sonin.mn

БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан АНУ нь гаалийн татварын асуудлаар БНХАУ-тай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа мэдээлэл гарсантай холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулжээ.


Тодруулбал тэрээр хэлэхдээ, "БНХАУ АНУ хоёр тал гаалийн татварын асуудлаар гэрээ байгуулах нь бүү хэл, зөвшилцөл хэлэлцээ ч хийгээгүй. Энэ удаагийн гаалийн татварын дайныг АНУ үүсгэсэн учраас тус улс хэрэв яриа хэлцлээр дамжин асуудлыг шийдвэрлэхийг жинхэнээсээ хүсэж байгаа юм бол буруугаа залруулж, заналхийлэл шантаажийг зогсоон, БНХАУ-д чиглүүлсэн ганц талын гаалийн татварын бодлогуудаа бүрэн цуцалж, эрх тэгш, хүндэтгэсэн, харилцан хөнгөлөлттэй суурин дээр БНХАУ-тай хэлэлцээ хийх ёстой. Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамт хожих нь шинэ эрин дэх БНХАУ АНУ-ын зөв харилцааны замнал юм. Нэг талаар БНХАУ-тай гэрээ байгуулахыг ярьж, нөгөө талаар туйлдаа тулсан дарамт үзүүлсээр байгаа нь БНХАУ-тай харилцах зөв арга зам биш, хэрэгжих боломж ч байхгүй" гэсэн байна.


Г.Бямба