sonin.mn

Харьцангуй нимгэн булбарай, гуужимтгай, нар салхины нөлөө температурын өөрчлөлтөнд амархан цочрол авч таталдаж, хорсож холцруутдаг арьсанд арчилгааг эртнээс хийхгүй бол үрчлээ амархан үүсдэг гэмтэй. Хуурай арьсан дахь ус тосны хэмжээ хангалттай байдаг тул гоо заслын үйлчилгээнд амархан засал авна.

Хуурай арьсыг тогтмол арчлахгүй савантай халуун хүйтэн усаар байнга угаах, гоо заслын бэлдмэлүүдийг буруу хэрэглэснээс арьс улам хуурайших, үрчлээтэх, хоглцруутах зэрэг нөлөө илэрнэ. Хуурай арьсыг юуны өмнө зохих хэмжээний чийглэг, тослогтой болгоход анхаарах ёстой. Үүний тулд өглөө бүр нүүрээ угаахаас 10-15 минутын өмнө тараг хоормог, эсвэл цөцгий, / сүмс, өндөгний шар, ургамлын тосны аль нэгийг / устай адил хэмжээтэй авч түрхэх хэрэгтэй.

Хуурай арьс нь цаг агаарын тохиромжгүй нөлөөнд амархан цочирдог тул өдөрт нэг удаа \ бүлээвтэр зөөлрүүлсэн усаар угаана. Усыг зөөлөрүүлэхийн тулд 1л усанд хагас аяга сүү эсвэл, нэг хоолны халбага хүнсний содын аль нэгийг хийх буюу буцалгах, эсвэл 500 гр усанд 10 гр ургамлын тос хийнэ, Оройд өөрийн арьсны онцлогт тохируулан бага зэрэг бүлээсгэсэн ургамлын тос, шингэн тос, тэжээлийн тос, хярам, сүүний аль нэгийг ээлжлэн хэрэглэж дараа нь нүүрэндээ бүлээн жин 5-10 минут тавиад тохирох тосыг түрхэнэ.

Эх сурвалж: "Хань"