Лондоны марафон гүйлтийн үеэр хамгийн олон тамирчин барианд орсон нь дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн тухай The Guardian сонин мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр, Их Британийн нийслэлд 27-ны ням гарагт болсон марафон гүйлтэд оролцсон 60 орчим мянган тамирчин барианд орсноор 2024 оны 11 дүгээр сард Нью-Йоркийн марафоны үеэр тогтоосон дээд амжилт шинэчлэгдсэн байна. Тухайн үед барианы шугамыг 55 646 хүн давж байв.
Лондоны марафоныг зохион байгуулах хорооны дарга Хью Брэшерийн ярьснаар, марафон гүйгчдийг дэмжихээр ирсэн хүмүүсийн тоо ч мөн адил рекордыг эвджээ. Гүйлтийн зам дагуу 800 мянга орчим цугларч тамирчдыг хөгжөөн дэмжиж байсан нь ердийнхөөс 60 мянгаар олон байв.
Лондонд тэнгэр цэлмэг, 20 хэм дулаан байсан нь хөгжөөн дэмжигчид олноороо ирэхэд нөлөөлсөн байна. Энэ удаагийн тэмцээнд оролцсон эрэгтэй тамирчдаас Кени улсын марафонч Себастьян Саве 2 цаг 2 минут 27 секундийн амжилтаар тэргүүн байр эзэлсэн бол эмэгтэйчүүдээс Этиоп улсын тамирчин Тигист Ассефа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт /2 цаг 15 минут 50 секунд/ тогтоожээ. Хагас марафоны зайд дэлхийн дээд амжилтыг /56:02/ тогтоосон Угандагийн тамирчин Жейкоб Киплимо Лондоны марафонд анх удаагаа оролцож, 2:03:37 гэсэн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ. Кенийн тамирчин, Лондоны марафоны 4 удаагийн аварга Элиуд Кипчоге 2:05:25 гэсэн үзүүлэлтээр 6 дугаар байр эзэлсэн байна.
Б.Адъяахүү
Мягмар - 10 сарын 13,
2026
Сэтгэгдэл11
References: Lollybet Casino Spielautomaten https://forum.reizastudios.com/proxy.php?link=https://lollybet.com.de/
References: Lollybet APK 95.staikudrik.com
References: Sol Casino Auszahlung https://s3.amazonaws.com/new-casino/First-Casino-Erfahrungen.html
References: Vegas Casino Bonus https://s3.amazonaws.com
References: %random_anchor_text% bbs.xingxiancn.com
References: Candy96 Casino com fanajobs.com
References: Candy96 Casino review Australia http://guilairo520.gain.tw
References: Bizzo Casino Bonus ohne Einzahlung https://www.rybalka44.ru
References: First Casino Einzahlung https://werkstraat.com
References: Candy96 Casino bonus codes https://part-time.ie/companies/candy96-com-casino-review-scam-or-safe-1-100-trust-score
References: New payid pokies https://telegra.ph/