sonin.mn

ОТТАВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /TASS/. Канадад парламентын ээлжит бус сонгууль өнөөдөр болно. Энэ удаагийн сонгуульд нийт 16 нам оролцож байна. Санал хураалтад ялсан улс төрийн хүчний удирдагч тус улсын 25 дахь Ерөнхий сайдаар томилогдох юм. 


Канадын парламентын ээлжит сонгууль энэ оны 10 дугаар сард болох ёстой байсан боловч Ерөнхий сайд асан Жастин Трюдо гуравдугаар сарын эхээр эрх баригч Либерал намын даргын суудлаас огцорсны дараа түүнийг залгамжлагч Марк Карни дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль явуулахаа зарласан юм. 


Канадчууд АНУ-тай хийж буй худалдааны дайны нөхцөлд Засгийн газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлэх болсон тул Трюдог огцорсны дараа олон нийт Либерал намыг дэмжих нь эрс нэмэгджээ. Карни олон нийтийн дэмжлэгийг ашиглан засгийн газраа байгуулахыг эрмэлзэж байгаа бөгөөд Либерал нам 2015 оноос хойш олонхын засгийн газар байгуулж байгаагүй юм. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг