
Йордан улсын Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-30-нд болж байна. Тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдөж байгаа ба манай улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгоны удирдлага дор долоон тамирчин тулалдсанаас хоёр тамирчин медаль хүртэх нь тодорхой болов.
Тэмцээний хөвгүүдийн 75 кг-ын жинд Т.Даваажав хүрэл медаль хүртсэн бол охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгөн медалийн болзол хангалаа. А.Алтанзул нөгөөдөр алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдах бөгөөд тэрбээр залуучуудын УАШТ-ий хошой алт, өсвөрийн УАШТ-ий хошой алтан медальтай тамирчин юм.
Сэтгэгдэл1
Zugeer l shuud nam shaa cag xemne !!!