Вьетнамын эдийн засаг ойрын 10 жилийн дотор Сингапурын эдийн засгийг давахаар байгаа талаар Сингапурын “DBS” банкнаас гаргасан судалгаанд онцолжээ. Тус банкны ахлах эдийн засагч Ирвин Сеах сүүлийн жилүүдэд Вьетнамын эдийн засаг хурдацтайгаар өсөж байгааг онцлоод эдийн засаг нь ингэж хурдан өсөхөд үзүүлж буй нөлөөгөөр дараах хүчин зүйлсийг нэрлэсэн байна.
Үүнд: -АНУ, БНХАУ-ын худалдааны дайн -Эдийн засгийн бодлогоо урт хугацаанд төлөвлөж, тогтвортойгоор хэрэгжүүлдэг байдал -Гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт
Одоогийн байдлаар Вьетнамын эдийн засаг 224 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд энэ нь Сингапурын эдийн засгийн (324 тэрбум ам.доллар) 69 хувьтай тэнцэж байгаа юм. Ерөнхийдөө Вьетнамын эдийн засгийн жилийн өсөлт дунджаар 6-6.5 хувь байгаа нь Сингапурын эдийн засгийн өсөлтөөс 2.5 орчим хувиар илүү байгаа юм.
АНУ, БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙН
Хятадад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын компаниуд худалдааны дайн эхэлж, харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар оногдуулж эхлэх үеэс Вьетнамын хямд ажиллах хүчин, бизнесийн таатай орчинг судалж, тус улсад үйл ажиллагаа явуулах сонирхол нь нэмэгдэх болжээ. Петерсон институтын судлаач Мэри “АНУ, БНХАУ- ын худалдааны маргаанаас Вьетнам хэдийнэ ашиг олоод эхэлсэн. Хоёр улсын худалдааны маргаан хурцдаж эхэлсэн үеэс эхлэн тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлснийг олон үзүүлэлтээс харах боломжтой” гэдгийг онцолсон байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-аас Вьетнам руу чиглэсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн онд оруулсан нийт хөрөнгө оруулалтынх нь 65 хувьд хүрчээ. Сүүлийн 10 жилд Вьетнамын эдийн засаг хурдацтай өсөж байгаа.
Тухайлбал, үйлдвэрлэлийн салбар нь эрчимтэй хөгжиж “IKEA” шиг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн тоо нэмэгджээ. Хонконгд төвтэй “Baker&McKenzie” судалгааны байгууллага “Худалдааны маргаан үүсэхээс өмнө Вьетнамын хямд ажиллах хүч, бизнесийн таатай орчинг сонирхох гаднын тэр тусмаа АНУ-ын компани олон байсан. Харин худалдааны маргаан хурцадсан нь энэ байдлыг улам хурдасгаж байна” гэжээ. Өнгөрсөн онд Вьетнамын зөвхөн аж үйлдвэрийн салбарт л гэхэд 14.5 сая хүн ажиллаж байна гэсэн тоо байдаг.
ЦАХИЛГААН БАРАА, ТЕХНОЛОГИЙН САЛБАР
Вьетнам нь Ази болон Африк дахь цахилгаан барааны экспортоороо хоёрдугаарт бичигдэж байгаа, юм. Тиймээс “Затзипд” болон “Microsoft” зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниуд тус улсад салбараа нээх гарц хайж эхлэх болсон.
Хямд ажиллах хүч-Вьетнам дахь дундаж цалин хөлсний хэмжээ Хятадын дундаж цалингийн гуравны нэгтэй тэнцдэг.
Түүнчлэн тус улс Дэлхийн банкнаас гаргадаг “human capital" индексээр дэлхийд хоёрдугаарт ордог. Өөрөөр хэлбэл тус улсын хүн амын дийлэнхийг 30 болон 30-аас доош насны залуус эзэлдэг гэсэн үг юм. Энэ бол С технологийн төдийгүй үндэстэн дамнасан томоохон корпорацууд Вьетнамыг сонирхох болсон хамгийн гол шалтгаан. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт- Тус улс дэд бүтцийнхээ салбарт жилд дунджаар ДНБ-ийхээ 5.8 орчим хувийг зарцуулдаг нь Азийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдож байгаа юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Вьетнамын бодлого боловсруулагчид эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулдаг. Түүнчлэн тус улсын эдийн засгийн хэтийн төлөв, эдийн’ засгийн өсөлтийн урт хугацааны прогноз нь ч нэлээд өөдрөг байгаа юм.
ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ
“Maybank Kim Eng” судалгааны байгууллагын судлаач, эдийн засагч Чуа Хак Бин Вьетнамын эдийн засаг энэ байдлаараа өсвөл Сингапурыг гүйцэхэд ердөө л таван жил шаардлагатай гэжээ. “CIMB”-ийн эдийн засагч Сон Сен Вун Вьетнамын эдийн засаг өссөнөөр бүс нутгийн эдийн засаг ч дагаад өсөх боломжтой гэж үзэж байна. Ер нь ирэх жилүүдэд Малайз, Индонез, Тайданд зэрэг орны эдийн засаг хурдацтайгаар өсөж, Сингапурыг гүйцэхээр байгаа аж. Өнгөрсөн 2017 оны байдлаар Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 57 мянган ам.долларт хүрч, Австри, Швед, Дани зэрэг нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэх орнуудтай эн зэрэгцэж очсон юм.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
АНУ-ыг дагасан ямар ч улс богинохон хугацаанд бар арслан болж босч ирж байгаам даа.....
Америк сондромоо чи Шар хаданд очиж үзүүл. Намын синдром дээр одоо бас АНУ солирол нэмэгдвэл цар тахлаас дор юм болно шүү
Вьетнам гэдэг улс....СССР,БНХАУ-ыг дагаж коммунизм-социализм гэж балайрч гүйгээд юу олж долоов....АНУ-тай харилцаагаа сайжруулахад дороо босоод ирж байна шд...
Тэгвэл хамгийн эхлээд Монгол л босмоор юм. Гэтэл тэдний ганц ч үйлдвэр орж ирдгүй. Коммунист нам толгойлсон Вьетнам, Хятадад л төвлөрөөд байдаг.Анархистүүд гээд манай ардчиллынхнаас л эмээдэг юм биш үү.
Монголд орж ирж байсан барууны хөрөнгө оруулагчдыг шулаачин мөлжөөчингөөр дуудаж,шорон оронгоор айлгаад дээрэмдээд хөөж явуулдаг биз дээ.ОТ төслийг,Арева компанийн Улаанбадрах сумын ураны төслийг мөд удахгүй хөөж явуулна...тэгээд барууныханд тас гомдоостой
busad ornuudiin kommunistuud ulsaa hugjuuleed l manai kommunistuud ulsaasaa hulgailaad l sonin shuu
Америкчуудад салаавч харуулсан ямар ч улс нүүрээрээ газар харуулдаж унадаг тавилантай....
Соц-змын үед бидний "Төлөг" гэж басамжлан нэрлэдэг байсан вьетнамчууд эдүгээ асар хурдтай хөгжиж байна!!! Гэтэл нөгөө төлөгний ах монголчууд бид дороо л хий эргээд байдаг, 30 жил шаварт суусан машин шиг дороо хий эргэлээ!!! Тожоо жолоочийг солихоос нааш монгол машин хөдлөхгүй дээ!!!
Жирийн Монголчуудыг Хужаа Америк Япон хасаг төлөг чукча чурка дөрвөд гэж турхирдаг нь гаднаасаа Азийн дайсан Оросууд дотроосоо Хэнтийн буриад Төвийн хужаанууд л байсан.
Ардчиллын замаар орсон зүүн европын орнууд ч бусад тивийн улсууд ч сүйрээд дуусч байхад яагаад социалист улсууд үсрэнгүй том амжилтанд хүрээд байна аа. Сингапурыг хэн ч барууны задгай ёс зүйтэй,хүний эрх донгоссон гудамжны дэжгтэй улс гэхгүй шүү.Маш хатуу сахилга бат,хууль дүрэмтэй бараг дарангуйлалтай улс гэж хэлж болно.Сахилга батгүй, эмх замбараагүй газар хэзээ ч амжилт, хөгжил, дэвшил байдаггүй гэж чин үнэн үг байна.
Дорнод Европ сүйрч байна гэж ямар чөтгөр нь чамд хэлээв....Кремлийн тожгорууд хэлээ юу?
баян хоосны ялгаа, үндэстэн,цагаачдын тэмцэл,мөнгө өмч хөрөнгийн төлөөх зөрчилдөөн өрсөлдөөн зэргээс болоод нас нь богиносоод л байгаа бололтой.
Хөгшийн европ юм вм үзсэн егзөр толгой....туулаад л гарна
Бөөлжис цутгам хүзүүгүй, гомо схйхбалаг, хужаа баярцргт, дорсгор энколд мэтийн сэжгүүүдээр удирдуулсан улс сөнөөд алга болчоогүй нь их юм!!!
Монголчууд оросын нөлөөнөөс салаагүй цагт хэзээ ч хөгжихгүй. Хэрэв бид УЦС, ДЦС барьчихвал хотоо тэлж, замын бөглөрлөөс гарах бүрэн боломжтой. Гэтэл оросууд бидэнд 5 дахин үнэтэй цахилгаанаа өгөхийн тулд УЦС, ДЦС-ийн төслийг 30 гаруй жил нураасаар ирлээ. Газрын тос, түлш шатахууны хувьд яг ижил. Зүүнбаянд байсан газрын тосны үйлдвэрийг оросуудын заавраар бөгс долоогчид нь нураасан. Газар нутгаас нь ил далд хэд хэдэн удаа булаан авсан. 1946 онд Урианхайн хязгаар, 1976 онд Хиагт хот, 1984 онд Увс нуурын хойд хэсэг, Шүдэн уулыг булаан авсан. Оросыг дагаад хөгжих байтугай газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хадгалахад ч хэцүү.
Аштай юу, хэдэн засварчин залуус нь манайханд дээрэлхүүлэхгүй нутагтаа сайхан амьдарч, толгой дээгүүр явах нь. Манайхан Со явж ажилладаг шигээ удахгүй Вьетнам явж ажиллах байхөө.
Хэнийг ч илс шууд нүдэнд ил харагдах арьс өнгө яс үндэс нас хүйсээр ялгаж доромжилж дээрэлхэх нь хамгийн адгийн энгийн ёс суртахуун.