Монголын боловсролын систем уналтад орж үхлүүт байгааг монгол хүн бүр мэдэж байгаа. Гагцхүү яагаад ийм хөгийн байдалд оров гэдгийн учир шалтгааныг олохгүй байна. Зарим нь багшдаа байгаа, зарим нь хичээлийн програмд байгаа, зарим нь сургууль хүрэлцээгүй, зарим нь бодлогодоо байгаа гэж ярих боловч үнэндээ бол боловсролын систем суурь эвдрэл, нуралтад орсонд хамаг учир нь байгаа юм. Энэ талаар системийн анализад тулгуурлан шинжлэх нь монгол судлаачийн үүрэг юм. Учир нь бид хойч үеэрээ байн байн туршилт хийж, тэдний оюун санааг хордуулж болохгүй…
Солиотой яамны солиотой ажил
БНМАУ-ын Боловсролын тухай хуулийг 1991 онд анх баталж, 1995, 2002, 2023 онуудад тус тус шинэчлэн баталжээ. Боловсролын тухай хуулиа шинэчлэн батлах хооронд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсныг одоо тоолж тогтоох боломжгүй. Улмаар 1993 онд Боловсролын Мастер Төлөвлөгөө баталжээ.
Үүнээс хойш 30 гаруй жилийн дотор Боловсролын хуулиараа ёстой тоглох шиг болов.
Тодруулбал 2002.05.02-нд шинэчлэн баталсан Боловсролын тухай хуулиндаа 2002, 2003, 2006, 2008, 2009, 2012, 2015, 2016, 2022 онуудад нийт 9 удаа “нэмэлт өөрчлөлт” оруулжээ. Товчоор Боловсролын хуулиа сүүлийн 10 жилд 9 удаа өөрчилжээ. Ингэж “нэмж өөрчилсөөр” 2023.07.07-нд Боловсролын тухай шинэ хууль баталжээ. Гэтэл дараа жил нь буюу 2024.01.17, 2024.05.16-нд нийт 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Гайхамшигтай… Бага, дунд боловсролын тухай хуулийг 1995, 2002, 2023 онд тус тус шинэчлэн баталсан бөгөөд 2023 оны шинэ хууль гарах хүртэл мөн л олон нэмэлт өөрчлөлт оруулжээ. Дээд боловсролын тухай хуулийг 1995, 2023 онуудад гаргасан бөгөөд нийтдээ 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. 2002 онд баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”, 2008 онд баталсан “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”, 2011 онд баталсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-уудад орсон нэмэлт өөрчлөлтийг тоолж амжсангүй.
Би ямар галзуугийн больницийн галзуучуудын үйлдэл болгоныг тоолох албатай ч биш. Ямар ч гэсэн Боловсролын хуулиа ингэж байн байн олон удаа өөрчилж тоглодог галзуу солиотой парламент ЗГ, яам дэлхийд ганц ч байхгүй. Монголын боловсролын энэ гаж үзэгдэл Гиннесийн номонд баттай орно.
Цаашилбал Боловсролын талаарх Төрийн бодлого гэж лайтай олон. Жи: Боловсролын салбарт 1997-2005 онд хийх өөрчлөлтийн үндсэн чиглэл (1997), Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (1995), Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн Хөтөлбөр (1998), Боловсролын салбарыг 2000-2005 онд хөгжүүлэх стратеги (2000), Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртлэх Үзэл баримтлал (2000), Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах Үндсэн чиглэл (2001), Боловсролын мастер төлөвлөгөө (2006), МУ-ын Үндэсний хөгжлийн цогц бодлого ( 2009), Боловсрол Үндэсний Хөтөлбөр ( 2010), Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2015) зэрэг болно. Эхний хөтөлбөртөө анализ, мониторинг хийж байж дараагийн хөтөлбөрийг боловсруулдаг дэлхий нийтийн зарчмыг хөсөр хаяж, дараа дараалан төрийн бодлого, хөтөлбөр гаргадаг өвчин тусав. Сүржин сүржин цаас гаргаснаар монголын боловсрол ер дээрдсэнгүй, харин улам дордох замыг тавив.
Боловсролын систем задарсан нь
Ардчилал ялмагц социализмын бүх юмыг үгүйсгэх өвчин дэлгэрч, үүнд боловсролын салбар хамгийн их нэрвэгдэв. Зөвлөлтийн боловсрол “муу”, “хоцрогдсон”, “хүний эрх байхгүй”, “захиргааддаг”, харин Барууны боловсрол бол “ардчилсан”, “дэвшилтэт”, “ирээдүйтэй” гэж нотолсон үй түмэн баримт гарган боловсролын системээ устгах ажилд ханцуй шамлан оров. Яг үнэндээ бол 1990-ээд оны эхэээр Зөвлөлтийн дунд боловсрол рейтингээрээ дэлхийд 6-т орж байлаа. Манай боловсролын систем ч гэсэн үүнийг дагаад нэлээд дээгүүр орж байсан нь ямар ч эргэлзээгүй. Гэтэл тэр үед АНУ-ын дунд боловсролын рейтинг дэлхийд 47-д орж байлаа.
Дэлхийд 6-рт буюу тэр хавьцаа явж байсан боловсролын системээ эвдэж, дэлхийд 47-рт ордог системийг авна гэж зүтгэхийг солиотой төрийн ажил гэж нэрлэхээс өөр аргагүй.
“Эдээрээ их оролдвол эвдэхийн шинж” гэсэн монгол ардын зүйр үг жинхэнэ утгаар биелэв.Зах зээлд шилжсэний хамгийн хүнд цохилтыг боловсролын салбар авав. Шидэт саваагаар дохисон мэт тэнэмэл болон траншейны хүүхдийн том бүлэг үүсэв. Тэнэмэл траншейны хүүхдүүдийн зураг бичлэгийг дэлхий даяар цацаж, гадаадаас мөнгө олох “сайхан арга” бодож олов. Энд тэндгүй хүүхэд хамгаалах байгууллагууд үүсч гадаадын мөнгөөр санхүүжих болжээ. Багш нарын отряд задарч, тэдний нэлээд нь гадаадад гарч, нэлээд нь ганзагийн наймаанд мордов. Ингээд боловсролын систем багш нарын хомсдолд оров. Зөвхөн 1990-1991 онд 1267 багш боловсролын салбараас гаран одож, 9 сургууль хаагдав. Уг нь сургууль нээгддэг болохоос хаагддаггүй билээ. Аргаа барахдаа 30-45 хоногийн курсээр бага ангийн болон зарим хичээлийн багш нарыг бэлтгэх болж түр аргацаав. Энэ үед “курсийн багш” гэсэн хачин нэр томъёо гарч байсныг санаж байгаа гэж найдана. Сургуулийн нэр хүнд муудаж, боловсролыг үгүйсгэсэн агуулга бүхий суртал нэвтрүүлэг дэлгэрэв. “Сургууль минь шатаасай” гэсэн дуу хүртэл зохиож, тэр нь нэлээд түгээмэл дуулагдах болов. Одоо ч гэсэн эрдэм номын ач холбогдлыг үгүйсгэсэн суртал нэвтрүүлэг хүчтэй хэвээр байна. Энэ нь бүгдээрээ тэнэг болцгооё гэж уриалснаас ялгаагүй.
Боловсролоо гадаадад даатгав
Гадаадаас мөнгө гуйх хамгийн “цэвэрхэн”, хамгийн “амархан” салбар нь боловсрол болон хувирав. Английн Хүүхдийг Ивээх сан (1995), Дэлхийн зөн (1996) Соросын сангийн “ Алхам Алхмаар” хөтөлбөр (1998 он), НҮБ-ын Хүүхдийн сан (2002), Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага (2007) Монголын боловсролын салбарт тусламж үзүүлэх болов. Улмаар ЮНЕСКО, Азийн хөгжлийн банк, Япон, Солонгос, Дани, ХБНГУ-ын ЗГ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, Соросын сан-Нээлттэй нийгмийн хүрээлэн зэрэг байгууллагууд боловсролын салбарт орж ирэв. Чухам энэ үед сургалтын олон үзэл баримтлал дэлгэрч, орон орны янз бүрийн стандарт нэвтрүүлэв. 2000 оноос боловсролын салбарт Английн болон Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн, Соросын Нээлтэй Нийгмийн Хүрээлэн, Швейцарийн
Хөгжлийн Сан, TAСИС, TEMПУС, KOЙКА, GTZ, AДРАSIDA гээд олон улсын байгууллагууд бага, дунд хэмжээний санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Дэлхийн бүх улсаас боловсролын мөнгө гуйдаг “ажилтай” болов.
1992-1997 онд Монгол-Данийн хамтарсан “Монголын бага, дунд боловсролыг дэмжих” төслийн хүрээнд сургалтын агуулгыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн. Манайхан “Данида” гэвэл сайн мэднэ дээ. Данидаа тэгж хэлсэн, Данида ингэж заасан гэж хэлбэл МУ-ын ямар ч хуулиас илүү үйлчилдэг болсон. Сүүлдээ гадаадын оролцоо хэрээс хэтэрч Лу.Гантөмөр сайдын үед Боловсролын яаманд шургалсан Муны шашны төлөөлөгчид (Б.Насанбаяр) Монголын боловсролын хөтөлбөрийг боловсруулах болтлоо даврав. Монголчууд толгойгоо гадаадынхны барьцаанд тавьснаа ингэж мэдэв.
Ингээд 2002 онд ерөнхий боловсролыг 11 жилийн тогтолцоонд, 2006 онд 12 жилийн тогтолцоонд шилжүүлэв. Заавал 11-ийг дамжилгүй нэг мөсөн 12 жилийн тогтолцоонд шилжиж болох л байсан. Гэвч манай Боловсролын яам тэнэг болохоороо завсрын шат гаргаж, будлиан хутгасан нь илт байна. Багш нараар бүр тоглож гүйцэв. Багшийн сургууль, хүрээлэнгүүдийг нэг нийлүүлж, нэг салгаж, шинэ шинэ гоё нэртэй системийг нэвтрүүлж, сургуулийн нэрийг солих мэт ажлыг солиотой юм шиг хийв.
2018 онд “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” гаргасан боловч хэрэгжсэн зүйл тун ховор. Манай Боловсролын яам энэ хуулиа бараг мартчихсан байх.
2024 оны байдлаар Монголд дунд сургуулийн 4217, цэцэрлэгийн 508 багш дутагдалтай байна. 2024 онд 2508 багш дээд сургууль төгссөн, 1077 багш тэтгэвэртээ гарчээ. Багш нарыг чамгүй олноор бэлтгэж байгаа боловч төгссөн багш нарын олонхи өөр тийшээ зугтаад алга болж байна. Энд гэсэн боловсролын системийн гажиг, яамны стратегийн алдаа байгаа юм. Хамгийн гол нь багш нарыг тогтоох эдийн засгийн хөшүүрэг алга. Гудамжны цэвэрлэгчээс гурав дахин бага цалин авахаар багш тогтох ямар ч үндэслэл байхгүй. Ингэж үймүүлэх гол шалтгаан нь боловсролын шинэчлэл нэрийн дор гадаад, дотоод төслөөс мөнгө цавчих явдал байлаа. Гадаадынхан ч Монголын яамны хүсэлтийг дуртайяа биелүүлж, хүссэн улс, байгууллага бүхэн монголчуудын боловсролд заавар зөвлөгөө өгөх болов.
Гадаадынхан эерэг сөрөг хоёр үүрэг гүйцэтгэв. Эерэг тал нь: гадаадынхан манай боловсролд хөрөнгө мөнгөөр тусалж, сургалтын шинэ систем бүрдүүлж, олон төрлийн зөвлөгөө өгч байсан явдал юм. Сөрөг тал нь: өөрийн үнэт зүйл, соёл, стандартыг хүчээр тулган хүлээлгэсэн явдал юм.
Дэлхийн боловсрол ба Монголын боловсрол
Сүүлийн үед Боловсролын яамны түшмэдүүдийн зүгээс “Монголын боловсролыг дэлхийн боловсролд ойртуулах” гэсэн хачин тэнэг нэр томъёо гаргах болов. Уучлаарай, эрхэмүүдээ, дэлхийн боловсрол гэж байхгүй. Ийм тэнэг юм ярихаа больж үз… Дөнгөж саяхан буюу 1980-аад оны дундуур АНУ-ын математикийн багш нар дунд сургуулийн математикийн боловсролын стандарт бүтээх санаачлага гаргажээ. Энд анх удаа “боловсролын стандарт” гэсэн нэр томъёо үүссэн. Энэ ойлголтод сурагчдад заах хичээлийн стандартаас гадна: сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарыг хамгаалах, захиргааны мэргэжлийн бус үйлдлээс хамгаалах стандартууд бас ордог. Улмаар АНУ-д 1990-ээд оны дундаас байгалийн ухааны (физик, хими, биологи, газар зүй орно) боловсролын стандарт бий болж, улмаар Их Британи, Итали, Нидерланд зэрэг улсууд хуулбарлан авчээ. Энэ ажил хараахан дуусаагүй. Европын Зөвлөлийн шийдвэрээр англи хэл, шинэ түүхийн хичээлийн стандарт бий болжээ. Өөрөөр хэлбэл АНУ, Европт стандартжуулалт дөнгөж эхэлж байна.
Иймд “дэлхийн стандарт” гэж томорч давхиад байлгүй түүнд хүрэх шат дараалсан төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйд нийцнэ. Ажлыг “нэг мөсөн дайрч хийдэг” тэнэг монгол зангаа орхиж
үз…
Боловсролын нуралтын шалтгаан
Зөвлөлтийн боловсролын системийг халж, дэлхийд тэргүүлэгч системийг авахыг би буруу гэж огт хэлэхгүй. Системээ шинэчлэх нь зөв. Гэхдээ зөвлөлтийн болон манай дунд боловсролын систем маш сайн байсан, түүнээс авах юм маш их. Дэлхий дахины боловсролын систем шинэчлэгдэж, боловсролын олон янзийн философи, үзэл баримтлал гарч ирэв. Эндээс авах юм маш их. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандах бүрэн бололцоотой.
Боловсролын системийн сүйрлийн шалтгааныг би дараах байдлаар ойлгож байна:
Нэг. Олон үзэл баримтлал, системээс аль нэгийг нь сонго. Манайхан “сайн сайхан” гэж санагдсан болгоноосоо таалагдсан зүйлээ хольж авахыг “шинэчлэл” гэж ойлгодог. Үүнээс болоод манай боловсролын систем “холион бантан” болж авч ч болохгүй, хаяж болохгүй байдалд орж нурж байна.
Хоёр. Аль нэг системийг сонгосон бол гүйцэд, бүтнээр нь ав. Манайхан дандаа сэглэж, зэмдэглэж, тасдаж авдаг учраас ямар ч сайн систем Монголд ажиллахгүй байна.
Жи: дүн тавихгүй, гэрийн даалгавар өгөхгүй, хүүхэд загнахгүй гэдгийг маш сайн тогтоож, хэрэгжүүлж байна. Гэтэл үүний эсрэг талд хүүхдийн авъяас сонирхлыг татах, харгалзах, хичээлд дуртай болгох г.м. заах аргын маш олон шинэлэг зүйлийг мэдэхгүй буюу авахгүй орхигдуулж байна. Ухаандаа сурагч хичээлдээ тааруу сурлагаар хоцрогдсон бол өндөр үнэтэй нэмэлт сургалтад суулгадаг, сэтгэл зүйчийн өндөр үнэтэй нэмэлт сургалтад сууж, “засарсан” гэдэг бичиг авчирдаг, зуны амралтаар өндөр үнэтэй нэмэлт сургалтад хамрагддаг зэрэг маш олон механизмыг авахгүй байна. Ийнхүү таалагдсанаа авч, таалагдаагүйгээ хаядаг монгол зангаас болж, ямар ч сайн системийг авч эзэмшиж чадахгүй байна.
Гурав. Монголын боловсролын системд хэлбэрдэх, чамирхах, сүржигнэх өвчин ихээхэн газар авчээ. Жи: Социализмын үед 5,4,3,2,1 гэсэн үнэлгээ өгдөг байв. Ардчилал эхэлмэгц энэ үнэлгээг “хоцрогдсон” гэж үзээд A, B, C, D үнэлгээнд шилжив. Асар удалгүй 100 баллын үнэлгээнд шилжив. Хэдэн жилийн өмнө 1000 баллын үнэлгээний системд шилжинэ гэж балайраад иргэдэд загнуулаад болих жишээний. Энэ бол ямар ч утгаар шинэчлэл биш, харин чамирхал, сүржигнэл, ажил хийсэн дүр үзүүлэх жүжиг юм. Цаашилбал хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй, бага ангийн хүүхдийг үзгээр бичүүлбэл “албадлага”, харин харандаагаар бичүүлбэл “ардчилал” гэх мэтийн шал дэмий, жижиг сажиг зүйлээр оролдох нь зүгээр чамирхал, хэрүүлийн үндэс, ажлын саад юм. Тэгээд ч энэ бол Яамны хийдэг ажил биш.
Дөрөв. Гадаадынхны амыг харах өвчнөөсөө салах цаг болсон. Яахав 1990-2000 онуудад гадаадаас хөрөнгө мөнгөний болон боловсролын туршлага авсан байж болно. Харин одоо бол 30 жил суралцаад “бага сага юм” сурсан байж л таараа. Иймээс гадаадын хөрөнгөөр хийгдэж буй боловсролын бүх төслийг зогсоох цаг болсон. Хэрэв юу ч сураагүй, заавал гадаадын зааваргүйгээр үхчих гээд байгаа бол Боловсролын системээс зайлцгаа. Бас мэдэхгүй хэвтэж элдэв төрлийн гадаад онол, нэр томъёо ярьдаг марзан тэнэглэлээ боль.
Тав. Бүх төрлийн сурах бичгийн чанар асар их муудсан. Одоо гадаад сурах бичгийн орчуулга биш, монгол сурах бичиг зохиох цаг болсон. Сурах бичгийн тендерээр гаршиж, мөнгө идээд сурчихсан хулхи баагийнуудаа нэн даруй зайлуулж, чаддаг мэддэг хүмүүсээр нь хийлгэх хэрэгтэй. Сонирхуулахад дунд сургуулийн хэд хэдэн сурах бичгийг нэг бөх өмчлөөд авчихсан балмад явдалтай би тааралдаж л байлаа. Ц.Элбэгдорж мэтийн санаачилсан дэлхийд байхгүй “Иргэний боловсрол” мэтийн хичээлүүдээ больж, “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн сурах бичиг зохио. Нийгэмд тулгамдаад шийдэж чадахгүй байгаа асуудлуудаар хичээл зааж тэнэгтэхээ боль. Бүх төрлийн сурах бичгээс ижил хүйстний бэлгийн баримжаа бүхий бүх сэдвүүдийг нэн даруй хас.
Зургаа. Боловсролын яам “боловсрол бол сургуулийн байшин” гэж ойлгох болсноор яам өөрөө “сургууль, дотуур байрны асуудал хариуцсан” барилгын салбар болон хувирав. Монголын Боловсролын яам элдэв төрлийн тендерээс мөнгө цавчдаг, “хагас бизнес-хагас улс төрийн байгууллага” болж, үндсэн үүргээ умартав. Шууд хэлэхэд Боловсролын яам бол МАН-ын сонгуулийн кампанийн хандивлагч, туслан гүйцэтгэгч юм.
Уг нь манай өнөөгийн боловсролын систем болохгүй, бүтэхгүй, огт авч болохгүй зүйл огт биш. Гагцхүү олон систем хольсон, энд тэндээс сэглэж, хагас дутуу авсан, агуулгыг огт харалгүйгээр зөвхөн хэлбэрийн талыг авч зэмдэглэсэн, хагас дутуу хэрэгжүүлсэн зэрэг нь зовлон тарьж, нуралтад хүргэж байгаа юм. Одоо элдэв төрлийн хууль, төрийн бодлого гаргадаг балай өвчнөөсөө салж, боловсролын системдээ иж бүрэн мониторинг хийж, боловсролын системээ дахин цэгцлэх их ажлыг гүйцэлдүүлэх ёстой… Бүр муугаар бодоход улс төр, эдийн засаг гаднын нөлөөнд орж болох л байх. Харин толгойгоо гаднын нөлөөнд барьцаалж огт болохгүй. Ингэвэл хойч үе маань биднийг өршөөхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл59
Ганхуяг мундаг нийтлэлч. Баяр хүргэе. Боловсролын системийн уналт аанай л мөнгө санхүүтэй уялдана. Багш нар хаяад наймаанд явсан. тэр үед сургуулийн материаллаг бааз уналтад орсон. Хуучин соц нийгмийн боловсролыг үзэн ядах өвчинд нэрвэгдсэн. Бүхэлдээ "уулын буга хараад, унасан бухаа мартсан". хүрсэн үр дүнг Ганхуяг нүдэнд харагдтал бичжээ. Нийгмийн хөгжил гэдэг уламжлал шинэчлэл юм бна.
Одоогийн ямар ч сургуулийн дипломыг худалдаад авчихаж болдог болсон. МАН-ын хуурамч дипломтой,4-р ангийн тоо бодож чадахгүй боловсролтой дарга нар Монголд боловсролын системийг хөгжүүлбэл бидний тархин дээр цахиур хагалж гарч ирээд бид ажилгүй болно гэхээс ухаанаа гартал айхдаа зориуд ийм бодлого барьж байгаа гэдгийг өмхий малууд минь одоо болтол ойлгохгүй байна уу...
Монголд боловсролтой мэдлэгтэй чадвартай улс шууд утгаараа МАН-ын шууд дайснууд мөн.Монголд боловсрол огт хэрэггүй харин МАН-ын данжаадуудад авлигал өгч тэдний цүнхийг барьж дуртай үед нь хошногодуулдаг тийм улс хэрэгтэй. Одоогийн МАН-ын бүдүүн данжаадуудыг харцгаа..
Ороzод урвасан лаларшдээ.
Ирэх жилээс дүэмт хувцас өмсөхгүй байхаар болсон гэсэн. 4 жилийн дараа шинэ сайд гараад заавал өмс гэх байх. Манай аль ч салбар сайдаа дагасан нэг иймэрхүү...
оюутан сургуулын сурагч залуу эмэгтэйн аль нь мэдэгдэхгүй биеэ үнэлж эр эмгүй янхан болох нь танигдахгүй сайхан л болно
Нэг ангид 50-60 хүүхэд байхаар багш 45 минутад юу заажяаж ч эргэжхянах юм билээ Дээр нь алтан гурав авдаг нөхдүүд Багшийн дээдэд ордог болсон Яаж ч сайн багш гарах вэ учир нь багш цалин багатайАрай гайгүй сурдаг нь Анагаах Техникийн Их сургууль МУИС болон Санхүү Эдийн засгийн их сургуульд ордог болсон
Нэг ангид 50-60 хүүхэд байхаар багш 45 минутад юу заажяаж ч эргэжхянах юм билээ Дээр нь алтан гурав авдаг нөхдүүд Багшийн дээдэд ордог болсон Яаж ч сайн багш гарах вэ учир нь багш цалин багатайАрай гайгүй сурдаг нь Анагаах Техникийн Их сургууль МУИС болон Санхүү Эдийн засгийн их сургуульд ордог болсон
Гайхалтай үнэн. Ер нь сүүлийн жилүүдэд ямарч чадваргүй, сэтгэцийн өөрчлөлттэй, сайдын донтой Энх-Амгалан мэтийн гажиг хүмүүс БШУЯ-ыг удирдсан нь монголын боловсролыг үндсээр сүйрүүлж бодлого алдагдсан! Энэ бол үндэсний эмгэнэлт гамшиг.
МУИС ын багш сард 1 сая 300 г авч байхад гудамжны цэвэрлэгч 3 сая 500 г автусны жолооч 3 сая 600 г авч байна өнөадрийн байдлаар ! Гадаадад гарч ажиллавал монгол мөнгөөр сард хэдэн арван саяыг авч бөйна ! Жишээ нь Австралид сард 4 мянган ногоон буюу 14 саяыг авч байна ! Ийм байхад залуу хүн мэдрэл муутай биш л бол багшийн ажил хийгээд хэрэггүй ! Өөр өндөр цалинтай ажил зөндөө л байна ! Наранбачр сайд болоод жаахан засарч магадгүй боловсролын асуудал ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Танд үнэхээр мэдэхгүй юм алга уу? эсвэл Монгол минь муулаад л байвал муулаад байхаар дордсон юм уу? Хөгжих боломжийг хааж ирсэн Н.Э, Ц.Э, Х.Б нарын талаар хүмүүст үнэнийг нь ойлгуулаад өгөөч
1. Монголын нийгмийн талаар надад мэдэхгүй юм цөөхөн. Учир нь надад мэдээллийн өгөгдлийн сан байдаг. 2. Монголын нийгмийн систем нуралтад орж байгааг үнэнээр нь хэлэхээс өөр аргагүй. 3. Би наад хэдэн балайнуудын чинь талаар хэдэн зуун өгүүлэл бичсэн. 4: Чи жаахан юм унш, эхлээд өөртөө шаардлага тавьж сураад дараа нь бусдаас нэхэж сур. Судлаач Х.Д.Ганхуяг.
баабар чи хурдан үхэж далд ор
Зөв хэлжээ америкийн их сургууль коллежийн математикийн багш нарын 30 иад хувь нь орос зөвлөлтийн станы гаралтай хүмүүс байдаг гэхээр тийм ч муу байгаагүй юм байна
Цээжээ нүдэж өөрсдийгөө магтдаг Оросуудын үлгэр дуусахгүй.Оросод эрдэмтэд,инженерүүд,барилгачид,цэвэрлэгчид байхгүй.Зөвхөн дуучид зохиолчид жүжигчид гээд дэлхийд хэн ч мэдэхгүй уран бүтээлчид байдаг.
Соцын үед, одоо ч бас хүүхдүүдэд суурь буюу сэтгэх чадвар ерөөсөө суулгахгүй байна. Зөвхөн цээжлүүлэх, цээжлүүлснээ асуудаг. Соцын үед мэдээлэл, мэдлэг хомс, диктатурын нийгэм байсан. Гэтэл одоо хүртэл лалрын, мухар сүсгийн аргаас салаагүй. Сэтгэж чадахгүй, уншаад ойлгохгүй, ойлоогүй болхоор зөв, цэгтэй ярьж, бичиж чаддаггүй. Энэ нь саяаар олон улсын шалгалтаар батлагдлаа. Худлаа хэлбэр хөөсөн элдэв янзын шинэчлээ одоо болиод иж бүрэн, гол нь хамгийн чухал сургалтын арга хэлбэрээ өөрчлөөсэй
соц үеийн сургалт маш сайн байсан,одоо математик амьдралд чухал нөлөөгүй бараг хэрэггүй гэж сурталддаг болсон,Сэтгэж чадахгүй, уншаад ойлгохгүй байгаа чинь математик логик сэтгэлгээгүй болгож байгаатай холбоотой,соц үед хөвгүүд дархн,мужаан,охидууд гэр ахуйн хичээл гэж тусдаа салж ордог,ядаж алхаа зөв барьж,зүүгээ зөв сүвлэж онгорхой цоорхойгоо янзалж чаддаг гарын дүй суулгаж гаргадаг байсан,даалгавар өгөхгүй,дүн тавихгүй гэхээр ямар ч хүүхэд өөрийгөө дайчлан юм сурахгүй,англи хэлийг бага ангиас сургадаг нь цаанаа бол гадаадын колоничлогчдын зааврыг ойлгодог барлагуудыг бэлтгэх явдал шүү дээ,үүнийг боловсролын яамныхан мэдэхийн дээдээр мэдэвч цаанаас өгдөг санхүүжилтээс хэдэн юм хусахаас өөр юм боддоггүйд байгаа,мөн монгол хэлний шинэчлэл нэрээр ахмад үе ,залуусыг хооронд нь хэрэлдүүлэх салгах ажлыг зориуд хийлгэж байгаа,тэр англичууд өөрсдөө оне (one) гэж бичээд ван гэж уншдагаа засахгүй байж монголчуудаар эрвээхэй гэх мэт бичиж заншсан үгнүүдийг эрвээхий болгон өөрчлүүлж энэ тэр
66.181.188.49 маш зөв хэллээ. Англи хэлийг 4-р ангиас нь оруулах нь оновчтой.
Энд үнэн үг ганц ч алга.Судлаач нэр өөртөө өгсөн энэ этгээд хаана ямар сургуульд сурч байсан бол ?Мэдээж сурч. Байсан бол шүү дээ.
Чиний энэ тэнэг арга чинь өнгөрсөн. Яг одоо миний блог 3.754.716 хандалттай, монголын хамгийн том блог. Харин чи надтай ярихийн тулд 2-3 дээд сургууль төгсөх шаардлагатай... Судлаач Х.Д.Ганхуяг.
….216.99 Чи бол дэлхийн шилдэг 15 - 25 их сургууль төгссөн ч судлаач Ганаагийн чигчий хуруунд ч хүрэхгүй. Яагаад гэвэл чиний толгой хүрэхгүй дээр нь тархиа элдэв хог новшоор дүүргэж өмхийрч ялзарсан.
Зөөлөн хүчний түрэмгийллийн нэг хэсэг нь боловсролын системийг нураах. Боловсролын системийг сүйрүүлэх шалгарсан арга нь хэрэггүй хичээл нэрээр түүх, уран зохиол, цаашлаад эх хэлийг нь өөрчилнө. Одоо Баабар латин үсэг ашиглая гэж байгаа нь боловсролын системийн сүйрлийн нэг хэсэг нь байх даа
баабар үхэж далд ор
Дээд боловсрол гэж юу вэ ? гэсэн асуултад - " Америкийн их сургуулиудад Орос хүн Хятадуудад хичээл заахын нэр " гэж хүү Капица хариулсан байдаг юм ...
Еврей Арменичуудыг дээдэлдэг Оросуудын Азийг доорд үздэг шовинизм нь Оросын мөхлийг авчирна. Оросын хүн амын 20%,газар нутгийн 80% Еврейчүүдийн дайсагнадаг Ислам шашинтнууд,Арменичуудын дайсагнадаг Түрэг угсаатнуудынх.
Эрхэм ээ. Энд боловсрол ярьж байна. Иймээс өөр газар очиж солиор... Судлаач Х.Д.Ганхуяг.
Чулуунжав , Ганхуяг хоёр төр - засаг байдаг юм бол санаа авахаар , төр - засагт боловсролтой хүн байдаг юм бол ухаархаар олон талаас нь оролдсон . ТЭНД шуналын микропууд МУРУЙТАЙ ТОГЛОЖ ёайсан - ТЭД ойлгох чадамж ч үгүй ,- боломж ч үгүй хүмүүс ... Сүүлийн хагас жараны туршид ухаантнууд УЛАНД гишгэгдсэн \ нийгмийн хууль ч тийм \ , одоо УЛНЫХАД " хувьсгал " хийж байж улс орон \ зөвхөн боловсрол биш \ сэргэвэл сэргэнэ , эс сэргэвэл ... сэргэнэ ...
кирил үсэг орос хэл орос хүнийг устгах ёстой гэж сүүлийн 30 жил баабар хашгирсаар ардчилагчид гэсэн украйнчууд монгол орны боловсролыг сүйтгэсэн англи хэл гэж сургасан хүмүүс нь гадаад хар ажил хийх янхан хийх ажил хийдэг юм билээ
Монгол улсын боловсрлын систем 1990 оноос сүйрч эхэлсэн шүү дээ. Учир нь юу вэ гэвэл 1990 оноос эхлэн оросын АКАДЕМИК боловсролыг устгаж, Америкийн ПРАГМАТИК боловсрлыг нэвтэрүүлж эхэлсэн. Өөрөөр хэлвэл Монгол улс 1990 оноос эхлэн шинжлэх ухааны боловсролоос татгалзаж, прагматик буюу хар ухааны боловсроl уруу орсон. Одоо монголд шинжлэх ухаан мэддэг хүмүүс ховордож, бүх зүйлийг цээжний бангаар шийдвэрлэдэг болсон. УИХ, Засгийн газар, Яам, Агентлагт шинжлэх ухаан мэддэг хүмүүс байхгүй болж, зөвхөн цээжний бангаар бүх асуудлыг шийддэг болсон. Ийм улс яаж өөдлөх вэ???!!!...
Прагматик боловсрол ч гэх шиг. Өөрөө зүгээр зохиочдог шаасан
Үндсэн гол шалтгааныг нь бичээгүй байна. Боловсролыг зүгээр л мөнгө олох хэрэгсэл болгосонд байгаа юм шүү дээ. Хувийн сургуулиар мөнгө олдог сайд, УИХ-ын гишүүд сургуулийг ашиг олох зорилготой гэж хуульчлаад бүгдийг сөнөөсөн. Үүнийг л өөрчилчих, Солонгос хувийн сургуулийг хааж байж засаж авсныг хэрэглэ, өөр ямар ч аргагүй.
Битгий хуцаад бай, тэнэг лалар минь. Уншаагүй байж хуцах хэрэггүй байдаг юм... Судлаач Х.Д.Ганхуяг.
Наад УИХ-ыхан чинь дотор боловсолоор мөнгө олдог зөндөө нөхдүүд сууж байна.
Үндсэн гол шалтгааныг нь бичээгүй байна. Боловсролыг зүгээр л мөнгө олох хэрэгсэл болгосонд байгаа юм шүү дээ. Хувийн сургуулиар мөнгө олдог сайд, УИХ-ын гишүүд сургуулийг ашиг олох зорилготой гэж хуульчлаад бүгдийг сөнөөсөн. Үүнийг л өөрчилчих, Солонгос хувийн сургуулийг хааж байж засаж авсныг хэрэглэ, өөр ямар ч аргагүй.
Одоогийн ямар ч сургуулийн дипломыг худалдаад авчихаж болдог болсон. МАН-ын хуурамч дипломтой,4-р ангийн тоо бодож чадахгүй боловсролтой дарга нар Монголд боловсролын системийг хөгжүүлбэл бидний тархин дээр цахиур хагалж гарч ирээд бид ажилгүй болно гэхээс ухаанаа гартал айхдаа зориуд ийм бодлого барьж байгаа гэдгийг өмхий малууд минь одоо болтол ойлгохгүй байна уу...
Үндсэн гол шалтгааныг нь бичээгүй байна. Боловсролыг зүгээр л мөнгө олох хэрэгсэл болгосонд байгаа юм шүү дээ. Хувийн сургуулиар мөнгө олдог сайд, УИХ-ын гишүүд сургуулийг ашиг олох зорилготой гэж хуульчлаад бүгдийг сөнөөсөн. Үүнийг л өөрчилчих, Солонгос хувийн сургуулийг хааж байж засаж авсныг хэрэглэ, өөр ямар ч аргагүй.
боловсролын тогтолцоог дахин дахин . өөрчилж буй нь санамсаргүй юм уу гэхэд үгүй бололтой...
Боловсролын яам боловсролын биш, сургууль, цэцэрлэгийн барилгын, засварын, хүүхдийн хоолны асуудал хариуцсан яам болсон.Шинэ сайд нь дэндүү жижиг асуудал ярьдаг, гол юмаа мэддэггүй, асуудлын мөн чанарыг ойлгодоггүй,багаа бүрдүүлж чаддаггүй,дэндүү ноомой, үлбэгэр хүн байх юм.Ийм сайд яаж энэ салбарыг зөв, зохистой бодлогыг ялгаж салгаж хэрэгжүүлэх юм бол доо.Дээд боловсрол бол дампуурч гүйцсэн.ядаж хамгийн түрүүнд яамны хэдэн хурган даргаа солих хэрэгтэй.Хийж хэрэгжүүлж эхлэх , хүлээгдэж байгаа бодит ажлууд зөндөө бий.Энхамгалан гэдэг нөхөр боловсролын багц хуулийг бүүр дордуулсан.Шинэ сайдаас их зүйл хүлээж байгаа шүү энэ салбарынхан.
ПРАГМАТИК - нийгмийн хөгжлийн шаардлага хангах " ХАР АЖИЛЧИН " бэлтгэх хандлага , тэр нь ч зөв , сайд - дарга нарын баасыг хэн цэвэрлэж , хоолыг хэн хийх юм ... Монголчууд эрдэмтнээр \ жинхэнэ утгаар \ яах юм , юу нээх юм ... Тэрч бүү хэл , дэлхийд ч нээлт " хангалттай " , одоо зөвхөн техногижуулалтын эрэн зуун төгсгөл тийшээ ...
Тэнэг лалар минь. Чи битгий фашизм сурталчлаад бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Энэ судлаачтай маргалдаж, хэрэлдэж байгаа та нар өөрийн хувилбараа дэвшүүлж болно! Та бүхэнд судалсан энэ дайны бичих мэдлэг боловсрол, шинжлэх ухааны арга даанч алга... Энэ доор бичсэн сэтгэгдэлдээ уншаад үз дээ!!! Монгол хэлний найруулга, дүрэм эр, эм эгшгээ ялгахгүй л байна шүү дээ...ккк Энэ чинь боловсролын системийн сүйрэл!!!
Судлаач Ганаа мандтугай. Судлаач Ганаа яг үнэнийг хачиргүй хэлжээ.
Ганаа судлаачаа, ерөөсөө ингэж байхаар боловсролгүй болчихвол амар биш үү?!Нэгэнт нурчихсан юм байхгүй л гэсэн үг. Бичиг үсэгт тайлагдвал хвааск юм биш үү?
Наадахыгаа Боловсролын Яамандаа очиж хэл. Монголын боловсролыг сөнөөхөд яг чам шиг хүн таарна... Судлаач Х.Д.Ганхуяг.
Яг үнэн Бас дээр нь гадлныхан авилгал өгч олон төсөл хөтөлбөрийг эхлээд монголын боловсролд туршдлаг болсон. Яагаад гэвэл гадны аль ч улс гадаад хөтөлбөрийг туршуулахгүй. Хуулиар хориотой. Зөвхөн өнгөрсөн 4 жилд гэхэд хэдэн хөтөлбөр туршсаныг Ганаа ах судлаад гаргаарай.
сургуулийн удирдлагууд нь бөгс бөөрөөрөө холбогдчихсон таарсан таар шуудайнууд. Эсвэл машин тэрэг сурталчилж баян тарганаа , бяр тэнхээтэйгээ гайхуулахаас өөр юмгүй. Эрдэм мэдлэгийн манлайлал гэдэг зүйл мартагдсан. Эрх ашгийн төлөө төрсөн үр хүүхдээ ч ашигладаг дарганцар хүүхнүүд байхаар боловсрол яаж хөгжих вэ
Их дээд сургуулиудын оюутнуудын 90% нь лекцэн дээрээ утсаа маажиж суудаг. Багш нар нь хэлээд, шаардаад бүр цөхөрчихсөн байдаг. Ийм амьтад ямар мэдлэгтэй болох нь тодорхой. Хөөрхий аав ээжүүдийн мөнгө ингэж салхинд хийсч байна.
Судлаач Ганаа туйлын үнэн гэж хэлж болохоор бичжээ. Эхний ээлжинд иж бүрэн мониторинг хийх арга хэмжээ хэрэгжүүлж бодлогоо оновчтой тодорхойлмоор байна. Боловсрол гэдэгт юу ойлгохоо бас хамгийн зөвөөр хуульчлах хэрэгтэй. Засгийн эрх барих 4 жил боловсрол гэдгийг өөрийнхөөрөө үймүүлэх 4 жил биш гэдгийг л хуульчилмаар юм уу даа
Монголд боловсрол хүмүүжил хоёр дампуурсан болохоор нийгмийн амьдралын бүх хүрээ салбар дагаад дампуурсан.
Солиотой яамны сайдаар саяхан Наранбаяр гэдэг хүн томилогдсон.Уг нь яам нь солиотой биш тэнд ажиллаж байсан үе үеийн хэсэг нөхдүүд солиотой байсан байх л даа. маш буруу бодлого хөтөлбөр төсөл төлөвлөгөөг хагас хугас хэрэгжүүлж байсан, хэрэгжүүлэх гэж оролдсон явдал үнэхээр бий.Ганхуягийн бичсэн зүйлүүд үнэний ортой.Өмнөх сайд Энхамгалан нэг ч зүйлийг засаж сайжруулаагүй, харин ч бүр дордуулсан.Түүний бүрдүүлсэн баг, цүнх баригчидийн хийсэн эргүү тэнэг гэмээр олон юм байгаа.Дээд боловсролыг бүүр уланд гишгэсэн.Энэ салбарт төрийн ямарч дэмжлэг, санхүүжилт байхгүй.дунд сургуулийн багшаас бага цалинтай, ядуу тарчиг багш, профессорууд өдөр хоногийг өнгөрүүлж бна.Их сургуулийн удирдах зөвлөл гэж тоглоомын, ор нэр төдий байгууллага болсон.Сайн багш, сайн судлаачийг ажиллуулах ямар ч боломжгүй.Төрийн өмч гэдэг маш том чөдөр
Маш сайн хэлсэн байна. Эмч хүн боловсролын сайдад зөвлөн гэнэ, том тэнэглэл. Насан баяр мэтийн ямар ч боловсролгүй нөхдүүд боловсролыг самарсан нь яах аргагүй үнэн. Ялангуяа багш бэлтгэн гаргадаг сургуулийн эрс шинэчлэх хэрэгтэй. Дарга хийх сонирхолтой хэдэн нөхдүүд сүүлийн 20 жил ээлж дараалан цалин авч, зүгээрийг хийж суусан. Дунд сургуулийн нийгмийн ухааны сурах бичиг, сургалт нь галзуу хүний өдрийн тэмдэглэл цаашаа шүү. Сурах бичгийн агуулга бүрэн нурсан, багш нарын заах арга зүй хоцрогдсон
Учралын найз, бас нэг цүнх баригч Ариунболд гэдэг бялдуучийг дээд боловсролын газрын даргаар томилсонд дур гутаж бна.Энхамгалангийн үед биеэ үнэлээд гүйж л байсан нөхөр.дундын удирдах зөвлөл, хөрөнгийн менежмэнтийн баг ч гэх тэнэг бүтцээ нэн даруй татан буулга. 2 сая хүрэхгүй цалинтай их, дээд сургуулийн багштай сургалтын чанар ярих боломж байхгүй.Төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг үзүүлдэггүй их сургуулиуд санхүүгийн хувьд дампуурч гүйцсэн.
Женкогийн төлбөрт бичээч ажилдаа орсон уу
ардчиллагч гэгч дайснууд монгол улсын бүх салбарыг сүйрүүлсэн
Одоо эдийн засгийн сайд хийж буй тухайн үедээ боловсролын сайд байсан тавариш авьяас ном гэсэн юм яриад түүнийг нь манайхан гуйвуулж энэ үндсэн дээр байгалийн ухааны хичээлийн ач холбогдлыг үгүй хийж бантан болгосон..ийм хогийн шаарууд боловсролыг санаатайгаар унагаж байгаа юм.ятэгээд өөрөө төриын сангаас хуссан.төрийн сэнтийд намын наймаагаар сууж байгаа юм.ятойрогт өрсөлдөөд гарахгүйгээр мэдээд нуугдсан нөхөр.яЭдийн засгийн сайд хийнэ гэж юу байдаг юм.архи ууна.Чмарч туршлагагүй зүгээр нэг нөхөр.
алгебр геометр физик шугам зургийн компьютерийн яургууль хими биологийн коипьютерийн сургууль түүх газар зүй эдийн засгийн компьютерийн сургууль гээд энэ сургуулийн хичээл дээр хөгжмийн нот спорт тоглоом дзюдогийн биеийн тамирын хичээл нэмбэл үр дүнтэй болно хичээл олдож даалгаврын ачаалал их байна бас орос англи хэл нэмэгдэнэ
Өөртөө судлаая гэж хоч өгсөн соцын худал хуурмагаар толгойгоо дүүргэсэн үлдэгдэл ороzын шүтэн биширдэг зөнөг лүүзэрүүд үхэж далдарч байгаад маш их баяртай байна. Та нар шиг Монгол улсыг хорлодог бузар зөнөгүүд хурдан үхэж далдраасай түй түй.
Жэнкогийн угаадсаар хооллодог ядарсан өвгөн ороz урвасан лалрын янхан.
Та нар юм л "Женко" гэх юм!!! Та нарын хэн нь муулаад байгаа Женко шиг эрээн даавуугаар даашинз оёж, 10 төгрөгийн үнэтэй зүймэл савхин тороор куртиик оёсон бэ?!!! Парисын олимпын ганцхан Мөнгөн медалийг хэний тэргүүлдэг холбооны тамирчин авч Монголчуудын нүүрийг дэлхийд тахалсан бэ?!!! Тэгээд хоншоортой нь хариу бичээрэй...ккк