sonin.mn

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий энэ сарын 4-нд Шведийн Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.




Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, энэ жил Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцлов. Тэрбээр цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарт идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.




Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Монгол, Шведийн эрт цаг үеийн хэлхээ холбоо, Монголын нүүдлийн соёл, аялал жуулчлалын талаар сонирхон ярилцаж, хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.