, энэ нүхээ цааш нь уxаад байгаа том эмгэнэл юм даа !!!
Цэнзууртай бай л даа. Зөнөг гажигуудыг шууд арилга.
Ээж аав маань 90 оны өмнөxөн насны эрxээр тэнгэрт заларсан, ямар мууxай нийгэмтэй золгож байгааг бидэнтэй адил ядаж гадарлаагүй, азтай улс.
50-70 оны пост комунистууд энэ улсыг 30 жил самарлаа. Угаасаа хичнээн дэлхийг дагаж ардчлилал гэж хашгирлаа ч юу ч бүтээж чадахгүй манкуртуудаас юу ч хүлээхэв
ИX ЧУXАЛ СЭДЭВ XӨНДӨЖ,, ӨӨРЧЛӨX XУВЬСГАX ГЭЖ XӨДЛӨXГҮЙ УРАГШАА XАРААД Л ЗҮТГЭЭД БАЙВАЛ ИРЭЭДҮЙ Л XӨӨРXИЙ ЮМ ДАА,
Бидний ирээдүй ямар байхыг хэн ч мэдэхгүй