sonin.mn

2000 оны эхээр сонгодог урлагийг монголчууд сонирхохоо байсан үед Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тэргүүтэй манай улсын урдаа барьдаг хөгжмийн зохиолчид жинхэнэ утгаараа ажилгүй сууж байсан гэнэ. Сэргэлэн нэг нь нийтийн дуучдад дуугаа өгч амиа аргалж байсан бол зарим нь яахаа мэдэхгүй будилж байсан аж.



Яг л энэ үед Н.Жанцанноров гуай гавьяат Д.Энхзулд яруу найрагч П.Хэрлэнтуяагийн шүүлэг "Ижий өглөө хоёр" дуугаа өгч дуулуулсан нь жинхэнэ нүдээ олсон гэнэ. Ямартай л өнөөдрийг хүртэл алдарт хөгжмийн зохиолч "Энхзул миний амийг аварч байсан шүү" хэмээн ярих вэ дээ. Юм нүдээ олно гэдэг л энэ байх даа.

 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"