sonin.mn
НҮБ. /RT/. БНАСАУ дайсагнасан хүчнүүдийн эсрэг түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж тус улсын дипломатч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Нэгдүгээр хорооны хуралдааны үеэр мэдэгджээ.
 
 
 
“БНАСАУ нь хариуцлагатай цөмийн гүрний хувьд түрэмгий эсвэл дайсагнасан хүчнүүд цөмийн зэвсгээ хэрэглэхийг оролдохгүй л бол цөмийн зэвсгээ зүй бус ашиглахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
 
 
 
Пёньян цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийн хүрээнд хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлдэг гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг